Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна

Монголбанк ч банкны үйл ажиллагааны эрхийн зөвшөөрлөө буцаан авсан байна. Дараа нь банкны гишүүдийн хурал хийн, хадгаламж эзэмшигч болон бусад этгээдэд барагдуулах өглөгийг тухайн оидоо багтаан дуусгах үүргийг ТУЗ-ын даргаас 1998 оны аравдугаар сард гаргаад одоо хэр нь энэ асуудал орхигджээ. Хэн гээч эрхтэн дархтаны нөмөр нөлөөнд байдаг хүн хариуцлага хүлээхгүйгээр бидний өр авлагыг барагдуулахгүй байна вэ хэмээн халаглах ч хандах газаргүй 400 орчим үйлчлүүлэгч өнөөг хүргэжээ. Хэл амтай нэг нь тус асуудлыг хариуцаж үлдсэн н.Давааням гэгчтэй уулзах ч Би мөнгөгүй байна, мөнгөтэй болохоороо өгнө… гэхээс өөр хариу ололгүй бараг найман жилийн нүүр үзжээ. Гол нь шүүхийн шийдвэр гаргасан нэрийн дор олон хүний хадгаламжийг идсэн хүнд хариуцлага тооцохгүй, янз бүрийн тайлбар хийж байгаад аргаа барсан иргэн манай редакцид хандсан юм. Банк дампууруулсан эзэд нь байхад, түүнийг иргэдийн хохирлыг барагдуул гэсэн шүүхийн шийдвэр гаргачихаад хэрэгжүүлэхгуй олон жил болж байгааг эцэслэх, холбогдох байгууллагуудад үгээ хүргэхийг хүсчээ. Тэрээр Монголбизнес банкны гүйлгээний хөрөнгөөс их хэмжээний зээллэг авсан компаниудын удирдлага хоорондоо найз нөхөд, ахан дуүс гэдгийг ч тайлбарлалаа. Банк дампуурах сургаар л хамаг мөнгөө хэдэн тийш хуваагаад авчихсан гэсэн тайлбар хийсэн юм.
Хувь нийлүүлэгч нэртэй ч их хэмжээний зээл авсан газруудыг үзвэл Кроун ХХК дүрмийн сандаа 60,3 сая төгрөг оруулсан ч 492,8 сая, Мөрөн ХХК 7,6 сая төгрөг оруулж, 16,7 сая төгрөгийн гэхчилэн хэд дахин их хөрөнгө зээлэн алга болсон бол Женко ХХК 68,8 саяыг дүрмийн сандаа хийж, 25,3 саяыг зээлэн авсан гээд л бүх хувь нийлүүлэгч нь банкны үдсэн хөрөнгөд оруулсан мөнгөө хоёр дахин ихэегэн зээлээд, эцэстээ хувьдаа шингээн үгүй хийжээ. Энэ мэт олгосон зээлээ төлүүлж чадсан бол харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохиролгүй болгох бүрэн боломжтой гэсэн баримт тооцоог Монголбизнес банкны үйл ажиллагаа хаагдах усд л гарсан байна, Тус банкны хувь нийлүүлэгчид, ТУЗ-ын гишүүд авсан зээлээ эргүүлэн төлбөл мөнгөн хөрөнгийг 100 хувь аж ахуйн нэгж байгууллагын мөнгөн хөрөнгийн зарим хэегийг эргүүлэн олгох бололцоотой байсан аж.
Тухайн үед харилцагч бүр өөрийнхөө мөнгөний хэмжээнээс хамааран мөнгө төлж тус бүртээ шүүхийн шийдвэр гаргуулж байжээ. Хэрвээ энэ нэмхэмжлэлээ гаргуулж аваагүй бол одоо бараг хадгаламж эзэмшигч байсан, мөнгөө нөхөн авч чадаагүй нь үгүйсгэгдэх магадтай харилцагч ч байгаа аж. Тэрхүү Өр барагдуулах алба-ны н.Даваанямтай холбогдохыг хичээсэн ч олдсонгүй. Хадгаламж эзэмшдэг байгаад одоо мөнгөө буцаан олгуулж авч чадах эсэхээ мэдэхгүй болсон хүмүүсийн хэлснээр бол н.Давааням иргэдээс их л нуугдаж, гарцаагуй баригдсан тохиолдолд ч нааштай хариу хэлдэггүй аж.

Б.ХАШ
(өдрийн сонин 2006-01-18 014)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button