УИХ-ын дарга аль болохоор намаас харьяалалгүй байвал төрд хэрэгтэй

шинэчилсэн найруулгын төсөл мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх байв. Үүнээс зөвхөн УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж амжлаа. Гишүүд энэ өдөр их оройтсон тул хуралдаан оройтож эхэлсэн юм. Энд УИХ-ын нээлтийн ёслолын ирцийн тухай хэлэлцэв. Гишүүн Д.Ганхуяг 74 гишүүний ирцтэй байж чуулган эхэлдэг байя гэсэн саналтай байлаа. Хуулийн төслөөр 57 гишүүн байхад чуулганы ёслолын ажиллагааг нээж байхаар хуулийн төсөлд заажээ. Үүнийг З.Энхболд гишүүн 19 тойрог дээр маргаан гаргахаар зэхэж байна уу хэмээн асуув. Д.Лүндээжанцан Энэ ирцийг тал бүрээс нь бодож байж хийсэн тоо. Энэ бол Үндсэн хуулийг өөрчлөх ирц юм гэв. Тэрээр цааш нь Хэрэв Д.Ганхуяг гишүүний саналаар 74 гишүүн байхад л чуулганы нээлтийг хийж байна гээд заачихвал зориудаар гурван гишүүн ирэхгүй байхад л чуулганы ажиллагаа тасалдах болно гэв. Эцэст нь гишүүд хуулийн төслөөр нь 57 гишүүнтэй бол хурлын нээлт хийж байхаар шийдлээ. МАХН-ын гишүүд өнөөдөр Ардчилсан намын гишүүдэд ихээхэн нааштай байгаа бололтой. Тэд УИХ дээр Ардчилсан намд бүлгэрхүү юм байгуулж өгөхийг бодолцож байна. Гэхдээ Бүлэг гээд хэлчихвэл нөгөө Цэц нь хориглоно доо гэжЭ.Бат-Үүл гишүүн хэллээ. Үндсэн хуулийн Цэцээс бүлэггүй болсон тохиолдолд бүлгийн эрх үүргийг хэрэгжүүлдэг байгууллага баигуулах гэсэн санал оруулъя. Энэ тухай санал хураалгая. Цэвэр бүлэг биш гэхдээ бүлэг шиг л байдаг юм хийж өгье гэж УИХ-ын дарга Ц.Нямдорж хэллээ. Энэ саналыг гишүүд дэмжлээ. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг оруулах эсэх дээр гишүүд хэлэлцээд уүнийг хуульд суулгаад хэрэггүй хэмээн тогтов. Уг заалт УИХ-ын даргыг нэр дэвшүүлсэн нам эвсэл нь огцруулах тухай заалт байсан. Түүнийг Э.Бат-Үүл гишүүн Хэрэв ийм заалт хуульд суулгаад өгчихвөл УИХ-ын дарга намын мэдэлд бүүр лав орно. Аль болохоор намаас харьяалалгүй байвал төрд хэрэгтэй гээд Англи улсын жишээг ярьсан юм. Тэнд спикер нь гишүүдтэйгээ уулзах эрхгүй байдаг гэнэ. Төр аль болохоор намын дарамт шахалтаас хол байх ёстой байдаг гэнэ. Цааш нь УИХ л хугацаанаасаа өмнө тарах тухай заалтыг хэлэлцсэн. Түүнд заахдаа эхлээд намын бүлэг дээр хэлэлцэнэ. Дараа нь байнгын хороогоор хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Ерөнхийлөгч энэ үед тааллаараа оролцож болно гэсэн заалтууд байгаа аж. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах болсон үндэслэлээ тэр тараагч этгээд заавал уншиж танилцуулах аж. УИХ-ын гишүүд аж ахуй эрхэлж бас компанийн удирдах зөвлөл гэх зэрэгт оролцох нь хүний эрхтэй холбоотой юм. Үүнийг хуулиар хориглох нь дэмий юм гэсэн саналыг Д.Одхүү гишүүн хэллээ. Тэгээд энэ саналаа тайлбарлаж хэлэхдээ УИХ-ын гишүүд бүгд л нууцаар хувьцаа гэх зэргийг нэр шилжүүлсэн гээд эзэмшиж байгаа гэлээ. Энэ саналыг Р.Рааш гишүүн дэмжиж Бид бие биенээ үргэлж хардаж байх юм. Уул нь аж ахуй эрхлэгч юм уу тиим байхад болохгүй гэх юм үгүй. Би өөрийгөө гайхуулж байгаа юм биш. Хэрэв би Төмөр замын удирдлагад байсан бол өдийд төмөр зам Оросынх болчихгүй байсан гэлээ. Гэвч гишүүд үүнд нэг их дуртай байсангүй. Дүр эсгээд явж байсан нь дээр дээ. Хэрэв бид үүнийг хуулиар зөвшөөрчихвөл бид бүгдээрээ л нэг нэг компанийн удирдах зөвлөлд орчихно. Энэ бол баталгаатай зүйл. Хэрэв тиим байгаагаар төсөөлөөд үз дээ. Нөгөө компаниа лоббидохоос өөр арга байхгүй болно гэж Ц.Нямдорж хэллээ.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2006-01-18 014)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button