*Бид сэтгүүлч төв* ТББ байгуулагдлаа. Сэтгүүлчдийг урьж байна.

Тус төв нь юуны өмнө залуу сэтгүүлчдийг нэгтгэж мэдээ мэдээллийн нэгдсэн шинэ сүлжээг бий болгож тэдэнд интернэт ашиглан мэдээ мэдээллийг түргэн шуурхай үнэ төлбөргүй хүргэхийн зэрэгцээ, тэдний мэдээ материалыг үнэлэн авах, зуучлах, мэдээлэх зэрэг олон талт цогц үйл ажиллагааг явуулах юм байна.
Мөн тэдэнд хуулийн бүх талын мэдлэг мэдээлэл олгох хамгаалах өмгөөлөх зэрэг үйл ажиллагааг эрчимтэй явуулах аж. Удахгүй Бид сэтгүүлч төвийн анхдугаар чуулга уулзалт болох тул бүх сэтгүүлч үзэг нэгт нөхдөө бүртгүүлж хүрэлцэн ирэхийг урьж байна. Та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 91810531 утсанд хандаж болох юм.
Мөн онцлон сануулахад Бид сэтгүүлч төв нь сэтгүүлчдийн биеэ даасан төрийн бус ашгийн бус байгууллага бөгөөд улс төр эдийн засгийн ямарваа хүчин эрх мэдэлтнээс хараат бус байж сэтгүүлчийн ёс зүйг дээдэлж дөрөвдөх засаглал, хоточ нохойн үүргийг биелүүлж, үнэн бодит, шуурхай, шинэлэг байх зарчмыг мөрдөн ажиллах бөгөөд сэтгүүлчдээс ямар нэгэн татвар хураамж авахгүй зөвхөн гишүүддээ үйлчлэх болно. Гишүүд нь сэтгүүлч мэргэжилтэй болон эсвэл сэтгүүлчээр ажилладаг байх ба мөн ямар ч байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан, хэвлэлийн төлөөлөгч байж болох юм.
Сэтгүүлч таныг бидэнтэй нэгдэж хамтран ажиллахыг урьж байна.

Тиймээ би биш бид…

Болод /olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button