Хөөрч, дэвэрсэн жагсагчид үймээн дэгдээлээ

С.Ганбаатар
-Маргааш өглөө бид автобусанд 200 төгрөгөөр зорчих уу үгүй юу. Түүнээс биш өөр ямар нэг яриа хэрэггүй. Танд энэ үнийг буулгах эрх мэдэл байна уу. Эсвэл хэн нэгэн дээрээс чинь дарамт шахалт үзүүлээд байна уу? гэхэд Ц.Батбаяр
-200 төгрөг болгоход тээврийн байгууллага зогсчих аюул байна. Шалгалтын дүгнэлт гарах хүртэл надад арав хоногиин хугацаа хэрэгтэй. I, II, III автобус компани, цахилгаан тээвэр компани зэрэг миний мэдэлд байдаг учир маргааш уулзаад үнэ буулга гэдгийг хэлж чадах байна. Надад хэн нэгэн албан тушаалтан дарамт учруулаад, нөлөөлөөд байгаа юм байхгүй. Би эрх мэдлийнхээ хүрээнд шийдэж чадна гэж хариу лахад,
-Үгүй нэг хоног л өгч чадна. Тиймээс ажлын чинь өрөөний үүдэнд гурван гишүүнээ суулган үлдээлээ. Таныг шийдвэрээ гаргатал эдгээр хүмүүс явахгуй шүү гэснээр уулзалт өндөрлөж Ц.Батбаяр даргын үүдэнд суулт зарлах төлөөлөгчдөө суулгахаар хоёр давхар руу гарлаа.
С.Ганбаатар гарч ирээд Маргаашнаас автобусаар 200 төгрөгөөр зорчих болно гэж цугласан олонд мэдээлээд Төрийн ордныг зүглэв. Тэд УИХ-ын дарга Ц.Нямдоржид Засгийн газрыг огцруулах шийдвэрээ цуцалж, УИХ-ыг тараахыг шаардсан албан бичгийг хүлээж авахыг шаардав. Ингэснээр автобусны үнэ бууруулах, нийтийн тээврийнхнийг огцруулахаар жагссан цуглаан улстөрийн тэмцэлд шилжлээ. Ордон руу 30 гаруй минут довтолсон ч орж чадсангүй. Жагсагчдыг ордны гадаа ирэхэд цагдаагийнхан төдийгүй дотоодын цэргийнхэн хамгаалсан байв. О.Магнай, С.Ганбаатараар толгойлуулсан жагсагчид 13.30 цагийн үед УИХ-ын дарга Ц.Нямдоржийг гарч ирж албан шаардлагыг гардан авахыг шаардан хашгиралдав. Арав гаруй минут хүлээсэн иргэд бухимдан төрийн түшээдийн нэрсийг бараг бүгдийг нь дуудан гарч ирэхийг шаардлаа. О.Магнай тавхан минут хүлээх болно. Энэ хугацаанд гарч ирэхгүй бол Төрийн ордон руу дайрах болно гэж хашгирав. Магнайгийн үгэнд цөс нь хөөрсөн жагсагчид нийтээрээ 60 хүртэл тоолов. Энэ үед ХҮДС-ийн оюутнууд болон Оюутны холбооныхон, саяхан шатсан Сапу Бөмбөгөр худалдааны төвийн түрээслэгчид нэмэгдэн нэгдэж байдал улам эмх замбараагүй болов. Цагдаагийн багууллага бүх дүүрэг, анги салбаруудаас хүч нэмэгдүүлэн дотоодын цэргийнхэнтэй нэгдсэн ч хүчин мөхөсдөж байлаа. О.Магнай уухайлан дайрахыг уриалахад С.Ганбаатар эсэргүүцэн хүч хэрэглэхгүй байхыг анхааруулж байлаа. Энэ агшинд цуглааныг удирдагчид санал зөрөлдөн маргаж харагдсан. О.Магнай хамтрагчийнхаа үгийг үл харгалзан ордон руу уухайлан дайрлаа. Ингээд 30 гаруй минут төв хаалга руу довтлон цагдаа нарын хувцасыг урж, малгайгаар нь хөлбөмбөг тоглон тохуурхаж, хэл амаар доромжлон авлигачдын бууны нохой хэмээн хамгаалалтын цагдаа нарыг гартаа таарсан бүхнээрээ цохиж байв. С.Ганбаатар МАХН-ын байр руу дайрахыг уриаллаа.

