Огцруулах нэг хэрэг, үүний дараа яах вэ?

Засгийн газар муу ажилласан уу?
Энэ асуултад Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд ямар тайлбар хийх нь УИХ-ын гишүүд, ард түмний ч анхаарлын төвд байх нь дамжиггүй.
УИХ-ын гишүүдийн илүүтэй сонирхон асуусан асуултууд нь Засгийн газар хэр ажилласан бэ гэдэгт байлаа. Тухайлбал, С.Содномцэрэн гишүүн Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийж, бүтээж амжуулснаа энэ мөчид танилцуулах хэрэгтэй хэмээн Ерөнхий сайдаас хүсч байсан бол гишүүн Д.Арвин Мянганы зам ямар шатандаа яваа, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд гадаадын нөлөө бүхий жуулчдыг татаж ахиухан хөрөнгө оруулах ажил хийгдэж эхэлсэн үү, БНН-ын дарга Б.Жаргалсайхан Ард түмний амьдрал доогуур байна. Одоо цалин, тэтгэвэр тэтгэмж хэдэн хувиар нэмэгдсэн, үнийн өсөлтийг хязгаарлахад ямархуу алхмууд хийсэн талаар асуултуудыг сайд нараас асууж байх жишээтэй. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Засгийн газрын ажлын тайлан гэж Их хурлын дарга Ц.Нямдоржийн хэлсэнчилэн бяцхан ном шахуу юм хийгээд гишүүдийн гар дээр удахгуй хургүүлнэ. Тэгээд ч оны төгсгөлд Засгийн газрын тайланг сонин хэвлэлээр багагүй бичсэн хэмээж Засгийн газрын ажлын тайланг бүрэн эхээр нь хэлэхээс татгалзсан юм. Харин Сангийн сайд Н.Алтанхуяг Статистикийн дүн эцэслэн гараагүй байгаа. Ер нь олон гишүүдэд энэ Засгийн газар муу ажилласан гэх бодол байх шиг байна. Эдийн засгийн хувьд муудсан юм байхгүй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилд 6.2 хувьтай гарсан. Гэтэл Дэлхийн эдийн засгийн өсөлт 4.3, ОХУ 5.5, БНХАУ есөн хувьтай гарчаа. Гэхдээ 6.2 гэдэг чамлах зүйл биш. Эдийн. засгийн өсөлт ард түмний амьдрал дээр юу болж очих вэ гэдэг л хамгийн гол нь. Инфляцийн өсөлт 9.5 хувтай гарсан. Өмнө хувьтай байсан шүү дээ. Өмне нь 11 хувьтай байсан шүү дээ. 2006 онд энэ улам ч багасах болно. Учир нь өнгөрсөн жил өндөр байсан нефть, махны үнийн өсөлт энэ жилээс буурах магадлалтай байгаа. Цагаан сарын маргааш гэхэд ОХУ нефтийн экспортынхоо татварыг багасгаж байгаа. Махны үнэ гэхэд хувийн байгууллагууд банкнаас авсан зээлийн хүүг улсаас төлж цайруулах маягаар үнийг нь бууруулж байгаа. Нөгөөтэйгүүр төсвийн алдагдал гэж жилийн жилд яригддаг том асуудал байдаг. Гэтэл 2004 онд 50 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан төсвийн алдагдал энэ жил тэглэж, тэр ч байтугай 60 тэрбумын ашигтай гарсан. Нэг юм ярихдаа та бүхэн сайныг сайнаар нь, мууг муугаар нь ярьж сурах хэрэг-тэй хэмээн ярив. Зөвхөн энэ биш ч сайд бүр л өөр өөрийнхөө салбарт амжилттай ажилласнаа ам уралдан тайлбарлаж байсак юм. Гэхдээ зарим нэг нь үүнээс ч их илүүг хийх боломж байснаа ч дурдаад авсан юм. Хамгийн богино хугацаанд сайдын сэнтийд заларсан Су.Батболд гэхэд Би Хууль зүй, дотоод хөргийн сайдын албыг сар гаруй хугацаанд хийлээ. Ингэхдээ УИХ-ын гишүү-дийн анхааруулж захиж байсан үгийг санан цаашид ажиллах хөтөлбөр төслөө боловсруулсан. Үүнийгээ ч өргөн барьчихаад байгаа. Наад зах нь мөрийтэй тоглоомын газруудыг шууд хаахаар болоод байгаа. Мөн гадаадын иргэний харьяатын талаар судалгаа өргөн хүрээнд хийж байгаа та бүхний эмзэглээд байдаг хэчнээн гадаадын иргэд хууль буеаар монголд ажиллаж амьдарч байгааг ч судалж байна. Бүх хилийн боомтуудад ийм ажлыг хийж байна хэмээв. Энэ мэтчилэн сайд болгон л ажлаа урагштай байснаа хэлж амжлаа.

