Боломж хөтөлбөрийн 5 жилийн ой болж байна

Харин өнөөдөр уг хөтөлбөрийн таван жилийн ой болж байгаа юм байна. Монголын Радиогийн Залуус уран бүтээлийн нэгдлийн уг нэвтэрүүлэг нь өдгөө 5000 захидлын баяраа мөн өнөөдөр хийж байгаа юм байна.Өдөр бүр
Бодол сэтгэлд минь урам өгдөг
Боломж-ын цоглог сэтгэлийн ачаар
Өнөөдөр өөртөө баярлаж явдаг .
Өчүүхэн гэлгүй дээдэлж
Сайн явахыг хичээдэг
Амжилт бүхэн минь
Алтан Боломж-той холбоотой… гэсээр эхэлдэг танин мэдэхүйн цэнгээнт нэвтэрүүлэг хөдөө орон нутгийн сонсогчидод боломж олгодог нь нэвтэрүүлгийн бодлогоос ажиглагддаг.
Амьдрал боломжоор дүүрэн. Харин хэн түүнийг олж харна тэр амжилтанд хүрч чадна, Залуу нас өөрөө боломж байдаг гэдгийг эх орныхоо өнцөг булан бүрт суугаа залуус, охид хөвгүүдэд ойлгуулж ухааруулахыг зорьж, гэрэл гэгээт сайн сайхан амьдрал руу уриалан дуудаж Боломж хөтөлбөр анхны дугаараа эхэлж байлаа. Өнгөрсөн хугацаанд тус нэвтэрүүлгийн хамт олон жил бүр Монголын радиогийн Шилдэг нэвтрүүлэг, Хамгийн олон сонсогчтой нэвтрүүлэг, Сонсогчдоос хамгийн олон захидлыг хүлээн авсан хөтөлбөр- өөр шалгарч ирлээ. Сонсогчдоос ирсэн 5000 захидал Боломж хөтөлбөрийн 5 жилийн үр дүн. Боломж хөтөлбөрийн амжилт Монголын радио хэмээх дан ганц байгууллагатай холбоотой бус Монгол дахь радио хэрэгслийн өнөөгийн бодит дүр төрх, амжилт ололт юм. Бид хөдөө орон нутгийн залуусыг хүсэл мөрөөдөлдөө хүрхэд нь тусалдаг гэж тус нэвтэрүүлгийн хамт олон хэлж байсан.
Таван жилийн ойн хэмжээнд тус нэвтэрүүлгийн уран бүтээлчид Цахим боломж, Сонгодог зохиолын цаг хэмээх хоёр шинэ булан нээсэн байна.

А.Баярмаа
Оллоо.Мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button