МАХН-ЫН БАЙР ХАЛДЛАГЫН БАЙ БОЛОВ
С.Ганбаатар хүмүүсийг уухайлсаар 14.30 цагт МАХН-ын байранд ирж хаалгануудын шилийг хагалж, нугасаар нь салган хаялаа. Мөн гурван давхрын цонхнуудыг чулуугаар шидэж хагачин дотогш орлоо. Согтуу хөлчүү, хөөрсөн иргэд үймээн самууныг далимдуулан намын байрны нэг давхарт байрлах татваргүй барааны цонхыг хагалан, тэнд байсан виски, дарснаас нь шүүрэн авцгааж харагдсан. Мөн үүдэнд байсан намын тугийг шатаан, байрыг галдан шатаая гэж хаш хагалан, тэнд байсан виски, дарснаас нь шүүрэн авцгааж харагдсан. Мөн үүдэнд байсан намын тугийг шатаан, байрыг галдан шатаая гэж хашгиралдаж байлаа. Үймээн дэгдээгчид хаалга, цонхыг эвдсээр хоёр давхарт байрлах хурлын танхимд орж ирлээ.

БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДЭД ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
Нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга, хурандаа А.Даваахүүгээс жагсаал цуглааны үеэр гарсан хэрэг зөрчлийн талаар тодрууллаа.
-Хэдийгээр Монгол Улсын иргэн үг хэлэх, жагсаал цуглаан хийх эрхийг хуулиар зөв-шөөрсөн ч өнөөдрийн энэ хөдолгөөн тодорхой хэмжээгээр хууль зөрчсөн. Хамгаалалтад нийслэлийн бүх цагдаа нар оролцсон. Хамгаалалтын үед цагдаагийн эрх чөлөөнд удаа дараа халдсан гэмт хэрэг гарсан. -Ямар гэмт хэрэг гэдгийг тодруулна уу?
-Нэг цагдаагийн хавирга хугарч, нэг эмэгтэй цагдааг зодсон. Мөн хэд хэдэн цагдаагийн хувцас, нүүр гарыг маажиж шархдуулсан гэмт хэрэг гарлаа.
-Цагдаагийн эрх чөлөөнд халдсан хүмүүсийг олж тогтоосон уу?
-Цагдаагийн ажилтны хавиргыг хугалсан болон Эмэгтэй цагдааг зодсон этгээдүүдийг олж тогтоосон. Зохих журмын дагуу хариуцлага тооцно. Мөн байгууллагын эд хогшил эвдэлсэн хохирлыг жагсаал зохион байгуулсан хүмүүст хуулийн дагуу хариуцуулна.

МАХН-ЫН УДИРДЛАГУУДТАИ УУЛЗАВ
Жагсагчид МАХН-ын хурлын танхимд байрлан Түр хороо байгууллаа Тэд УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга М. Энхболд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр тэргүүтэй МАХН-ын удирдах зөвлөлийн төлөөлөгчидтэй хэлэлцээний ширээний ард хаалттай хуралдсаны эцэст 19 цаг 30 минутын үед хэвлэлийнхэнтэй уулзлаа. МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхмандах, жагсагчдын толгойлогч С.Ганбаатар, З.Батзандан нар мэдээлэл хийв. З.Батзандан, С.Ганбаатар нар Бид шаардлага тавьсны үр дүнд одоо 20 цагт МАХН-ын Удирдах зөвлөл хуралдах гэж байна. Мөн ирэх даваа гарагийн 12.00 цагт багтаж, бага хурлаа хуралдуулахаар боллоо. Тодорхой шаардлагуудыг тавьж, хоёр талаас гарын үсэг зурлаа. Засгийн газрыг огцруулах шаардлагаа эргүүлэн татах, УИХ-ын гишүүн М.Энхболд, Ч.Улаан нарыг Ерөнхий сайд болгохгүй байхыг бид шаардсан. Эдгээр асуудлыг МАХН бага хурлаараа хэлэлцэхээ амлалаа гэв. Харин МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр Бид тавьсан шаардлагыг Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, намын дүрмийн хэмжээнд ажиллах болно. Намын бага хурлыг хуралдуулах тухай санал оруулна, даваа гарагт хуралдах болов уу гэж мэдээлэв.

Б.ЖАРГАЛ САЙХАН ХЭЛМЭГДЭВ
Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан туслахынхаа хамт талбай дээр гарч ирэн иргэдтэй уулзах гэхэд нь Засгийн газрыг огцруулахад оролцсон урвагч гэж хашгиралдан цасаар нүулгэн хөөлөө. Түүнийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны үүднээс Хувьсгалын музей хүртэл хөөн цасаар шидэлж байтал цагдаагийнхан ирок хамгаалалтад авсан юм. Энэ хугацаанд түүний туслахыг доргисон жагсагчид нийлэн зодож танхайрав. Б.Жаргалсайхан ихэд бухимдан цас, чулуугаар нүүлгэсэн хүмүуст хариуцлага тооцно гэдгээ хэлээд амжсан юм.

(өнөөдрийн монгол 2006-01-13 179)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button