Өдрийн сонины редакцийн мэдэгдэл

Бид үндэсний өдөр тутмын хэвлэлийн хувьд үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан,
-Улс орныг хамарсан улс төр, эдийн засгийн бүтцийн хямралаас аль болох хурдан, хохирол багатай гарахыг эрмэлзэн,
-Өнөөгийн хямралт нөхцөл байдал удаан үргэлжлэхийн хэрээр ард түмний амьдрал, үндэсний тусгаар тогтнолд учрах аюул занал бодитой болж байгааг иш үндэс болгон,
-Улс үндэстний мандал бадралын түүхэн мөчлөгүүд нь тодорхой хэмнэлээр давтагдаж байдгийг бэлгэшээн үзэж,
Монголын нийт ард түмэнд хандаж байна.
Ингэхдээ,
-1990 онд Монгол оронд нэг намын систем тогтсоноор МАХН-ын, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаар Ардчилсан намын түүхэнд гүйцэтгэх үүрэг дуусгавар болсон. Намууд өөрсдийгөө янз бүрээр нэрлэн өхөөрдөж байгаа ч өнөөгийн манай улсад барууны ч, зүүний ч нам байхгүй. тэр ч бүү хэл сонгодог утгаараараа улс төрийн шударга нам үгүй болсон. Харин тууний оронд гоё ганган уриатай шударга бусаар ашиг хүртэх сонирхолтой бүлгүүд үүссэн. Өнөөдөр дээд
шүүхэд бүртгэлтэй аль ч намд үндэсний язгуур эрх ашгийн төлөө тэмцэх боломж, чадамж алга болсон зэргийг үндэс болгон. Засгийн газрыг огцруулсан ч, замын санг шамшигдуулсан ч, засангийн хоригдол эргэсэн ч хамтдаа явдаг хөл холбоотой, гар хэлхээтэй хамтлаг болж хувирсныг ард түмэн тэсвэрлэхээ больж буйг харгалзан,
-Ашиглах хугацаа дууссан намууд оршин тогтнохын хэрээр хүмүүсийн ардчилал, олон намын тогтолцоонд итгэх итгэл алдарч байна. Ингэхийн хэрээр XX зууны бостон дээр Хятадын шинэхэн БНУ-ын Ерөнхийлөгч Юань Ши Кай гэгч бүгд найрамдах засаглал Хятадад тохирохгүй хэмээн парламентаа тарааж өөрийгөө хаанд өргөмжилсөн түүхийг давтах сонирхолтон, түүхийг ухраах санаатан ч бий болж байгааг болгоомжлуулан.
-Эрх баригч намуудын нэрээр төрийн өндөрлөгт гарсан удирдлагын бусармаг үйл ажиллагаа төрийг бохирдуулж, шүүх. хууль цааз, хүчний байгууллагын мянга мянган шударга албан хаагчдыг дарамтад оруулж засаглалыг сулруулан олон түмний төрдөө итгэх итгэлийг алдагдуулж байгаагийн ноцтой хохирлыг бодолцон,
-Цагдаа шударга бус байна хэмээн төрийн албатыг зүхэхээсээ өмнө цагдааг шударга бусаар өөртөө зүтгүүлдэг удирдагчдыг солих, шүүгчийг буруу шүүлээ гэж зэмлэхээсээ өмнө бузар ажлаа зөвтгөж буруу үйлээ цайруулахын тулд шүүгчийг тэнд байлгадаг эздийг солихыг чухалчилж,
-Ард түмэн ардчилалд бус, ардчиллын үр шимийг луйвардагчдад дургуйцэж, төрдөө бус төрийг бохирдуулагчдад гомдож, засагтаа биш засаглалыг завхуурлагчдад хилэгнэж байгааг илэрхийлж,
-Ард түмний тэмцэл уур хилэнг буруу тийш эргүүлэх, сонирхсон үр дүнгээ энэ дундаас хүртэх сонирхлын золиос болгохгүй байхыг хүсэмжлэн
-Ард түмэн чөлөөт сонголт хийснээр нэг авилгачийг нөгөө авилгачаар, тэр луйварчинг энэ луйварчнаар сольдоггүй тиим тогтоц, өөрийн намыг дэмжснээр ашиг сонирхлын бүлгийг бус итгэж үнэмшсэн хөгжлиин замаа сонгодог замд нэгмөсөн шилжих зайлшгүй шаардлагыг харж,

