Туршилтын найман хайнаг алдагджээ

Хайнагуудыг цусан суулга, халдварт боомын өвчлөлийн үүсгэгчийн тарилгаар туршдаг аж. Туршилтын хугацаанд тэдгээрийн арьс, мах байнгын шарх буглаатаи байдаг ч сүүлийн сард туршилтад оруулаагүй юм байна. Одоохондоо хайнагийн арьсан дээр ил шарх буглаа харагдахгүй учраас махалж хүнсэнд хэрэглэж мэднэ хэмээн мэргэжлийн байгууллагынхан эрс болгоомжилж байна. Эдгээр хайнаг туршилтад байдаг тул байнгын хордлоготой, махыг нь хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй, гойд хордлого өгөх учраас хүний амь насанд хүрэх аюултайг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Одоогоор Нисэх, Яармагийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж эхлээд байгаа аж. Хайнагууд зүүн гуян дээрээ О, С, D, I, К гэхчилэн тамгатай гэнэ. Дээрх тамгаар болон хөх халзан, унжуу эвэртэй, бөөр алаг халтар гэхчилэн зүсмийн хайнагийн талаарх мэдээллийг 325726, 265726, 762288 дугаарын утсаар авах аж.

Б.ХАШ
(өдрийн сонин 2006-01-18 014)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button