Герман улсын иргэний аминд халджээ

Энэ бол тэртээ 1985 онд болсон үйл явдал л даа. Түүнээс хойш тэд хүний амьдралаар буюу хилийн зааг харгалзалгүйгээр амьдарч иржээ. Өдгөө 48 настай Л.Чинбат барууны боловсрол эзэмшээд 1985 онд сургууль төгссөнөөс хойш Монголд амьдарч байж. Тэрээр албан ёсоор 1994 онд ХБНГУ-ын иргэн болсон байна. Арав гаруй жилийн өмнө харийн харьяат болсон энэ эр тодорхой бус шалтгаанаар өөрийнхөө гэрт үл таних эмэгтэйн хамт нас барсан байсныг гэр бүлийнх нь хүн өчигдөр тогтоосон байна. Берлиний онгоцоор нисч ирсэн гэр бүлийн эмэгтэй нь нөхрийгөө тосно гэсэн болохоор БуянтУхаагийн нисэх онгоцны буудал дээр хүлээж. Тэгээд ирэхгүй болохоор нь гэртээ харьжээ. Харамсалтай нь, амьсгаа хураасан нөхөр нь түүнийг угтсан байна. Ингээд л тэр эмэгтэй Монголын цагдаагийн байгууллагад ханджээ. Л.Чинбатыг буудаж хөнөөгөөд, хамт байсан эмэгтэйнх нь хоолойд балиус дүрж орхисон дүр зураг үлджээ. Хутга 17 см гүн орсон гэж мэдээлж. Харамсалтай нь, гэмт этгээд олдсонгүй. Гэрт байсан зургаан бөгжийг аваагүй болохоор шунахайн сэдэлт гэж боломгүй. Зөвхөн бөгжнөөс гадна шунал төрүүлэх зүйл тэднийд байжээ. Хоёрын хоёр хүний аминд хүрсэн эл хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Гэмтнийг удахгүй тогтооно гэдгээ ч цагдаагийнхан хэлж байна.

Н.Саранчимэг
2006.01.14 Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button