Дараагийн засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх вэ?
Гэтэл юуны учир Засгийн газар огцрох болов. Тэд үнэхээр нэг баг болж ажиллаж чадахгүйд хүрэв уү гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирсэн. Гишүүд ч энэ талаар багагүй сонирхож байлаа. Сайд нарын заримынх нь байр суурийг сонирхуулахад Ч.Улаан П.Элбэгдорж бид хоёрыг таардаггүй болохоор Засгийн газар огцорч байгаа гэх яриа ч гарах болж. Угтаа энэ нь тийм биш ээ. Засгийн газрын хуралдаан цаашид нам горимынхоо дагуу ажиллаж чадахгуйд хүрээд байгаа. Баг болж ажиллахад үнэхээр хүнд байгааг ойлгох хэрэгтэй, та нар гэсэн бол Т Ганди Зайлуул МАХН-ын Удирдах зөвлөлийн хүчинд автаад огцрох хүсэлтэд гарын үсэг зурчихсан юм биш биз хэмээн ярих юм. Би үнэнийг хэлмээр байна. Хамтарсан Засгийн газар байгуулаад ажиллахад анхандаа сайхан байсан. Бидний хэн ч ажиллах урамтай, итгэлтэй, зоригтой байсан. Харин явцын дунд энэ итгэл урам хугарсаи. Хэрэв та нар сонирхож байгаа бол Засгийн газрын хуралдааны протокол авч үзээрэй. Би төр хуралдаан дээр Ерөнхий сайдаас та шөнө дөл болтол Иргэний хөдөлгөөнийнхнийг хүлээн авч уулзсан юм уу гэж асуусан. Ерөнхий сайд тийм гэсэн. Яахав үнэхээр Ерөнхий сайдын хувиар тэднийг хүлээж авч уулзах нь хувийн үзэгдэл л дээ. Гэхдээ маргаашаас нь эхлээд МАХН руу Иргэдийн хөделгөөнийхөн нь авлигач хэмээн дайрч байсан. Тэр ч байтугай нэр зааж топ авилгачид хэмээн зарлаж эхэлсэн. Би айсан, эмзэглэсэн, сандарсан. Учир нь Ерөнхий сайд тэдэнд авлигачийн нэрийг өгсөн байж болох. Хэдийгээр нүүрэн дээрээ хамтарч ажиллая гэсэн атлаа далдуураа ингэж хандсан нь надад хамтарсан Засгийн газарт ажиллах хүсэлгүй болсон. Энэ нь миний гарын үсэг зурсан шалтгаан ч байж болно хэмээн ярьж байлаа. Тэгвэл Д.Тэрбишдагва Иргэдийн хөдөлгөөний жагсаал цуглааныг шууд Ерөнхий сайдтай холбон тайлбарлаж байлаа. Тиймээс ч Засгийн газарт ажиллах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн юм. Тухайлбал, тэрбээр Би хүчинд автсан эсэх дээр үг нэмж хэлмээр байна. Ерөнхий сайд биднийг большевикууд гэж ярьсан. Тэгвэл та нар фашизмыг авчирч байна. Өнөөдөр үндсэрхэг үзэлтэй болгож байна хэмээн нийгмийг, ард түмнийг турхирч эхэллээ. Жирийн хятдуудруу дайрч, өмч хөрөнгөд нь халдан. зодож бэртээж байна. Энэ нь хоёр орны харилцаанд ямар үр дагавар авчрахыг ч бодох хэрэгтэй. Засгийн газрыг огцруулах санал өгсөн гишүүдийн хувьд бид баг болж ажиллаж чадахгүй байсан учраас тэр. Хойшид ч ажиллах боломжгүй гэдгээ мэдсэн учраас гарын үсэг зурцгаасан юм. Уг нь өнөөдөр би Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хувьд ган зудын асуудал яриад явж байхад Ерөнхий сайд нь төрийн ордноо бужигнуулах гээд ийм юм хийж явдаг. Бидэнтэй ажил хэргийн уулзалт хийх зав гаргаагүй байж ийм юм хийж явах гэж. Энэ нь эцэстээ МАХН-ын байр руу дайрахад хүргэж, өмч хөрөнгийг нь эвдэлж сүйтгэж, хүмүүсийг нь зодож нүдэхэд хүргэлээ. Энэ бол дэндүү даварсан явдал хэмээж байлаа. Юутай ч гарын үсэг зурсан нь сайдууд цаашид хамтарсан Засгийн газарт ажиллах боломжгүйгээ өөр өөрсдийнхөөрөө тайлбарласан юм. Харин тэднийг дараагийн Засгийн газарт ажиллуулах уу, энэ удаагийн бужигнааны хариуцлагыг та толгойгоороо хүлээх үү гэх зэрэг асуултыг МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболдоос олонтаа сонирхож байлаа. М.