Хөдөлгөөнүүдийн өгсөн өргөх бичгийн хариу гарлаа

Монгол Улсыи Их Хуралд хандаж Та бүхнээс 2005 оны 12 дугаар сарын 16-нд ирүүлсэн өргөх бичгийг УИХ-ын нийт гишүүдэд танилцуулсая бөгөэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг судлан хэлэлцэж, дараахь хариуг өгч байна
1. Монгол Улсын иргэдийн нэгээхэн хэсэг болсон Та бүхэн улс орныхоо хөгжил, ард түмний ашиг сонирхлын үүднээс эвлэлдэн нэгдэж хөдөлгөөн үүсгэн байгуулж хүсэл зоригоо илэрхийлэн төр, засгийн дээг. байгууллагуудад санал, шаардлагаа тавьж байгааг Монгол Улсын Ундсэн хуульд заасан иргэдийн эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ бодитойгоор эдлэн хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэж туйлын хүндэтгэлтэйгээр хандаж байна.

2. Та бүхний өргөх бичигтээ дэвшүүлэн тавьсан асуудал, түүнчлэн Монголын хөдөлгөөнүүдийн нэгдсэн чуулганаас гаргасан Нийгмийг эрүүлжүүлэх 9 зүйлт тунхагт дурдсан шаардлагууд нь Монгол Улсын төр, засгийн дээд байгууллагуудын анхаарлын төвд байх ёстой, Ундсэн хуулийнхаа хүрээнд ажил хэрэг болгох ёстой, ард олондоо мэн чанарыг нь тайлбарлан таниулж, төр, засгийн баримталж буй бодлого, байр суурийг илэрхийлэх ёстой асуудлууд байна.

З. Та бүхний өргөх бичигтээ онцлон дурдсан, ард түмний өмнө хариуцлага алдсан, нэр хүндээ унагасан, авилгалд өртсөн УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эрхийг соигогч олон түмэнд олгох асуудлыг зохих хуулъ тогтоомжид тусган шийдвэрлэх шаардлагын хувьд энэ асуудал 13 жилийн тэртээ батлагдсан Монгол Улсын Ундсэн хуулиар нэгэнт зарчим нъ шийдэгдсэн бөгөэд Ундсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж Ундсэн хуулийн цэц дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, эсхүл УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоосон тохиолдолд л УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж болохыг заасан билээ. Үүнээс бусад тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, түүний дотор сонгогчдын нь шийдсэнээр эгүүлэн татах боломжгүй байгаа нь УИХ-ын гишүүн нь зөвхөн сонгогдсон тойргийнхоо тэдийгүй, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах ёстой ард түмний элч хэмээн Ундсэн хуульд тодорхойлсон, манай улсын сонгуулийн тогтолцооны мэн чанараас урган гарч буй билээ. Иймд одоо УИХ-д хэлэлцэж буй УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх асуудлыг тусгах боломжгүй, нэгэнт Ундсэн хуулиар тогтоосон тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж УИХ үзсэн болно. Энэ нь хариуцлагагүй ажилласаи, нэр хүндээ унагасан, авилгалд холбогдсон УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг сонгогчдын зүгээс бодитойгоор шүүмжлэхийг хаасан хэрэг огт биш бөгөэд хуулийн үндэслэлтэй бол шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж дагаж мөрдөж буй хууль тогтоомжид бий билээ.Түүнчлэн УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг баталж гаргах болно.

4. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг даган гарсан сөрөг үзэгдлийг засаж залруулах зорилгоор тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрийг Монгол Улсын УИХ-аас гаргасан бөгөэд Засгийн газар, О.Энхсайхан нарын УИХ-ын хорин гишүүний төслүүд, төрийн бус байгууллага, шинжээчдээс боловеруулаад байгаа бусад төслүүдийг сайтар судалж энэ намар, хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийг Ундсэн хуулийн үзэл санааны дагуу өөрчилснөөр, аймаг, сумдын иргэдэд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанаас орох орлогыг эре нэмэгдүүлэх, элдэв татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг үгүй болгох, байгаль орчинг хамгаалах заалтыг өргөжүүлж, хариуцлагыг чанга тгах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ижил төстэй нөхцөлийг бүрдүүлэх, монгол ажилчдыг тэргүүн ээлжинд уул уурхайн салбарт авч ажиллуулах зэрэг орд газар ашигласны үр шимийг ард түмэнд хүртээх хувь хэмжээг нэмэгдүүлэх хууль эрхзүйн орчин бүрдэх юм. Шийдвэрлэх асуудлын дотор өргөх бичигт дурдсан Газрын хэвлийн баялаг бүхий үндэсний томоохон орд газруудын ашгийн 30 хүртэл хувийг ногдол ашиг хэлбэрээр ард түмэнд түгээх асуудал зүй ёсоор бидний анхаарлын төвд байгаа бөгөэд төсвийн хөрөнгөөр нээж илрүүлеэн томоохон орд газруудыг ашиглах уулын үйлдвэрүүдэд төрийн оролцоог хангах санал хуулийн төсэлд тусгагдсан байгаа болно. Иймд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар үндэсний томоохон орд газруудын ашгийн тодорхой хувийг ногдол ашиг хэлбэрээр ард түмэнд хүртээх асуудлыг төрийн хувь оролцоо, үнэт цаасны арилжааны механизмаар бүрэн шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Ашигт малтмалын хууль, бусад холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нэгдсэн хуулийн төслийг боловеруулах 20 гаруй гишүүн бүхий ажлын хэегийг УИХ дээр байгуулсан бөгөэд УИХ дахь бүх намуудын төлөөлөл, холбогдох мэргэжлийн байгууллагууд, шинжээчид, урьд өмнө энэхүү салбарт алба хашиж байсан туршлага мэдлэгтэй ахмадуудын төлөөлөл түүнд орсон болно. Хуулийн төслийг олон нийтээр ил тод, нээлттэй хэлэлцүүлэн, Байнгын хорооны нээлттэй сонсгол зохион байгуулах бөгөөд өргөх бичигт дурдсан шаардлага, иргэд, олон нийтийя бусад саналын талаар албан ёсоор байр сууриа илэрхийлэх, дэвшүүлсэн саналд хамтран шийдэл олох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

