Нарны эрчим хүчээр ажиллах зуух үйлдвэрлэнэ

дэлхий дахины байгаль орчны зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулан амжилттай хэрэг-жиж байгаа хөтөлбөр юм.
Туе хөтөлбөр 2003 оноос Монгол Улсын төсвийн бүсийн 11 аймаг уйл ажиллагаагаа хэрэгжуүлж байгаа бөгөөд биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьтегалын өөрчлөлтийг сааруулах, олон улсын усыг хамгаалах, газрын элэгдэл, цөлжилттэй тэмцэхэд нутгийн иргэдийг татан оролцуулж, тэдний ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ санаа, шилдэг санаачлагыг дэмжин ажиллаж байна. 2005 онд жижиг төслийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 399.1 сая төгрөгийн төсөв бүхий 33 жижиг төсөл шинээр баталсан ба одоогоор хөтөлбөрт хамрагдагч төрийн буе байгууллага болон хөдөөгийн иргэдийн байгууллагуудын тоо 94 болоод байна. ДДБОС ЖТХ-ийн Үндэсний удирдах хорооны ээлжит 12 дугаар хурал 2005 оны 12 дугаар сарын 19-нд хуралдаж нийт 171.0 сая төгрөгийн төсөв бүхий 12 төслийг баталлаа. Эдгээр төслүүд нь орон нутгийн ТББ болон хөдөөгийн иргэдийн хоршоо, нөхөр-лөлөөр дамжин хэрэгжих юм. Тухайлбал, 2006 онд Монгол дахь НҮБ зохион байгуулах гэж буй Нөхөрлөл хөгжлийн наадмын хүрээнд Хөдөөгийн иргэдийн мэдлэг хөгжлийн төвөөс ЖТХ-өөс хэрэгжүүлж буй төслийг сурталчлах, хөдөөгийн хөгжил болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр тэргүүн туршлага судалж түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр эрдэмтэд, мэргэжилтний зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, ЖТХ-ийн хүрээнд болон иргэдийн санаачлагаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах гэж мэтийн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Дархан-Уул аймгийн Орхон суманд Тогтвортой хөгжил-Байгаль орчин сан ТББ нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор зөгийн аж ахуйг хөгжүүлэн хүн амын тогтвортой амьжиргааг дэмжих, Нарны ач нөхөрлөл түлшинд мод хэрэглэхийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг говийн айлуудын ахуйн хэрэгцээг хангахад ашиглах зорилгоор нарны эрчим хүчээр ажиллах Нарны зуух үйлдвэрлэж хөдөөгийн иргэдийн хэрэглээнд нийлүүлж эхлээд байна. Мэн Байагль орчин-хөдөөгийн иргэд сан ТББ Сэлэнгэ аймгийн Шаамар, Баянгол сумдад өрхийн жимсний аж ахуйг хөгжүүлэх, Хөх Монгол Чацаргана ЗБН чацарганы тариаланг сэргээж өргөтгөх, Байгаль орчин хөдөөгийн хөгжил ТББ Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Батширээт сумдад өрхийн жимсний аж ахуйг хөгжүүлж, Биндэр сумын Баянгол чацарганын плантацыг сэргээх, Говь-сүмбэр аймгийн мандал Сансар хоршоо Чойрын Богд уулын орчмын эко-системийг хамгаалж, жимс жимегэнэ тариалах юм. Түүнчлэн Баруунхараа, Орхон, Борнуур зэрэг сумдын төвийн цэцэр-лэгжилтэнд нийлүүлж блокны жижиг үйлдвэр байгуулна. Дархан-Уул аймгийн Дархан суугаант нөхөрлөл шахмал түлшний үйлдвэрлэл сургалт явуулах бөгөөд туе аймгийн Зулзган нарс, Байгаль-Өргөө нөхөрлөлүүд газрынэ лэгдэл, цөлжилттэй тэмцэх зорилгоор ойжуулалт эрхлэх зэрэг үйл ажиллагаа явуулах юм. Энэ сарын 16-ны даваа гарагт төсөл хэрэгжүүлэх гэрээний санамж бичигт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Пратиба Мета, ТББ, хоршоо, нөхөрлөлүүдийн тэргүүн нар гарын үсэг зурахаар боллоо.

(өнөөдрийн монгол 2006-01-13 179)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button