Ийгл телевизийн сэтгүүлч Г.Батжав ГЕГ, ТЕГ, НДЕГ-ын удирдлагуудын фактыг цувралаар дэлгэнэ

томчууд ард түмний хөрөнгөөр хэрхэн гараа угаадаг талаар баримттай, даацтайхан нэвтрүүлэг хийхээр ханцуй шамлан явна. ГЕГ, ТЕГ, НДЕГ-ын удирдлагуудын булхайг илчилсэн цуврал нэвтрүүлгийнх нь сургаар томчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж адил сандралдан, үймэлдэхийн сацуу сэтгүүлч залуугийн биед халдан, дарамтлаад амжжээ. Ямартаа ч, түүний шуугиант нэвтрүүлгүүд дэлгэцнээ гарахтай уралдан амжиж уулзсан юм.

-ГЕГ, ТЕГ, НДЕГ-ын удирдлагуудын уусан, идсэн гэх олон тэрбум төгрөгийн хэргийн тухай ноцтой, баримттай материалыг та олсон гэх. Харин ард түмэнд үүнийгээ хэзээ хүргэх гэж байна вэ?
-Хэдийгээр өнөөдөр Монголчууд Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэх зарчмаар амьдарч байгаа ч маргааш руугаа өнгийхгүй бол болохгүй нь. Та бид өнөөдөр нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж гээд тоо томшгүй олон татвар төлдөг шүү дээ. Харин бидний халааснаас гарч буй тэр мөнгө чухам хэний халаасыг зузаалж, ямар хүмүүсийн мөнгөн хуримтлалыг бий болгож байна гэдгийг би эрэн сурвалжилж, олж мэдсэн. Хэрэв өнөөдрийн тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалын системийн гажуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал төрийн ордноо нураачих шахсан өвгөд хөгшдийн тэмцэл үеийн үед үргэлжилсээр байх болно. Ойрын ганц жишээ татъя л даа НДЕГ гэж улсын хэмжээний нүсэр байгууллагад но-той асуудлууд маш олон бий. Энэ байгууллагыг удирдаж буй С.Эрдэнэ дарга өнгөн дээрээ Манайх төсөв хэтрүүлээгүй гэж ярих ч бидэнд байгаа баримтаар төсвийг өчнөөн тэрбумаар нь хэтрүүлсэн байгаа юм. Чухам яагаад гэдэгт хариулт олон. Олонд ил болсон ганцхан жишээ татахад, НДЕГ-ын дарга С.Эрдэнэ өөрийнхөө төрсөн охин Э-г Багануур дүүргийн НДГ-ын байцаагчаар ажиллуулж байгаа төдийгүй тогтвор суурьшилтай ажиллахад нь зориулж 5 сая төгрөг төсөвлөсөн өөрийнх нь тушаал дурайж байх жишээтэй. Гэхдээ би тун удахгүй энэ мэт хэргийг олонд цацах учраас түр хүлээзнэе. Учир нь, баримтаа 100 хувь төгөлдөржүүлэх жижиг, сажиг ажлууд байна.

