Бээжинд сурдаг гурван оюутан ДОХ-ын халдвар авсан уу?

Тус хотод суралцагч гурван монгол оюутнаас ДОХ-ын вирус илэрсэн төдийгүй тэд бусдад халдаах зорилгоор зүү, тариур авч явсан юм байх. Тиймээс хэсэг бүлгээрээ баар, цэнгээний газарт цуглардаг оюутнууд сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй гэж дээрх мэдээлэлд онцолжээ. Бид энэ талаар холбогдох газруудаас тодруулахаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албанд хандахад Одоогоор бидэнд тиим мэдээлэл ирээгүй байна, Хэрэв үнэхээр тиим зүйл болсон бол манайд албан ёсоор мэдэгдэх ёстой гэсэн хариу өгөв. Энэ талаархи албан ёсны мэдээлэл өчигдрийн байдлаар Монголын оюутны холбоонд ч ирээгүй байлаа.

(өдрийн сонин 2006-01-18 014)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button