Сталин яагаад эхнэрээ буудсан бэ

Ойр дотных нь хүмүүс түүнййг Надя гэж дууддаг байж. Хэрхэн үхсэн тухай Сталины охин Светлана сүүлд 1960 онд бичсэн дурсамж номондоо Ээж хүний гарт хорлогдсон гэсэн байдаг.
Дэлхийн хоёр номерын алуурчин гэгддэг Сталин хүн төрөлхтний түүхэнд аюулт гамшиг учруулж 66 сая хүний цусаар гараа угаасныг судлаачид барин тавин нотолсон билээ.
Хятадын Настны ертөнц сэтгүүлд нилээд үнэнд ойртуулж бичсэн бөгөөд тэр эмгэнэлт өглөөний халуун цэгт байж, Надягийн үхлийн процессыг үзэж, харсан большевик намын гишүүн Леонид Гедрин, Елена Димитровна нар юу ярьсныг өгүүлсэн байдаг. Зөвлөлтийн соёл урлагийн нэрт зүтгэлтэн, хожим Израйльд очиж суурыисан Леонид Гедрин Дарлагдсан үе номондоо 1932 оны арваннэгдүгээр сарын 11-ний өглөө Сталины хувийн нарийн бичгийн дарга Елена Димитревна над руу сандрангуй утасдаж Сталин авгайгаа алчихлаа гэж мэдэгдсэн. Би Сергей Орджоникизед яаран мэдэгдэхэд хурдан яваад оч гэсэн юм. Димитревна тэр үед ширээнийхээ ард сууж байж.
… Уурлаж бухимдсан Надя хаалга тогшилгүй орж ирээд Сталины дэргэд очиж энэ ёс бусын их баривчилгаа, аллага хэзээ дуусах юм бэ гэв. Бүхэл улс орноороо хууль ёс сахина гэж байхгүй. Өдөржин, шөнөжин хүн амьтан бариад л, бариад л… Чи миний нүүр рүү хараач. Чи эдгээр баригдсан хүмүүсийг нээрэн өрөвдөхгүй байна уу.
Эцэс төгсгөл гэж байна уу? гээд Надя тамхи шуналтай сорон Сталины дэргэд очиж суулаа. Тамхиных нь үнс санамсаргүй Сталины нүүрэн дээр унахад Сталин тэвчээр алдаж
-Зайлаад өгөөч! Тэгэхгүй бол чи сайнаа үзэхгүй шүү гэж хашгирахад харин Надя на-муухнаар,
-Хэрэв чи бүх орны хэмжээнд алж талахаа зогсоохгүй юм бол би сонинд ил захидал бичиж, бүх дэлхийд чамайг алуурчин гэж зарлана даа гэлээ. Сталин ганц ч үг дуугаралгүй өвөртөө байсан жижиг гар буугаа гаргаж захирангуй дуугарч
-Амаа тат гичий минь гэлээ.
Надя сандарч тэвдсэнгүй тайвнаар
-Өнөөдөр би захиагаа бүх сонины газар хүргэж өгнө. Чи харин мэдээтэй байгаарай хойшид чамайг байхгүй гэж бодъё. Чи бол ёстой алуурчин этгээд гэж хэлсэн нь түүний сүүлчийн үг байлаа. Надя өрөө рүугээ явлаа. Яг энэ мөчид буу дуугарсан. Сталин бид хоёрт хандаж Энэ муу урвагчийг аваад яв! гэж Надягийн цогцсыг зааж явахыг тушаахад Надяг өргөж орон дээр нь тавьсан юм.
Удалгүй нууцынхан ирж биднээс нууцыг задруулахгүй гэсэн баталгаа авсан. Харин Сталин болон Надягийн хамгийн дотны нөхөр Орджоникизе огт үзэгдээгүй удаа ч үгүй өөрийгөө буудсан юм даг.
Одоо ч Новый девичид томчуудын оршуулгын газрын хамгийн гол дунд Надягийн сүрлэг өндөр цагаан гантиг хөшөө байдаг бөгөөд хөшөөн дээр Сталин өөрийнхөө гарын үсгийг сийлсэн байдаг.
Мөн том хүрэн сандал ч бий. Сталин үе үе ирж тэр сандал дээр суудаг гэж Москвагийнхан ярьдаг юм билээ. Ийнхүү Надежда Аллилуева 16 насандаа Сталинтай ханилж, гурван хүүхдийг нь төрүүлж өсгөөд 33 настайдаа хорвоог орхисон энэ намуухан, нүдэнд дулаахан эмэгтэйн талаар 1985 оноос Орос, Гүржийн зохиолч судлаачид нилээд зүйлийг бичжээ.

Н.ЦЭРЭННАДМИД
(өнөөдрийн монгол 2006-01-13 179)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button