Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр хаалтаа хийлээ

Энэ гарын авлага 2004 оны 8 – р сараас хойш хугацаанд олон хүний хүч, хөдөлмөрийн үр дүнд монгол хэлнээ хэвлэгдэн гарч байгаа бүтээл юм. Нийтдээ 20,4 сая төгрөгөөр бүтсэн байна. Орчуулгыг Л.Идэр хянан тохиолдуулсан байна. Энэ талаар төслийн үндэсний менежер Ч.Энхбатаас тодруулсан юм.

Энд дарж бичлэг үзнэ үү

Тус хөтөлбөрын талаар тодоруулсан юм. 2000 оны 12 дугаар сарын 10-11 – нд Улаанбаатар хотноо төрийн байгууллагын санаачлага, иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор Хүний эрхийн үндэсний бага хурал зохион байгуулж, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хамтран боловсруулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг НҮБ бүрэн дэмжиж, МУЗГ, НҮБ – ын XX ба ХЭДКГ хамтран 2001 оны 4 – сараас 2005 оныг дуусталх хугацаанд МУХЭХҮХ боловсруулах төслийг хамтран хэрэгжүүлсэн, уг төсөл одоо дуусвар болж байна.
5 жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжсэн төслийн үйл ажиллагааг нэгтгэвэл
– Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэн тодорхойлох,
– Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр – ийн төсөл боловсруулах, уг хөтөлбөр батлагдахад түлхэц үзүүлэх,
– Орон нутагт хүний эрхийг хамгаалах тогтолцооны суурь бүрдүүлэн дэмжиж, хүний эрхийн талаар сургалт, сурталчилгаа, судалгаа хийх, зөвлөгөө өгөх чадавх бий болгох,
– УИХ – аар батлагдсан үндэсний хөтөлбөрийг олон нийтэд сурталчлан хүргэх, тайлбарлах,
– Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцүүдийн тухай НҮБ – ын төрөлжсөн байгууллагуудаас гаргасан материал, түүнчлэн хүний эрхийн тухай тайлбар бүхий гарын авлага, танилцуулга материал орчуулж болон боловсруулан гаргах,
– Зарим байгууллага, иргэдийн хүний эрхийн чиглэлээрх үйл ажиллагаанд 1 дэмжлэг үзүүлэх үндсэн чиглэлтэй байсан гэсэн дүгнэлт хийж болно.
Хийгдсэн ажлын үр дүн Үүнд
1. 2001 онд бүх аймаг, нийслэл, түүнчлэн нийт сумын 1/3, нийтдээ 58000 хүнийг хамарсан хүний эрхийн төлөв байдлын судалгаа хийгдэж, хүний эрхийн төлөв байдлын үнэлгээ бүрдсэн.
2. 2003 оны 10 – р сард МУИХ – аар Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлагдан гарсан.
3. Бүх аймаг, нийслэлд төдийгүй нийт сумын 70 хувьд тус тусын ИТХ – аас хүний эрхийн зөвлөл, хороо байгуулагдан ажиллах болсон.
4. Нийслэл, аймаг бүр Хүний эрхийг хангах арга хэмжээний дундаж /2002 – 2006 он ба цаашхи/ хугацааны төлөвлөгөө боловсруулан ИТХ – аар хэлэлцэн баталж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тэдгээрт нийтдээ давхардсан тоогоор 851 зорилт бүхий 2718 арга хэмжээ тусгагдан хэрэгжиж байна.
5. Иргэд, төрийн, төрийн бус, орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, цагдаа, хууль сахиулах бусад байгууллагын ажилтнуудад хүний эрхийн мэдлэг олгох сургалт, сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх сүлжээ бий боллоо. Аймаг бүрт хүний эрхийн чиглэлээр бэлтгэгдсэн мэрэгжилтэн ажиллаж, жил бүр аймаг, сум, дүүрэг, байгууллагуудад нийтдээ 220 орчим сургалт явагджээ.
6. Хүний эрхийн талаарх судалгааны бүтээл, олон улсын болон үндэсний баримт бичиг нийтлэх Хүний эрх улирал тутмын сэтгүүл зэрэг хүний эрхийг хангах, хамгаалах мэдлэг эзэмшихэд зориулагдсан нийтдээ 39 төрлийн ном, товхимол, гарын авлага 120000 хувиар хэвлэгдэн түгээгджээ. Их, дээд сургуулиуд, УБ хот дахь нийтийн номын сан, бүх аймгийн төвийн болон олон сумын сургуулийн номын санд хүний эрхийн чиглэлээр сүүлийн үед гарсан ном, товхимол, гарын авлага хүргэгдлээ.
7. Телевиз, сонин сэтгүүл, зурагт хуудас, орон нутгийн богино долгионы радио нэвтрүүлгээр хүний эрхийн мэдээлэл, сурталчилгаа тогтмол явагдлаа.
8. МУИС – ийн ХЗС – д болон Хууль зүйн үндэсний төвд хүний эрхийн сургалт, мэдээллийн төв байгуулах, ЦЕГ – ын Мөрдөн байцаах газар, Хэрэг бүртгэх газар, Хэнтий, Дорнод аймаг дахь ШШГА, зарим сумын ИТХ – ын дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийг тэдний хүсэлтээр хүний эрхийг хангах хамгаалахад шаардагдах зориулалтын техник төхөөрөмжөөр тоногложээ.
Төслийн нийт зардал 1186110 ам дол болсон. Тодоруулбал төслөөс 120000 хувь ном, товхимол, гарын авлага, толь бичиг хэвлэгдсэн байна. Үүнээс МУХЭХҮХ дангаар болон эмхэтгэгдэн нийтдээ 12000 хувь хэвлэгдэн олон нийтэд түгээгдсэн, тэдгээр хэвлэлийн зардал 104000 ам дол болж байна. Үүнд орчуулгын зардал ороогүй юм байна. Өөрөөр хэлбэл иргэд болоод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих байгууллага, албан тушаалтнууд хөтөлбөртэй танилцах бүрэн боломж бүрдсэн.
Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ – ын тогтоолоор Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, биелэлтэд нь хяналт шинжилгээ хийх Үндэсний хөтөлбөрийн хороог Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй байгуулж ажиллуулахыг Засгийн газарт даалгасан. Түүний дагуу Засгийн газраас 2005 оны 7 дугаар сарын 26 – нд 167 тоот тогтоол гаргасан. Үндэсний хөтөлбөрийн хороо хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт шинжилгээ хийх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төрийн, нутгийн удирдлагын болон төрийн бус байгууллагуудаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий зөвлөлдөх байгууллага хэлбэрээр ажиллана гэдэгт тус төслийн хамт олон найдаж байгаа.Тус хорооны 2007 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсрогдон Хорооны гишүүдэд санал авахаар хүргэгдсэн байна.

Баярмаа /Оллоо.мн /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button