Дуучин Э.Минжинсор Америкийн алдарт продюссер фрэнк мунозийн хараанд өртөж, оддын жишгээр амьдарч байна

Нэг бол уран бүтээлийн хур буулгаж, нэг бол таг чиг алга болчихдог зантай тэрээр хамгийн сүүлд Хүүхэлдэй цомгоо гаргаад Америкийг зорьсон билээ.
Өнгөрсөн амьдралаа эргээд харахад би олон жил хүүхэлдэй адил амьдарсан байна, Өөрийн гэх үзэл бодолгүй, утсан хүүхэлдэйн энэ амьдралаас залхаж байна. Өөрийгөө өөрчилж, хувьсгал хийх цаг нь болжээ хэмээгээд алсын Америкийг зорьсон дуучин бүсгүй өдгөө дэлхийн баячууд, оддын хот гэгдэх Лас-Вегаст амьдарч байгаа аж.
Өнгөрөгч 10 сард нутгаасаа гарсан бүсгүй Америкт очмогцоо New York music festiүal буюу Нью-Йоркийн Үндэсний хөгжмийн фестивальд амжилттай оролцсон байна, Хөгжмийн болоод хэвлэлийн ертөнцийн акул-ууд болох МТҮ, Time out, True Magazine, Accsess Hollywood тус фестивалийг дэлхий нийтэд цацдаг бөгөөд Sony music, Electra, ҮH-1 зэрэг томоохон компаниуд ивээн тэтгэгчээр нь оролцдог уламжлалтай юм байна.
Харин энэ наадмын ерөнхий продюссер нь Америкийн хөгжмийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн нөлөө бүхий эр байдаг аж. Түүнийг Фрэнк Муноз гэх бөгөөд хип хопын загалмайлсан эцэг гэгдэх Пафф Дадциг хөгжмийн урлагт гаргаж ирсэн юм байна. Мөн сүүлийн үед дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй Usher, Snoop Dog нарыг ч өөрийн хөрөнгөөр гаргаж ирсэн аж. Энэ наадамд оролцож, алдартай продюссөруудын хараанд өртсөн азтай залууст дэлхийн хөгжмийн урлагт хөл тавих боломж олддог учраас жилдээ ганц тохиох наадамд оролцохыг хүсэгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг байна. Гэвч тэдэнд тавьдаг шалгуур маш өндөр байдаг. Наанадаж өөрийн гэсэн цомогтой, бие даасан тоглолтууд хийсэн байх ёстойгоос гадна гадаад үзэмжийг ч ихэд чухалчилдаг байна. Э.Минжинсорын хувьд дээрх шалгууруудыг амжилттай давж, Нью-Йоркийн Үндэсний хөгжмийн наадамд оролцох эрхийг авсан аж. Тэрээр наадмын үеэр Хүүхэлдэй дуугаа англи хэл дээр дуулахын сацуу гайгүй сайн бүжиглэсэн учир наадмын тусгай шагналыг хүртэж, алдарт продюсер Фрэнк Мунозын хараанд өртөж амжжээ. Ноён Фрэнк түүнд сарын дотор уран бүтээлийн тайлан бүхий ҮC-гээ өөрийнх нь компани руу илгээхийг хүссэн байна. Удалгүй Э.Минжинсорд пройюссер Ф.Мунозтой хамтарч ажиллах урилга ирж, эхний ээлжинд нэг жилийн гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу дуучин бүсгүй өдгөө Лао-Вегасын баячуудын хороололд үйл ажиллагаагаа явуулдаг Ф.Мунозийн цогцолборт амьдарч байгаа аж. Энэ цогцолборт Ф.Мунозтой хамтарч ажилладаг, од болохоор чармайж буй олон залуус яг л оддын жишгээр амьдарцгаадаг аж. Минжээгийн хувьд удахгүй таван сард Нью-Йорк хотноо болох хөгжмийн нэр хүнд бүхий наадамд оролцохоор өдөр, шөнөгүй бэлтгэл хийхийн сацуу фитнессээр шаргуу хичээллэж, бие галбиртаа гойд анхаарч байгаа гэнэ. Одоогоор түүний продюссер Э.Минжинсорын Америкт удаан хугацаагаар тогтвортой амьдрах эрх бүхий Ногоон карт-ны асуудлыг нь хөөцөлдөж байгаа бөгөөд амжилттай болбол нутагтаа мөд ирэхгүй нь бололтой.
Чингисийн халуун цуст Монголчууд хаа ч явсан хүчтэй. Харамсалтай нь, өөдөө мацаж буй нэгнээ доош нь чангаагаад байдаг тамын тогооны үлгэр л биднийг уруудуулж буй. Тиймээс Э.Минжинсордоо уран бүтээлийн амжилт хүсч, удахгүй дэлхийн супер од болж, гялалзан, эх орныхоо нэрийг дуурсгаарай гэж ерөөх л үлдлээ…
2006.01.14, 1115 am Хүмүүсийн амьдрал