Ерөнхий сайдад М.Энхболдын нэрийг дэвшүүллээ

Хурлаар Монгол улсын ерөнхий сайдад МАХН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр боллоо. Хуралд нийт 183 төлөөлөгч байснаас 182 төлөөлөгч МАХН-ын дарга М.Энхболдыг зөвшөөрч саналаа өгсөн байна. Санал хураалт ил явагдсан бөгөөд ганц л хүн татгалзсан. Хэдийгэээр МАХН-ын Уламжлал-Шинэчлэл, Ардчилал-Шударга ёс жигүүр НАШБ, гишүүд, олон нийтийн санал бодлыг харгалзан МАХН-ын дарга М.Энхболдыг энэ удаад Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй байх гэсэн мэдэгдэл гаргасан ч энэ удаад намын гишүүд үүнийг нь хайхарсангүй. Ерөнхий сайдын суудалд МАХН-аас Хотын захирагч асан М.Энхболдыг бараг 100 хувийн саналтай дэвшүүллээ.

А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button