Нийслэлийн төв Сонгинохайрхан дүүрэгт төвлөрнө

Түүний дээр дотоодын нийт бүтээгдэхүүний 55 хувь Улаанбаатарт үйлдвэрлэгдэж, нийслэлийн нэг ам метр газарт 24,9 хүн ногдож байна. Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд шилжих хөделгөөнийг 30 хувь хязгаарлалаа гэхэд хотын хүн ам 1,6 саяд хүрэхээр байгаа аж.
Нийслэл Улаанбаатар хот цаашдаа баруун тийшээ өргөжих төлөвтэй байгаа юм, Хотын хамгийн баруун талын дүүрэг болох Сонгинохайран дүүргийг баруун тийшээ тэлсээр Москва .хүрэх нь гэсэн хошин яриа гарсан байдаг. Тэгвэл Сонгинохаирхан дүүргээ дагаад хотын төв ч бас баруун тийшээ нүүхээр зэхэж байна. Боломж нь ч тиим гэнэ. Нийслэлийн хамгийн баруун захын дүүрэг болох Сонгинхайрхан дүүрэгт хотын шинэ төв бий болох юм. Энэ зорилгоор 150 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлаад байна. Одоо нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж байгаа аж. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд ч ингэж тусгажээ. Дээрх төлөвлөгөөний дагуу энэ дүүргийн 22-ын товчооноос баруун тийш орших Мал бордох талбай орчимд Улаанбаатарын шинэ төв баригдах аж. Энд зарим яамд, тамгын газар, гадаадын элчин сайдын яамд, их, дээд сургуулиуд байрлах юм.
Орон сууцны хувьд гэхэд хотын шинэ төв орчимд хэд хэдэн шинэ хороолол баригдах юм байнэ. Энэ дүүргийн нутаг олон улсын хүүхдийн Найрамдал төв орох замд байдаг Баянголын аманд 150 га талбайд 2000 ойлын орон сууцны хороолол барихаар зураг төслийг нь батлаад байна. Мөн Москва хорооллын хоёрдахь шатны барилгууд ч энэ аманд баригдах аж. Дүүргийн зарим гэр хорооллыг орон сууцны хороолол болгох бөгөөд тахилтын аманд амины орон сууцны хороолол байгуулахаар 1000 орчим өрхөд газар олгож суурьшуулжээ. Харин энд Японы олон улсын Жайка байгууллагын тусламжтайгаар сургууль барих ажээ. Дээрх асуудалтай холбогдуулан энэ дүүрэгт суурьшлын бүс шинээр байгуулан газар олгож байна. Тухайлбал, Эмээлт, 369-ийн зөрлөг, 361,384-ийн гарам, Баруун турууны аманд газар олгож байгаа. Одоогоор361-ийн гарам орчимд гэхэд 4000 гаруй өрхөд газар олгоод байгаа бөгөөд цаашдаа энд 10 мянга гаруй өрх суурьших ажээ. Ийн хотын төвөөс Сонгинохайрхан дүүрэг рүү нүүдэл эхэлж байна. Сонгинохайрхандүүргээс нүүх газрууд ч бас бий юм. Энд байрладаг Төв цэвэрлэх байгууламжийг ирээдүйн хотын төвөөс зайлуулж, захдуу байрлуулах ёстой болж байгаа юм. Хотын баруун, хойд талаас орж ирж байгаа, баруун, хойшоо гарч байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж байдаг 22-ын товчоог бас цаашлуулах бололтой. 22-ын товчоог 361-ын гарам юм уу, Эмээлт рүү нүүлгэхээр тооцжээ. Хотын шинэ төв рүү нүүх их нүүдэл ийнхүү эхлэх нь.

(Монцамэ 54/85)
Ш.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button