Чингис хааны анхны алтан шармал зоос номын тухай

Зохиогч эл бүтээлээ Чингис хааны үлдээсэн их өв, амьдрал үйлсийн тухай түүнчлэн Монголын нууц товчоо-ны зохиогч, зохиолын талаар нэхэн судлаж өөрийн үзэл санаагаа илэрхийлсэн байна.
Уг номын ерөнхий редактораар Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Отгоны Пүрэв, түүхч Бэсүд Н.Нагаанбуу нар ажилласан байна. Доктор О.Пүрэв уг бүтээлийг үнэлэн бичихдээ Энэхүү өгүүлэлүүд нь түүхэн сурвалж бичиг, судалгааны бүтээлийг маш сайн нягтлан судлаж, эрдэм шинжилгээний хувьд туйлын хашир, учир үндэслэлтэй, сонирхолтой олон асуудлыг дэвшүүлэн тавьсан нь Чингис хаан судлалд маш их хувь нэмэр болохуйц бүтээл болсон байна гэж дүгнэжээ.
Одоогоос 13 жилийн өмнө олон улсын Монголч эрдэмтдийн 6-р Их хуралд хэлэлцүүлж байсан Чингис хааны анхны алтан шармал зоос илтгэлийнхээ нэрээр зохиогч номоо нэрлэсэн байна. Уг бүтээлийг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссоос ивээн тэтгэж хэвлүүлжээ.
Энэхүү ном нь эдүгээ болтол түүх шинжлэлд хараахан нээж тайлагдаагүй байгаа Чингис хааны анхны алтан шармал зоосыг шинжлэх ухааны эргэлтэнд оруулж, түүнээ соёрхолын зоос хэмээн үзсэн нь сонирхол татаж байна.
Харин зохиогч Домгийн жимээр бэдэрсэн нь өгүүллээрээ олон тооны домог дээр үндэслэж Дундговь аймгийн Их газрын чулуу-нд Чингис хааныг оршуулсан гэх таамаг дэвшүүлжээ.

Хаягутас-99177539, 91155773, E-mail [email protected], [email protected]

Номын үнэ 3500 төгрөг.
Уг номыг худалдаалж буй газрууд

1.Их дэлгүүрийн 3-р давхар дахь номын дэлгүүр
2. ИНТЕРНОМ номын дэлгүүр
3. Засгийн газрын ордны номын дэлгүүр
4. Их дэлгүүрийн зүүн тал дахь МОНСУДАР номын дэлгүүр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button