Чингис хааны гарал үүслийн тайлга тахих ёслол болно

Чингис ханы дэлхийн академи нь дэлхийн 24 оронд 480 гаруй гишүүнтэй бөгөөд энэ жил бүх ажлаа олон улсыг хамарсан өргөн хүрээтэй зохион байгуулах юм байна. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд тус академи Чингис хааны гарал үүслийг тайлга тахих ёслолыг Монголын 21 аймагт хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Өөрөө хэлбэл Чингис хааны тайлга тахих ёслолыг аймагтаа хийлгэх нутгийн зөвлөл тус академид хандах хэрэгтэй гэдгийг онцлон дурьдсан. Тайлга тахих гэдэг нь мөнх хөх тэнгэрээс тусламж гуйх гэсэн үг бөгөөд та хэрэв энэ ёслолыг хийх юм бол оюун ухааны чадавхи дээшилнэ гэсэн үг юм байна.Чингим хааны дэлхийн академийн тайлбарласнаар Чингис хаан нийт гурван удаа тайлга тахих ёслол хийж байжээ. Анх Бурхан халдун уулнаа мөнх хөх тэнгэрээс мэргэн ухаан гуйж залбирсан бол дараагын удаа тулаанд ялагдашгүй болгож өгөөч гэж гуйсан байна. Yүний дүнд Чингис хаан ялагдашгүй бөгөөд мэргэн ухаантай болсон гэсэн юм. Энэ жил Чингис хааны гарал үүслийн тайлга тахих ёслол энэ жилийн долоодугаар сарын 1-10нд хооронд Хөвсгөл болон Архангай аймагт болох юм байна. Тайлга тахих ёслолыг шинийн гурван, 15, харагчин нохой зэрэг зургаан өдөр хийдэг юм байна. Хэрэв үүнээс өөр өдөр тайлга тхих ёслол хийвэл үр дүнгүй юм байна.Чингис хааны гарал үүслийн тайлга тахих ёслолыг тус академи Алтан ургийн хэмжээнд хийхээр төлөвлөөд байгаа юм.
Тус академийн тэргүүн 2004оны 8-р сарын 19-нд хотын ойролцоо тайлга тахих ёслол хийсэн бөгөөд тэнгэрийн хүчийг авсан чадалтай, Тулуйн удмын хүн гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэрээр Чингис хааны шар зурхайг баримталдаг нэгэн бөгөөд энэ жилийн цагаан сарыг хоёрдугаар сарын 29-нд тэмдэглэх саналтай байна гэдгээ мөн мэдэгдсэн юм.

А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button