Д.Идэвхтэн Авилгатай холбоотойгоор нэр нь гараад буй хүмүүсийг шалгуулна

УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Ц.Идэвхтэн тус намын нарийн бичгийн дэрга Ё.Отгонбаяр нар хэвлэлийн бага хурал хиплгэлээ. Тэдний мэдээлснээр хуралдаанаар ниОгэм, улс төрийн байдлыг авч хэлэлцээд шинз Засгийн газрыг яаралтай эмхлэн байгуулах, Ерөнхий сайдаар хэнипг тавих тухай голчлон ярилцжээ. Хуралдаан дээр 60 гаруй гишүүн үг хэлсэн байна. Шинэ Засгийн газар юу хийх асуудалд голчилсон гэнэ. Үүнип эцэст асуудлыг намын шинээр байгуулагдсан Бодлогын хороонд шилжүүлсэн байна. Энэ нь тус намын Удирдах зөвлөл ч биш. зүпрлэж хэлбэл Үндсэн хуулийн Цэцдийн зөвлөл шиг асуудлыг одоо яах гэдгийг шийддэг байгууллага аж. Бага хуралдааны дундуур завсарлага авсан Бодлогын хороон дээр шинээр байгуулагдах Засгийн газрын юу хийх асуудал төвлөрч улмаар тус хороо Бага хурлын гишүүдийнхээ санал дээр үндэслэн 58 зүйлтэй шинэ
Засгийн газрын авах арга хэмжээ. мөрийн хөтөлбөрийг тогтоосон бэйна. Мэдээлэл хийснийхээ дараа Д.Идэвхтэн. Ё.Отгонбаяр нар сэтгүүлчдийн тавьсан асуултад хариуллаа.

Өдрийн сонин -Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх санал хураалтад танай намын жигүү-рийнхэн оролцсон уу?
-Намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэхийг Бага хурлын хуралдаанд оролцсон 186 гишүүнээс нэг л хүн эсэргүүцэж бусад нь бүгд дэмжсэн. Энд жигүүрийн төлөөлөл, Бага хурын гишүүд бүгд оролцсон. Эсэргүүцсэн нэг хүн нь жигүүрийн гишүүн байсан.

-Та бүхэн иргэний хөдөлгөөнүүдээс тавьсан шаардлагад ямар хариу өгсөн бэ? Байдлаас харахад тэдний хэлж байсан авилгач М.Энхболд, Ч.Улаан хоёрыг Ерөнхий сайдаар хэрхэвч тавьж болохгүй гэсэн шаардлага нь талаар болж байх шиг. Олон түмний нэг хэсэг болох иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагыг биелүүлээгүй болохоор одоо яах вэ?
-Одоо яах вэ гэдэг хөдөлгөөнүүдийн асуудал. Тэдний тавьсан шаардлагын тухайд шаардлага гэдэг нэг нэгнээс юм шаардахыг хэлэхээс биш манай нам хамтран ажиллах санал тавьсан бол хүлээж авахаас биш шаардлага бүрийг хүлээн авна гэсэн зүйлгүй. Авилгач гээд нэрлээд, нэрлүүлээд байгаа хүмүүсийн тухайд үүнийг хөндлөнгөөс зөвхөн ингэж цоллоод байгаагаас биш яг тогтоож нотолсон зуйл байхгүй шүү дээ. Бид нэр гараад байгаа тэр бүх хүнийг шалгуулж идэж уусан байвал хариуцлага хүлээлгэж, ингээгүйнх нь нэрийг цэвэрлэнэ.

Зууны мэдээ сонин -Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал юу болж байна вэ? Ямар бүрэлдэхүүнтэй ажиллах вэ? Шадар болон дэд сайдуудгүй болно гэсэн яриа байх юм?
-Эхлээд Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж .томилсны дараа Ерөнхий сайд энэ асуудлыг шийднэ. Шинээр байгуулагдах Засгийн газар нүсэр бүтэц бүрэлдэхүүнгүй, цомхон, чадварлаг байна. Энэ талаар намуудтай харилцах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Парламентад суудалтай зургаан намаас дөрөвтэй нь харилцеан, гурав нь хариугаа ирүүлээд байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид олны дунд авилгач нэрээр дуудуулаад байгаа нийслэлийн Засаг дарга асан М.Энхболдын нэрийг Ерөнхий сайдад яагаад нэр дэвшүүлэв гэдгийг ихэд онцлон асууж байсан. Үүнд Д.Идэвхтэн. Ё.Отгонбаяр нар намынхаа даргыг Засгийн газрын тэргүүнээр тавих нь намын болоод цаашлаад олон түмний эрх ашгийг хөндсөн асуудал хэмээн хариулж байв.

В.БОЛД
(өдрийн сонин 2006-01-18 014)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button