Улсын Онцгой бүсэд Албан тушаалтнууд ДУР МЭДЭН ГАЗАР олгосоор байна

шатахуун түгээх станцуудад Улсын мэргэжлийн хяналтын газар шалгалт хийжээ. Шалгалтын гол зорилго нь Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Ариун цэврийн тухай хуулиудын хэрэгжилтийн байдал ямар байгааг тогтоон, зөрчлийг илрүүлж, арилгажээ. Шалгалтанд нийт 1137 шатахуун түгээх станцийн 82.5 хувь, 87 нефтийн агуулахын 64.4 хувь нь хамрагдсан аж. Барилга угсралтын ажлын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эхлэх, үргэлжүүлэхийг хориглосон заалт байдаг байна. Уг заалтыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд оршихы Ботаникийн цэцэрлэгийн хойно байрлах Алтжин, Хан-Уул дүүргийн есдүгээр хороо Цөлийн заг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Оюу талст компанийн шатахуун түгээх станцуудын барилгыг ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн барьж байжээ. Түүнчлэн зураг төсөлгүй 70 орчим шатахуун түгээх станц байсныг илрүүлсэн аж. Нийслэл хотод баригдсан 167 нефть борлуулах, хадгалах барилгын 80.8 хувийг улсын комисс ашиглалтад оруулах боломжгүй гэж үзсэн ч компаниуд толгой мэдэн ашиглаж байж. Ашиглалтад аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэсэн албан шаардлагыг удаа дараа өгдөг ч ямар ч үр дүнд хүрдэггүй. Мөн ашиглалтад аваагүй байгаагийн гол шалтгаан нь дээрх барилга байгууламжууд бүгд зөрчилтэй, шаардлага хангах нэг ч байгууламж байгаагүй хэмээн Улсын мэргэжлийн хяналтын газрын БТХУ-ын байцаагч Н.Уранчимэг ярьж байлаа. Петровис, Ойн бирж, Шунхлай-н нефтийн агуулахаас бусад бүх шатахуун түгээх станц, нефтийн агуулах зөвхөн бизнесээ бодсон чанаргүй барилга барьсан байгаа нь барилга байгууламж нь аюулгүй байдлыг хангасан байх, хог хаягдал, хөрсний бохирдлоос хүрээлэн байгаа орчныг хамгаалахад чиглэсэн байх гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн ажээ. Тэсэрч дэлбэрэх аюул бүхий нефтийн агуулахын барилга байгууламжийн ашиглалтын байдал барилгын хуулийн хэрэгжилт 37.3 хувьтай байна. Энэ нь аваар осол гарахгүй гэх баталгаагүй бөгөөд байгалийн гэнэтийн гамшиг тохиолдсон үед хүн ам, хүрээлэн буй орчинд ноцтой хор хохирол учруулах нөхцөлийг 100 хувь бүрдүүлчихээд байгаа юм байна. Тэгэхлээр та бидэнд аюулгүй аж төрөх боломж төдийлөн хангалттай биш байна гэдэг нь тодорхой байгаа биз ээ.

Нефтийн барилга байгууламжийн хуулийн хэрэгжилт Улаанбаатар хотод 37.3 хувьтай байгаа бол Сүхбаатар 10 хувь, Баянхонгор 25,Өмнөговь 27, Өвөрхангай 28.5, Завхан аймаг 36.2 хувьтай байна. Энэ нь дээрх таван аймгаас бусад аймагт нефтийн барилга байгууламжийн аюулгүй байдал хэрэгжилт Улаанбаатар хотоос өндөр түвшинтэй гарсан нь өнөөдрийн бодит байдалтай огтхон ч нийцэхгүй байгаа ажээ.

Улсын хэмжээнд 1224 нефть хадгалах байгууламж байгаагаас 532 нь иж бүрэн зураг төсөлгүй 690 нь улсын комиссоор ороогүй ашиглах зөвшөөрөлгүй байна.

Петровис, Оньстрид, Шунхлай-н нефтийн агуулахын бусад бүх нефтийн барилга байгууламжууд хангалтгүй буюу муу дүн авчээ. Сүүлийн үед шатахуун түгээх станцтай холбоотой зөрчил нэмэгдэх хандлагатай болсон. Үүний шалтгааныг мэргэжлийн хүмүүсийн тайлбарлаж буйгаар олгогдсон газрын зориулалтыг дур мэдэн өөрчилдөг, барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ захиалагч байгууллагын сонирхолд нийцүүлэн чанаргүй буюу дутуу хийдэг зэргийг онцолсон юм. Мөн ослын үед хамгаалах далан цэвэрлэх байгууламжуудыг дутуу чанаргүй барьдаг нь ихээхэн хэмжээний шатахуунаар газрын гадаргууг бохирдуулж гал түймэр гарах нөхцөлийг бүрдүүлээд байгааг шалгалтаар илрүүлсэн байна.

Нийслэлийн газрын албанаас инженерийн шугам сүлжээ, шатахуун түгээх станцын хамгаалалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгжид газар олгодгийг илрүүлсэн байна.

Дээрх зөрчлийг тоогоор үзүүлбэл
1.Төмөр замын бүсэд-7
2.Авто зам, гудамжны улаан шугамд-12
3.Инженерийн шугам сүлжээн дээр-4
4.Шатахуун түгээх станцийн хамгаалалтын бүсэд газар олгосон
-32
5.Дүүргийн Засаг дарга дур мэдэн захирамж гаргасан-14
6.Газар эзэмших баримт бичиг зөрчилтэй-55
7.Албан тушаалтны буруугаас гарсан зөрчилтэй-69

Эдгээрээс харахад эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан хэн нэгнээс болж та бид хэзээ ч шатаж магад юм.

Муу ёрлож байгаа юм биш, зөвхөн олгох ёстой газар нь дүрэм журамд нийцсэн барилга байгууламжийг бариасай.

(өнөөдрийн монгол 2006-01-17 181)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button