Алтжингийн хохирогчид жагслаа

Алтжингийн хохирогчид жагслаа
Бөмбөгөр худалдааны төвийн хохирогчид өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандан тусламж хүслээ.
Хохирогчид холбогдох мэргэжилтнүүд хүлэн авч уулзахгүй байх гэсэн хардлагын үүднээс уриа лоозон барьж, жагслаа. Жагсагчид Нийслэлийн засаг даргын тамгынг газрын өмнөх автомашины замыг хааж зогссон. Yүний улмаас автомашинууд Сүхбаатарын талбай дээгүүр давхилдаж байсан юм.
Хохирогчид Бид удаан тэслээ, Т.Алтан гадаадад гарчихлаа. Яагаад тэрнийг ингэж дураар нь ийш тийш явуулж байна, Т.Алтан хариуцлагаас зугтаж байна гэж. Хохирогчдын Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалгах үйлдвэрчний эвлэл Өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн яамнаас гэрчилгээгээ авсан байна. Уг эвлэл хороо 400 гаруй гишүүнтэй гэдгээ мэдэгдэж байсан. Үйлдвэрчний эвлэлийнхэн Алтжин группыг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэнд дургүйцэж байгаа энэ үеэр илэрхийлж байсан. Тэдний хэлж буйгаар хамгийн дээд тал нь 60 сая төгрөгийн хохирол үзсэн цагны компани байгаа аж. Туүнээс биш 180 сая төгрөг нэхсэн хүн нэг ч байхгүй гэлээ.
Хохирогчдын төлөөлөл хотын захиргааны хэлтсийн дарга А.Зулгэрэл, Д.Энхбаяр нартай уулзсан. Галын аюулд өртсөн лангуу түрээслэгчдын хохиролыг барагдуулхад Алтжин компани оролцхгүй зугтаж байна, төрийн захиргааны байгууллага анхаарлаа хандуулж, шаардлага тавих, мөн 720 иргэний нийгмийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Алтжин компанийн газрыг дуудлага худалдаанд оруулах замар иргэдийн хохиролыг барагдуулах хүсэлтийг тавихад энэ асуудалд хот шууд оролцох эрхгүй гэдгээ тайлбарлалаа.
Урьдчилсан байдлаар тус төвд лангуу түрээслэж байсан иргэд хохирлоо тооцоход хамгийн бага нь 85 мянган төгрөг, дээд хэмжэээ нь 42 сая төгрөгийн бараа галын аюулд өртсөн гэсэн тооцоо гарчээ. Хохирогчдын хэлж байгаагаар нийт хохиролын хэмжээ тав орчим тэрбум төгрөг байгаа гэнэ. Улсын хэмжээнд гамшиг тохиолдох, ган зуд болход төр засаг, иргэд тусламжийн гараа сунгадаг.
Хохирогчдынн банк болон хадгалмж зээлийн хоршооноос авсан зээлийг хөнгөлөхөд хотын захиргаа оролцох боломжгүй гэдгээ мөн мэдэгдсэн. Харин хохирсон зарим иргэдийн нийгмийн асуудлыг шийдхэд хотын зүгээс бололцоотой ажил хийнэ гэсэн юм. Мөн төрийн захиргааны байгууллагауудтай хамтарч шийдэж болох асуудлуудаа тогтоож, хамтран ажиллаж зарим хохирогчдын шатсан иргэний үнэмлэхийг олгуулах тал дээр хотын зүгээс туслахар боллоо.
Хохирогчдын төлөөлөл хотын захиргаа асуудлыг ойлгож хүлээж авсанд талархаж байгаагаа илэрхийлээд, цаашид олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахгүйгээр асуудлыг шийднэ хамтрач ажиллахаар боллоо.
Хохирогчид мөн гэрчийн мэдүүлэг, хохирлын асуудлаар Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэнтэй уулзсан. Учир нь хэрэг бүртгэгч, байцаагч нар хохирогчидтой Чамд ийм мөнгө юу гэж байдаг юм бэ гэх мэтээр зүй бусаар харьцаж байгаа гэнэ. үүний хариулт болгон Хууль зүйн албаны мэргэжилтэн асуудлыг хурдан шийдэж өгнө хэмээгээд уулзалтаа өндөрлсөн юм.

А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button