Энхболд хариуд нь МАХН дараагийн Засгийн газрыг дангаараа байгуулна гэж хэлээгүй. Тиим эрх мэдэл ч бидэнд байхгүй. Яагаад гэвэл 2004 оны сонгуулийн дунд ард тумэн Засгийн газрыг хамтран байгуул хэмээн саналаа өгсөн байгаа. Тийм учраас бид парламент суудалтай байгаагаа намуудтай хамтран шинэ Засгийн газрыг байгуулна. Энэ талаар ч намуудад уриалга гаргачихсан байгаа. Бид Засгийн газрын сайдуудынхаа хүсэлтийг хүлээж авлаа гэсэн болохоос биш энэ хариуцлагьг дангаараа би үүрнэ гэж хэлээгүй санагдана. Одоохондоо шинэ Засгийн газар ямар бүрэлдэхүүнтэйгээр ажиллах нь тодорхойгүй байгаа. Үүнийг намуудтай зөвшилцөн байгуулна гэдгээ мэдэгдлээ.
Энэхүү хамтарсан Засгийн газар байгуулахад парламентад суудалтай намууд ямархуу байр суурьтай байгаагаа давхар мэдэгдэж байлаа. БНН-ын дарга Б.Жаргалсайхан УИХ-ын чуулганы үеэр Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн ч шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ хатуухан мэдэгдсэн бол ИЗБНН-ын дарга С.Оюун намынхаа удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсоны эцэст хамтарсан Засгийн газарт ажиллахгүй гэдгийг ч дурдаад авлаа. Мөн АТН-ын дарга Л.Гүндалай Засгийн газрыг огцруулах нь үндэслэл муутай хэмээн хэлж байсан ч санал хураалтад зөвшөөрсөн кноп дарж суусан. Тэгэхдээ дахин шинээр байгуулагдах Засгийн газар ажиллахгүй хэмээн бусдын адилаар байр сууриа илэрхийллээ. Мэдээжийн хэрэг АН-ын дарга Р.Гончигдорж Засгийн газар огцруулахын эсрэг хатуу байр суурьтай байгаад зогсох-гүй намын гишүүд хэн нь ч дараагийн Засгийн газартай хамтарч ажиллахгүй гэдгээ Ерөнхий сайд Ц.Элбэгдор-жийн хамтаар удаа дараа мэдэгдэж байлаа. Харин МАШСН хоёр өдрийн турш чимээгуйхэн сууж байгаад Засгийн газартай хамтарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

АН-ын гишүүд хурал хаясан ч 51 хувийн саналаар засгийн газар огцорлоо
2004 оны сонгуульд Эх орон Ардчилал эвсэл амжилттай оролцоход ачааны голыг нь нугалж явсан гэх М.Энхсайхан, Л.Гүндалай нар Засгийн газрыг байгуулахад сайдын суудлаас хүртэж чадаагүй. Өөрөөр хэлбэл, Р.Гончигдоржийн тэргүүлдэг Алтан гадас-ынхан МАХН-тай хамтарч зөвшилцлийн Засгийн газрыг байгуулснаар гол яамдын суудалд тухалж чадсан. Энэ үеэс л сонгуулийн үеэр унаж бостлоо ажилласан ч хөсвр хаягдсан гэх нөхдүүд зөвшилцлийн Засгийн газрыг огцруулахад ч татгалзах юмгүйгээр гар өргөеөн юм. Өөрөөр хэлбэл, парламентад МАХН 38 суудалтай ч Засгийн газрыг огцруулахад хүсэлтээ гаргасан 10 сайд санал хураалтад оролцохгүй учир энэ санаархал нь талаар болно хэмээн АН-ынхан үзсэн бололтой. Тиймээс ч санал хураалтад оролцохгүй танхимыг орхиж явна гэдгээ эртнээс мэдэгдсэн. Гэтэл Засгийн газрыг огцруулах эсэх санал хураалтад ИЗН, АН-ынхан оролцоогүй ч МАШСН, МАТН, БНН тэр ч байтугай АН-ын гишүүд болох М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарын гишүүд танхимд үлдэж МАХН-ын гишүүдийн хамтаар буюу УИХ-ын гишүүдийн 51.3 хувийн саналаар асуудлыг шийдлээ. Ийнхуү монголын түүхэнд анх удаа байгуулагдсан хамтарсан