2006 ОНЫ ЗУН ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛСЫН ИХ ХУРАЛ, ОРОН НУТГИЙН ГЭСЭН ГУРВАН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ зэрэг явуулах шаардлагатай байна гэж үзэж байна.
Сонгуулийг шударга явуулахын тулд
-Өнөөгийн улс төрийн намуудын үйл ажиллагааг зогеоож, намуудыг шинэчлэн бүртгэх хэрэгтэй байна. Ингэснээр улс төрийн хүчний жинхэнэ, зөв дахин хуваарилалт явагдана. Зөв хуваарилалт тэднийг хуивалдааны үүр уурхай болохоос сэргийлнэ. Ингэснээр ард түмэн намуудыг урьдын гавьяагаар нь бус одоо байгаагаар нь, ирээдуйд хийж бүтээх чадвараар үнэлэн цэгнэх боломж бүрдэнэ.
Сонгуулийг шударга явуулахын тулд
-Одоогийн Улсын Их Хурал Сонгуулийн хуулийг шинэчлэн батлаад тарах хэрэгтэй байна.
Сонгуулийг шударга явуулахын тулд
-Улс төрийн бохир заваан хуйвалдаанаас зайдуу иргэний байгууллага болон голч шударга байдал нь сүүлийн жилүүдэд олон түмэнд танигдсан зүтгэлтнүүдийн оролцоотойгоор Сонгуулийн хороог шинэчлэн байгуулах шаард-лагатай байна.
Сонгуулийг шударга явуулахын тулд
-Ашиг сонирхол, гэмт явдлаа хаацайлах сонирхолтой одоогийн удирдагчдаас хамааралгүй ард түмний түр байгууллагад төрийн эрхийг шилжүүлж сонгууль дуусч шинэ ерөнхийлөгч. парламент, орон нутгийн удирдлага сонгогдтол ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна.
Монгол Улсыг тусгаар тогтнуулж, хөгжүүлсэн их гавьяа МАХН-д ногддог. Гэвч өнөөдөр түүн шиг дэвшлийн тушаа алга байна. Монгол оронд ардчилал, эрх чөлөө авчирсан арилшгүй гавьяа Ардчилсан намд бий. Гэвч өнөөдөр хэвийн хөгжилд түүн шиг тотгор алга. Үхдэггүй Кащей-нууд үлгэртээ л үлдэг.
Ард түмэн ямар ч гавьяатай намаас. ямар ч гавьяатай этгээдээс уйдах эрхтэй. Уйдах хэрэгтэйгээсээ уйддаг, салах ёстойгоосоо салдаг тиим ард түмэн хүчирхэг, мөнх байдаг.
Бид авилгыг ард түмнийг хоосруулж, аз жаргал эрх чөлөөг булаагч 15 толгойтой атгаалжин хар мангастай зүйрлэж байна. Улс үндэстний аз жаргалыг залгигч энэ мангасын 15 толгойг таслаад зогсохгүй дахин ургахгүй болтол нь хүзүүг нь хайрч битүүмжлэх ёстой гэж үзэж байна. Улс орныг хамарсан авилгын атгаалжин хар мангасын аалзны шүлсэн торонд санаатай болон санаандгүй ороолдсон болгоныг хорьж цагдана гэвэл улс даяар шорон баривч хүрэхгүи тул дунд, доод шатны авилгачдыг дахин төрийн алба хаахгүй болзолтойгоор уучлан өршөөхөөс өөр сайн гарц байхгүй гэж бас үзэж байна.
Монгол орон ардчилал, зах зээлийн замаар замнаад 16 дахь жилдээ шинэчлэлийн боегон дээр ирлээ. Энэ нь алс тэртээ XIII зууны босгон дээр талын нүүдэлчид нэгдэн агуу их сонголт хийж Тэмүужинг Чингис хаанд өргөмжлөн сонгосны ойтой давхцаж байна. Монголын тулгар төрийн 800 жилийн ой нь тал нутагт болсон анхны сонгууль-Их хурилдайн ой юм. Их хурилдай нэртэй энэ сонгуульд оролцсон монгол ноёд Чингисийг өөрийн удирдагч хэмээн сонгосон юм. Их сонголтын ойг ард түмэн бидний мөнгөөр хийх их цайллага бус ард түмэн төрөө шинэчлэх их сонгуулиар тэмдэглэе. Их сонголтын ойд их сонголтоор бэлэг барья. Яг найман зууны тэртээ монголчуудын хийсэн сонголтыг тэнгэр ивээсэн билээ. Энэ удаа бид өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг дахин дуудаж, биднийг мэргэн сонголтод хөтлөөч хэмээн залбирч байна.
Бид энэ санаа бодлоо ард түмэнтэйгээ хуваалцах үүднээс өнөөдрөөс эхлэн бүх ард түмний хэлэлцүүлэг явуулж байна.
-Та бүхэн өөрийн саналаа 354165 дугаарын утас болон манай шуудангийн мөн И-мэйл хаягаар ирүүлнэ үү. Саналаа биечлэн авчирч болно.

ӨДРИЙН СОНИНЫ РЕДАКЦИ
(өдрийн сонин 2006-01-13 010)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button