Хөдөлгөөнийхөн тавьсан шаардлагынхаа хариуг гүйцэд авч чадсангүй

Ард түмэн хүйтнийг ч эс анзааран эрх баригчдын болж бүтэхгүй байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээр талбайд ирсэн байна. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн, Эрс шинэчлэл, Монголын ахмадын чөлөөт холбоо, Даяар Монгол гээд хэд хэдэн хөдөлгөөнийхөн тайван жагсаал хийсэн юм.
Жагсагчид цуглаан зохион байгуулагчдын үг хэлэхийг тэвчээртэйгээр хүлээсээр байсан юм. Учир нь тэдний үг хэлэх микрофон гацаж ажиллуулах гэж нэлээд хугацаа болсон юм. Олны дундаас ганц нэг хүн Хүйтэнд даарч байна. Үгээ хурдан хэлээч ээ гэж хашгирч байв.

Эре шинэчлэл-ийн С.Ганбаатар, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий Ж.Батзандан, Монголын ахмадын чөлөөт холбоо-ны тэргүүн Г.Баасан нар индэр буюу машины тэвшин дээр гарч ирэн үг хэллээ. Тэд энэхүү цуглааныг хамтран зохион байгуулж буйгаа Хэдийгээр олон янзын үзэл бодолтой, янз бүрийн эрх ашгийг төлөөлсөн хэдий ч төр засгийн нэр барьсан хуйвалдагчид, луйварчдын дур зоргоор хэт даварсан үйлдлийн эсрэг зорин тэмцэх нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдсэн хэмээн хэллээ.
Ард түмнийг олон жилийн турш басамжлан доромжилж, байгалийн болон нийгмийн баялгийг цөлмөн дээрэмдэж, ард түмнийхээ 80 шахам хувийг ядууралд хүргэж, төр нийгмийг бүхэлд нь хямралд оруулсан эрх баригчидтай хариуцлага тооцох цаг ирсэн гэж Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-ий Ж.Батзандан чанга дуугаар өгүүлэхэд цугласан олон нэгэн дуугаар түүнийг дэмжиж уухайлцгааж байв.

Залы аргаар улс төрийн өндөрлөгт гарч, улс орныг хямралд оруулж улс төрийн намуудын дотоод хэрэгт байнга оролцож, удаа дараа хуйвалдаан зохион байгуулсан Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаа гэхэд хүмуүс Ерөнхийлөгч Н.Энхбаяр огцор гэсэн уриатай лоозонгоо дээш өргөж харагдсан. Энэ мэтчилэнгээр төрийн өмчийг идэж шамшигдуулсан албан тушаалаа урвуулан ашигладаг этгээдүүдийг хуулийн дагуу цээрлүүлэхийг шаардаж буйгаа цагаан хоолойгоор дамжуулан ард түмэндээ хүргэсэн юм. Ж.Батзандан тэргүүтэй хэсэг нөхөд 384 мянган хүний гарын үсэггэй тавьсан шаардлагынхаа хариуг авахаар Төрийн ордон руу зүглэв ээ. Ин-гэхдээ ямар нэгэн бослого хөдөлгөөн гаргаж болохгүйг олон нийтэд анхааруулсан. Үнэхээр ч хүмүүс үгэнд орж, ямар нэгэн үймээн самуун дэгдээсэнгүй. УИХ-ын нэр бүхий гишүүдийг огцор гэсэн шаардлагынх нь хариуд Энэ боломжгүй ээ, Нэр бүхий 16 авлигачнаа огцруулж чадахгүй гэсэн байна хэмээн Ж.Батзандан мэдээлэв. Эрх баригчдад тавьсан хоёр дахь шаардлага Газрын баялгийн 30-50 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр ногдол ашгийг хуваарилах-ыг бид судалж үзэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай гэсэн хариулт өгчээ. Ийнхүү тэдний тавьсан шаардлагын хариуг бөөрөнхийлсөн, хариуцлагаас булзсан байдалтай өгсөн гэж үзэж байгаа тул УИХ-ыг тар гэсэн шаардлагаа дахин өгөхөөр болжээ. Маргааш буюу лхагва гаригт Монголын ахмадын чөлөөт холбооноос талбайд жагсаал хийх гэнэ. Харин Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийхөн сар шинийн баярыг өнгөртөл ямар нэгэн жагсаал зохион байгуулахгүйгээ мэдэгдэв. Хэдийгээр хедөлгөөний тэргүүлэгчид явсан ч олон нийт талбайгаас тиим хурдан тарсангүй. Ямартаа ч Төрийн ордныг гурван удаа тойрч эсэргүүцлээ идэрхийлсэн. Ингэхдээ Магнаг үсэгтэй туг дууг хоороороо дуулсан юм.

Б.ДОЛЗОДМАА
(өдрийн сонин 2006-01-17 013)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button