АН, ИЗ-БНН, БНН-ууд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд оролцохгүйгээ мэдэгдлээ

МАХН-ын удирдлага дахь зарим бүлэглэл олон түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хамтарсан Засгийн газрыг огцруулахаар санаархаж байгаа нь хэрхэвч хүлээн авах боломжгүй, балмад санаархал гэж ИЗ-БНН үзэж байна. Манай нам МАХН-ын зарим бүпэглэпийн удирдлага дор байгуулахаар зэхэж буй Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар нэг байдлаар оролцохгүй болохоо илэрхийлье. ИЗ-БНН өнгөрсөн хугацаанд улс төрчдийн биш, ард түмний эрх ашгийг илэрхийлэн, авилгал, хээл хахууль, ядууралтай тэмцэж буй төр, засгайн тогтвортой үйл ажиллагааг хангахын төлөө байсан бөгөөд цаашид ч энэ байр сууриа хадгалахаа илэрхийлж байна гэжээ. Засгийн газар огцрох тухай мэдээтэй зэрэщээд шинэ Засгийн газарт хэн, хэн багтах тухай таамаг олны дунд нисч эхэлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, МАХН-ынхан Засгийн газрынхаа гурван суудлыг бусдад өгөхөөр төлөвлөөд байгаа ажээ. Үүнээс Эх орон намын дарга Б.Эрдэнэбат, тус намын гишүүн С.Отгонбаяр нарт сайдын суудал амласан сураг байна. Үлдсэн нэг суудлыг М.Энхсайхан тэргүүтэй АН-ын гишүүдээс хэн нэгд нь өгөх гэнэ. Ямартай ч одоогоор АН, БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон Р.Амаржаргал гишүүн нар шинэ Засгийн газарт орохгүйгээ албан ёсоор мэдэгдээд буй юм.

Б.Хаш
/Зууны мэдээ 2006.01.13/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button