5. Монголын хөдөлгөөнуудийн нэгдсэн чуулганаас гаргасан Нийгмийг эрүүлжүүлэх 9 зүйлт Тунхагт дурдсан бусад шаардлагуудын хувьд нийгмийн хөгжлийг чөдөрлөсөн хүнд суртал, чирэгдлийг арилгах, түүнийг нөхцөлдүүлж буй журам, заавар, зөвшөәрлийн тогтолцоог цөөлөх олон талын арга хэмжээг УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байна. Авилга, хээл хахуулийг нөхцөлдүүлэгч орчныг устгах төрийн бодлого, үйл ажиллагааг УИХ анхаарлынхаа төвд байлгаж байгаа бөгөөд Монгол Улс Авилгын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон, үндэсний хөтөлбөрөө гаргаж, Төрийн болон орон нутгийн әмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулв баталж, Авилгын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнчлэн Мөнгө угаах болон төрроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганд хэлэлцэж эхлээд байна.

Нутгийн захиргааны болон өөрөә удирдах байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлж, төвлөрлийг сааруулах бодлогыг- УИХ баримталж, саяхан энэ асуудлаар УИХ-аас тогтоол гарган Түр хороо байгуулан ажиллуулж, нийт аймаг, нийслэлийг хамарсан еудалгаа хийх, орон нутгийн санал хүсэлтийг авах, газар дээр нь танилцах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ажлын эцсийн үр дүнд төсөв, санхүүгийн төвлөрлийг сааруулж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулъ тогтоомжийг дорвитой шинэчлэх болно.

УИХ-ын энэ чуулганаар Албан татварын багц хуулийн төсляйн хэлэлцүүлгийг хийж байна. Эдгээр хуулийн төслийг хәләлдән баталснаар татварын дарамт багасч, тэр хэмжээгээр далд эдийя засгийг арилгахад томоохон алхам хийх юм.

Төрийн албыг бэхжүүлэн, төрийн албан хаагчийн баталгааг сайжруулах, тэдгээрийг улс төржсөн нөлөөллөөс хамгаалах зорилт УИХ-аар батлагдсан Засгийн газрын хөтөлбөр болоод Төрийн албаны тухай хуульд заагдсан байгаа. УИХ хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, хараат бус байдлыг хангах ээлжит алхам болгож үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг батлая мөрдүүлж эхлээд байна. Хариуцлагатай, бодитой, ёс зүйтэй, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлогыг УИХ тууштай баримталж, хүн бүр хуулъ, шүүхийн өмнө эрх тэгш байх
Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх болно.

УИХ төр, засгийн байгууллагуудад хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, ард түмний өмнө хүлээсэн итгэл найдварыг хөсөрдүүлж, ажлын хариуцлага алдсан хэн бүхэнтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцох зарчмыг баримталж байгаа, цаашид ч үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
Өргөх бичигт дурдсан Ард түмний онц их хурал-ыг байгуулж ажиллах тухай мэдэгдэл нъ төрийн эрхийг хуулв бусаар авах, авахаар завдахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай харшилж байгаа тул Үндсэн хуулиа дээдэлж, ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж ажиллахыг ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 14 жилийн ойн энә өдөр Та бүхэнд уриалж байна.

Дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Д.ЛYНДЭЭЖАНЦАН

УИХ-ын гишүүн, төрийн байгууллатын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагчийн орлогч Д.ДОНДОГ

Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.ЛУВСАНЖАВ

УИХ-ын гишүүн, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн гишүүн С.ЛАМБАА

УИХ-ын гишүүн хууль зүйн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн гишүүн Д.ОДБАЯР

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.ЖАРГАЛСАЙХАН, З.ЭНХБОЛД, Н.ЭНХБОЛД, Б.ЭРДЭНЭБАТ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button