-Иймэрхүү томоохон байгууллага, албан тушаалтны тухайд ноцтой баримтуудыг гартаа оруулах хэцүү. Наанадаж бие махбодь, цаашлаад амь насанд халдах аюултай байдаг. Тийм болоод ч оны өмнөхөн та халдлагад өртсөн гэсэн биз дээ…
-Үнэндээ томоохон албан тушаалтнуудын шударга бус үйлдлүүдийн тухайд факт, баримтууд олно гэдэг хэцүү. Гэхдээ энэ мэт зүй бус үйлдлийн эсрэг зогсдог эерэг бодолтой хүмүүс олон. Эхний ээлжинд би НДЕГ-ынхны булхайтай үйл ажиллагааны тухайд дэлгэж тавина. Харин дараачийнх нь зочид ТЕГ, ГЕГ байх болно гэдгийг хэлье. Халдлагын тухайд аль эрт эхэлсэн. /Инээв.Сур./ Оны өмнөхөн дөө. Хагас сайн өдөр үдийнхээ цайны цагаар хүн сэлүүхэн нэг кафед хооллож байтал гэнэт араас хоёр хүн ирж, нэг нь хоолой боомилон, нөгөө нь яах ийхийн зуургүй нүүр лүү дэлсээд авсан. Гэгээн цагаан өдөр, олон нийтийн газарт байдалд орсон болохоор тэр үед би шоконд орчихсон байсан. Гэнэт араас боомилоод авсан болохоор ямар учиртай, юун хүмүүс болохыг харах сэхээ гараагүй. Харин хоолой боомилсон залуус надад заналхийллийн аястай ганц л уг хэлсэн. Хийж байгаа ажлаа орхи гэж. Би энэ хэдхэн минутын халдлагын талаар цагдаад мэдэгдээгүй өнгөрөөсөн. Харин миний хөөцөлдөж буй ажилтай холбоотой халдлага ирлээ гэдгийг ойлгосон. үүнээс хэдхэн хоногийн дараа байрныхаа гадаа тавьсан машиныг мииь юу ч үгүй сэглэж орхисон. Шил, толь салоныг тэр чигт нь хатуу зүйлээр хагалж цөмлөөд цахилгааны бух утсыг нь тасдчихсан байсан. Иймээс би тэсэлгүй СБД-ийн цагдаагийн хэлтэст хандсан. Одоо шүд ч үгүй, /Хоолойг нь боомилсон этгээдүүд нүүр лүү нь цохихдоо хэд, хэдэн шудийг нь үгүй хийсэн аж.Сур/ машин ч үгүй болчихоод л яваа минь энэ.

-Та олон хүмүүсээр / ГЕГ, ТЕР; НДЕГ/ оролдож байгаа болохоор хэнийг нь Гэж хардахаа мэдэхгүй байх шиг байна, тийм үү?
-Саяхан даа. НДЕГ-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлага хийж байх зууртаа энэ тухайгаа шургуулаад хэлчихсэн чинь сандарч, Чам шиг жижиг нөхрөөр оролдох хүн би биш гээд л цамнаж эхэлсэн. Би олон хүний эрх ашигт сөргөөр нөлөөлөх зүйл хийж яваз учраас хэнээс нь илгээсэн сюрприз гэдгийг хэлж мэдэхгүй нь. Үнэндээ энэ мэт халдлагад гэр бүл минь өртчих вий гэж эмээж л сууна. Гэхдээ үүнийг биччихвэл хэн нь намайг ирээд цохиод унагачих бол гээ хулчийсаар явбал энэ сэтгүүл зүй чинь утгаа алдана биз дээ. Энэ бол миний хийх л ажил. Хийсээр ч байх болно.

-Томчууд-ыг тойрсон энэ мэт асуудлаас гадна ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлууд юу байна вэ?
-Өдөр тутам үнэний эрэл хайгуулд явж байдаг сэтгүүлч бидний хувьд заавал Иракийн халуун цэгт очиж, сурвалжлага хийх шаардлага алга. Хайгаад байгаа халуун цэг чинь Монгол тэр чигээрээ болчихсон байна шүү дээ. Тиймээс сэтгүүлчид маань энгийн хүмүүсийн амьдрал руу өнгийж яваасай гэж би боддог юм. Үнэндээ сэдэв маш их байна… Ямар ч байсан ГЕГ, ТЕГ, НДЕГ-ын удирдлагуудын фактыг дэлгэсэн цуврал нэвтрүүлгүүд маань томчуудыг сандаргана. Үнэний эрэл хайгуулаа улам идэвхжүүлэх болно гэдгээ хэлье дээ.

С.Энхцэцэг
2006.01.14, 1117 am Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button