Х.Баатар – хуурамч оноштой эмнэлэгт хэвтжээ

Тэрээр цус булчирхайн тасгийн төлбөртэй өрөөнд хоёр цагдаагаар харгалзуулан хэвтэж байгаа. Эмнэлгийнхэн түүнд шаардлагатай бүх шинжилгээг хийсэк ч шинжилгээний хариу хэвийн гарсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Х.Баатар туе төвд эмчлүүлэх шаардлагагүй гэсэн үг. Нэгэнт шинжилгээний хариу хэвийн гарсан ч эмнэлэгт хэвтэхийн тулд худал онош гаргасан бололтой. Эмнэлгийн ажилтнууд энэ талаар өөр хоорондоо ярьж байсан юм. Түүнийг эмнэлгийн төлбөртэй тасагтаа чихрийн шижин гэсэн оноштойгоор хэвтэж байгааг бид өчигдөр олж мэдлээ. Түүнд хүч тамир сэргээх хоёр тариа хийж байгаа аж. Х.Баатарт тариа хийх үед цагдаагийн хоёр ажилтан ямар тариа хийж буйг нь лавлаж, шалгадаг гэнэ. Гаднаас эргэлт оруулахыг эрс хориглож эхнэр хүүхдийг нь ч уулзуулдаггүй аж. Энэхүү төлбөртэй тасагт нэг хүний өдрийн 4000 төгрөгөөр хэвтүүлдэг юм байна. Харин Х.Баатар төлбөрийг гурван хүнийхээр хийж байгаа. Түүнтэй гэрийнхнийг нь уулзуулдаггүй боловч УИХ-ын гишүүдийг уулзахыг зөвшөөрчээ. УИХ-ын гишүүдээс нэг хүн хэд дахин ирсэн гэж зарим эх сурвалж хэлэв.
Х.Баатар болон шадар сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Р.Буд нарын мөнгийг угааж өгдөг Дөчинтав гэдэг залууг цагдаагийнхан олж тогтоон энэ талаар ихэд нууцалж байна. Хууль бусаар олдсон мөнгийг ямар нэгэн үйл ажиллагаа явуулж олсон болгож дөнгөдөг Дөчинтав нь 11-45 дугаарын Эс класс маркийн Бенз унадаг. Аль үнэтэй машиныг сольж унадаг, мөнгийг баруун солгойгүй цацаж явдаг бийлэгжүү нэгэн гэнэ. Х.Баатарын өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хураасан мөнгөний хэмжээ найман тэрбумд хүрснийг цагдаагийнхан тогтоосон байна. Зөвхөн Зоос банкинд л гэхэд 2.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байсан гэнэ.

Б.ОДМАА
(өдрийн сонин 2006-01-16 012)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button