С.Оюун Бид МАХН-ын уриалгыг хүлээж авахгүй л болов уу

Харин парламентад суудалтай АН, ИЗ-БНН-ын хувьд уг асуудалтай холбогдуулж байр сууриа илэрхийлж амжаагүй байгаа юи. ИЗ-БНН-ын Үндэсний хороо сая хуралдаж Засгийн газар огцорсноор улс оронд үүссэн нөхцөл байдал, дараагийн үр дагаврын талаар авч хэлэлцсэн байна. Чухам ямар дүгнэлт гарсаныг тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Оюунаас тодрууллаа.
-ИЗ-БНН-ын Үндэсний хорооны ээлжит буе хуралдаанаас Засгийн газар огцорсонтой холбогдуулж ямар шийд гарав?
-Юуны өмнө манай намын ээлжит бус их хуралд хот хөдөөгийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцеоныг хэлэх хэрэгтэй. Олон төлөелөгч намын даргын улстөрийн илтгэлтэй холбогдуулж саиалаа илэрхийлсэн. Гишүүд маань ерөнхийдөө монголын өнөөгийн нийгэмд маш олон тулгамдеан асуудал байна. Засгийн газар тэр болгоныг шат дараатай пшйдэж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр тиим боловч Ц.Элбэгдоржийн танхимыг огцруулсныг буруу гэж үзэж буйгаа олон хүн илэрхийлсэн. Шинэ Засгийн газар байгуулахыг улстөрийн эрх мэдлийн төлөөх тоглоом гэж дүгнэсэн хэрэг. Засгийн газар хангалтгүй ажиллаж байгаа юм бол огцруулах биш сайн шахаж шаардах хэрэгтэй байсныг олон хүн тэмдэглэсэн. Энэ ташрамд хэлэхэд ИЗ-БНН гэсэн нэрээсээ Бүгд Найрамдах гзсэн нэрийг хассан.
-Шинэ Засгийн газрыг хамтран байгуулах МАХН-ын Удирдах зөблөлийн уриалгад танай нам ямар байр суурьтай хандаж байна вэ?
-Үндэсний хорооны гишүүд маань шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд оролцохыг буруу гэж үзсэн. Яагаад гэвэл МАХН-д итгэх итгэл байхгүй болсноос тэр юм. Гэхдээ асуудал яг эцэслэн шийдэгдээгүй байна. Бид удахгүй Үндэсний хурлаа дахин зарлан хуралдуулах болно.
Д.ДОРЖ
Р.Гончигдорж М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарыг АН-аас хөөх санал гарсан нь үнэн
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж МАХН-аас гаргасан уриалгыг хүлээж авах эсэх талаар хэлэлцэх ёстой байлаа. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд АН оролцох эсэх асуудлыг шийднэ гэсэн үг л дээ. Гэвч хуралдаан тодорхой бус шалтгаанаар хойшилсон юм, МАХН-ын уриалгад АН ямар хариу өгех талаар тус намын дарга Р.Гончигдорж ийнхүү хариулж байна.
-АН шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ажилд оролцох уу?
– Би хувьдаа АН ямар ч байсан дараагийн Засгийн газрыг байгуулахад оролцохгүй гэсэн байр суурь дээр хатуу зогеоно гэж бодож байна.
-Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн Ж.Наран-цацралт, М.Энхсайхап, Ж.Батхуяг, М.Сономпил нарыг АН-ын эгнээнээс хөөх гэж байгаа гэдэг үнэн үү ?
-Тийм юм байхгүй. Харин манай намын жирийн гишүүд дэмжигчдийн зүгээс ийм шаардлага тавьж байгаа нь үнэн.
(Өнөөдрийн монгол 11/181)
Д-БАТ