Засгийн газар жил гаруй хугацаанд ажиллаад огцрох нь энэ. Харин санал хураалтын дараа Ерөнхий сайд Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Улсын түүхэнд анх удаа хамтаосан Засгийн газар байгуулагдаж ажиллалаа. Монголчууд хамтарч ажиллаж болдогийг хамтарсан Засгийн газар харуулсан. Хамтарч хийж болдог ажил, болдогтүй ажил гэж байдгыг бас харууллаа. Үлдэж байгаа асуудлуудыг, ирж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох вэ. Санхүүгийн талаас нь. Би энэ индэр дээрээс хэлж байсан. Эрдэнэт үйлдвэрт гэхэд өнөөдөр Монгол Улсад ноогдох шаардлагатай хамгийн багаар бодоход 70, 100 гаруй тэрбум төгрөгийн ноогдол ашиг байгаа. Энэ хөрөнгийг монголчуудын эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт болгож зарцуулах боломжтой. Төсвийн ашиг 60 тэрбум үлдэж байгаа. Би ийм зүйлийг хүлээлгэж өгч байга адаа, ард түмний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэр-лэх тодорхой санхүүгийн эх үүсвэр байгаад баярлаж байна. Энэ бол хамтарсан Засгийн газрын, Та бидний, монголын ард түмний хувь заяаг түшсэн ийм сайн амжилт. Дараагийн Засгийн газрыг хуулийн хүрээнд хурдан зохион байгуулах шаардлагатай, ажлыг нь шахаж хийлгэх ёстой. Монгол төрийн төлөө Засгийн газрын тэргүүнээр хоёр удаа ажиллалаа. Хоёуланд нь ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Хоёуланд монгол төрийн хайрын хүртлээ, халыг ч хүртлээ. Жирийн борог амьдралтай малчин хүний хүүхдийн хувьд энэ боломжийг би их хариуцлага, том ачаа, их хүндэтгэл гэж үздэг гэж хэлсэн юм.

Шинэ засгийн газрыг хэн тэргүүлэх бол
МАХН-ын Бага хурал ид хуралдаж байна. Тэд энэ удаа шинэ Ерөнхий сайдаар хэнийг томилох парламентад дахь улс төрийн намуудтай хэрхэн хамтарч ажиллах, иргэдийн хөдөлгөөн болон олон нийтийн байгууллагуудаас тавьсан шаардлагыг авч хэлэлцэж байна. Юутай ч УИХ-ын гишүүд болон Ерөнхий сайд асан хүртэл шинэ Засгийн газрыг МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд тэргүүлнэ хэмээн нэр заан ярьсан удаатай. Гэвч улс төр судлаачид М.Энхболдыг шинэ Засгийн газрыг тэргүүлэхэд хямрал үүснэ гэж таамаглаж байна. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд нарын нэрийг дэвшүүлээд байгаа аж. Ялангуяа Үйлдвэр худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сү.Бат-болдыг Засгийн газрыг тэргүүлчихнэ хэмээн намынх нь үзэж байгаа сурагтай. Харин Засгийн газрыг огцруулахад Шадар сайд асан Ч.Улаан гар бие оролцохдоо Ерөнхий сайдын сэнтийд залрах гэж л тэр хэмээн улстөрчид таамаглаж, хардаж байсан. Гэтэл тэрбээр үүнийг эре эсэргүүцэж Ерөнхий сайд байтугай яамдын сайдаар ч ажиллахгүй гэдгээ мэдэгдээд авсан. Засгийн газрыг огцруулах нэг хэрэг. Ердөө хоёр өдөр хуралдаад л УИХ асуудлыг шийдэж чадлаа. Харин шинэ Засгийн газрыг байгуулна гэдэг бас нэг хэрэг Гэхдээ богино хугацаанд Засгийн газраа байгуулахыг л ард түлмэн хүлээж суугаа. Тэд төрөө тогтвортой байлгахыг хүссэндээ энэ. Юутай ч тэд өмнөх Засгийн газар шиг ганцхан яамны сайдыг томилох гэж хагас жил болдог, тийм сунжирсан, хуйвалдсан томилогоог хүсэхгүй нь ойлгомжтой.

Ц.ОЮУН
(өнөөдрийн монгол 2006-01-16 180)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button