Эдийн засагчид халз мэтгэлцэнэ

Монголын хөгжлийн шинэ гарцыг эдийн засгийн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач, лекторууд хамтдаа ярилцан мэтгэлцэх гэж байна. Энэ удаа

Монгол Улсын гавъяат эдийн засагч, ерөнхий сайд асан П.Жасрай
Мэдлэгт тулгуурласан эдийн засаг хөгжлийн үндэс

Монгол улсын гавъяат эдийн засагч лектор МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл
Монголын эдийн засгийн шинэтгэлийн II давалгаа

Эдийн засагч, шилдэг Лектор С.Ганбаатар
Монголын эдийн засгийн хөгжлийн шинэ загвар

сэдвээр гурван цаг орчим лекц уншиж, халз мэтгэлцэх гэнэ.
Энэхүү лекц мэтгэлцээнээс Монголын хөгжлийн шинэ гарцыг эрэлхийлж тэр дундаа эдийн засгийн салбарын хөгжлийн талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлж өрх гэр, улс орон хөгжихөд нэн тэргүүнд эдийн засгийн хүрээнд юуг анхаарах хэрэгтэйг хэлэлцэх юм байна.
Мөн үзэгчдээс гарсан санал шүүмжлэлийг лекцээс гарах тунхаг бичигт тусгаж төрийн болон олон нийтийн байгууллагад хүргэх юм.
Лекц халз мэтгэлцээний хамтран зохион байгуулагчаар Худалдаа үйлдвэрлэл хөгжлийн сан ХЗХ, ажиллаж байгаа бөгөөд Таны лавлах 19-10 аар лекц мэтгэлцээн дээр лекторуудаас асуух асуултыг авч буй гэнэ. Боловсролыг эрхэмлэгч хэн бүхнийг тус лекц, мэтгэлцээнд хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид урьж байна.
Мөн тус төвийнхөн энэ жил олон тэмцээн, лекц зохион байгуулахаар шийдээд байгаа юм юм байна. Энэ талаар тус төвийн тэргүүн У.Мэргэнбаяраас тодруулахад

Энд дарж бичлэг үзнэ үү

Дашрамд дурдахад тасалбарын үнэ 5000 төг бөгөөд лекц, халз мэтгэлцээн ганцхан өдөр болох юм байна.


МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ШИНЭ ГАРЦ ЮУ ВЭ?

ХЭЗЭЭ

2006-01-19 1800 ЦАГААС

ХААНА
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

А.Баярмаа /Оллоо.мн /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button