1324 хүүхэд цирк үнэгүй үзэхээр боллоо

Монголчуудын ирээдүйд бид хөрөнгө оруулна уриатай Монгол газар сан ХЗХ-ны хамт олон тус арга хэмжээг ивээн тэтгэж байгаа бөгөөд түүнээс гадна 1324 хүүхдэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Үүнд 29-р тусгай дунд сургуулийн 270 хүүхэд, 25-р тусгай дунд сургуулийн 230 хүүхэд, Хүүхдийн урлан бүтээх төвийн 300 хүүхэд, Өнчин хүүхэд асрах төвийн 200 хүүхэд, 70-р тусгай дунд сургуулийн 162 хүүхэд, Бадамлянхуа өнчин хүүхдийн асрах төвийн 100 хүүхэд, Сургалт үйлдвэрлэлийн Амьдрах ухаан төвийн 50 хүүхэд, Бесте өнчин хүүхдийн асрах төвийн 12 хүүхэд нийт 1324 хүүхэд үзүүлэхээр өнөөдрийн байдлаар шийдээд байгаа юм байна. Хэрэв иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг байгууллага хүмүүс байвал циркийн удирдлагуудад болон шууд Монгол газар сан ХЗХ-нд хандахыг тус хоршооны дарга Б.Чинбат хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.
Хүүхдийн сэтгэл ариун учраас
Хүсэл мөрөөдөл нь ч ариун байдаг
Энэ л хүслийг нь биелүүлж чадвал
Эрхэм ариун үйлс болдог.
Хүүхдийн хүсэл бүхэн биелэх болтугай.

Болод /olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button