Дурласан охиндоо яаж таалагдах вэ

Гэхдээ чам руу харахдаа нүд нь томорвол чи өөрийгөө ялжээ гэж үзэж болно. Энэ нь олон зүйлийг өгүүлнэ. Сэтгэл татам сайхан хүнийг харахаараа бид өөрийн эрхгүй хөмсгөө өргөж нүд маань томордог шүү дээ.

ТҮҮНИЙ БИЕИЙН БАЙРЛАЛ ЮУ ӨГҮҮЛДЭГ ВЭ
Хоёулаа зэрэгцээд сууж байхдаа чамаас хол сууж байхад нь түүнийг ажиглаарай. Тэр чам руу эргэж харвал чи сэтгэлийг нь татжээ гэсэн үг. Суухдаа нэг хөлөө нөгөө хөл дээрээ тавьж мөн чиний зүг эргэвэл Чи надад таалагдаж байна гэсэн үг. Биеийнхээ хэлэлт-ийг хэн ч бүрэн хянаж чаддаггүй. Харин чи энэхүү өчүүхэн дохио тэмдгээр л чамайг сонирхох эсэхийг нь тодорхойлж чадна.

ТҮҮНИЙ ДОХИО ЗАНГАА ЯЯМАР УТГА ИЛЭРХИЙЛЭХ ВЭ
Дохио зангааг хянах бас хэцүү. Хамт байхдаа найз охиноо сайн ажиглаарай. Дурлагсад хайртай хүнийхээ дохио зангааг өөрөө ч мэдэлгүй давтах дуртай байдаг. Жишээ нь чи хайртай цагаараа тоглодог байлаа гэж бодьё. Удалгүй найз бүсгүй чинь ч бас бугуйн цагаараа мөн адил үйлдэл хийж эхэлнэ. Чи гараараа үсээ илнэ. Тэр ч даруй үсээ илбэдэг болно. Ингэвэл тэр чамд талтай байна гэдэгт бараг итгэлтэй байж болно.

ЭХНИЙ АЛХМЫГ
ХЭН ХИЙДЭГ ВЭ
Дүр хуваарилах гэсээр байтал цаг хугацаа улиран одлоо. Охид ая таатай байгаагаа тов тодорхой хэрнээ битүү хэлнэ. Хөвгүүд анхны шийдвэрлэх алхмыг хийнэ. Өнөөдөр ч гэсэн хувилбар маш олон янз байж болно. Эмээж хулчийж буй хөвгүүн үйл хэрэг рүү зоригтой дайран орогч бүсгүй ширүүн ковбой болон булбарайхан сарнай.
Тэнд ч гэсэн л ямар нэг дүрэм журам гэж байхгүй. Хайр дурлалд хамаарах бүхэнд дурлагсдын түүх болгон өвөрмөц онцлогтой. Хүн нэг бүрийн зан ааш, араншин байдал хэрхэн бүрэлдэж буйгаас бүх юм хамаарна.

ОХИД АНХНЫ АЛХМЫГ ХӨВГҮҮДЭЭС ХҮЛЭЭДЭГ ҮҮ
Гайхлыг чинь төрүүлж бас баярлуулж ч мэдэх нэг бодит үйл явдлыг дурдъя. Ихэнх тохиолдолд бусад хүн залуудаа дурласан л бол анхны алхмыг өөрөө хийдэг. Яагаад бүсгүйчүүд анхны алхам хийх нь олонтаа байдаг вэ.
Тун олон бөндгөрт сэтгэл санаагаа илчилнэ гэдэг бүсгүйчүүдийн хэрэг гэсэн итгэл үнэмшил оршсоор байна. Хөвгүүд дурласан мэт авирлахдаа инээд хүрмээр харагдахаас байнга эмээж найз нөхөд нь шалгах вий гэж болгоомжилдог. Айдас болгоомжлолын ертөнц болох эдгээр хуучин заншил бүсгүйчүүдэд сэтгэл санаагаа дэлгэх зориг өгдөг. Ийм учраас тэд хөвгүүдээс түрүүлж анхны алхам хийхээр зориглодог.

Ч.ОЛДОХ
(өнөөдрийн монгол 2006-01-13 179)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button