Асуувал хариулъя…

-Хоёрхон жилийн өмнө би өөрийгөө эр хүний хувьд бүрэн чадавхтай, эрүүл саруул болохыг мэдэрдэг байлаа. Гэтэл сүүлийн үед энэ байдал үл мэдэг суларч, ялгарах үрийн шингэн улам бүр багассаар байх боллоо. Нэг удаа бүр огт шингэн гарсангүй. Тэр цагаас хойш эхнэртэйгээ хуурай сексдэх болсон. Хамгийн хачирхалтай нь сексдэхэд би дур тавилтыг мэдрээд байдаг. Ийм тохиолдол ер нь байдаг уу?
-Таны хувьд сперматозтойдын боловсруулалт хэвийн явагдаж байгаа юм байна. Энэ бол ховор тохиолдол бөгөөд үүнийг ретрогодны экулязимын гэдэг. Бэлгийн оншийг шээсний шинжилгээгээр тогтооно. Бэлгийн ажил хийсний дараа шууд шээсийг шинжилж үзэхэд тэнд сперматодизойд илрэх ёстой. Энэ бол эрчүүдийн үргүйдлийн нэгэн шалтгаан болдог. Иймээс шинжилгээ хийлгэж оношийг зөв тогтоосноор дэс дараалалтай эмчилгээг хийлгэж үрийн шингэн зохих журмаараа явагдах болно. Түүнээс гадна танд зөвлөхөд цусан дахь сахарын шинжилгээг хийлгэх шаардлагтай. Диабет нь спермийн эсрэг урсгалыг бий болгоход хүргэдэг. Хэрэв ийм байдалд орсон эрэгтэй хүн хүүхэдтэй болохыг хүсвэл түүний шээснээс гаргаж авсан спедмотозойдоос хиймэл үр тогтоож эмэгтэйн умайн хүзүүнд шилжүүлэн суулгадаг.

ТЭМБҮҮ АРЬСАН ДЭЭР БАТГА БАЙДЛААР ИЛЭРЧ БОЛНО

-Миний гуян дээр саяхнаас эхлэн ямарч өвчингүй, цөөн тооны зууван хэлбэртэй хурууны хумсны чинээ яр гараад байна. Одоогоор чухам юуных вэ гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар өвчин байж болох вэ?
-Та тэмбүү туссан бололтой. Тэмбүү заавал бэлэг эрхтний амсар дээр бус арьсны бусад хэсгүүд дээр бүр заримдаа нүүрэн дээр батга байдлаар илрэх нь ч бий. Харин танд тохиолдсон энэ тэмбүү нэгдүгээр үе шатандаа явж байгаа бололтой. Энэ үедээ арьсан дээр зуйван хэлбэрийн яр, ямар нэгэн өвчингүй хатуу яр гардаг. Харин энэхүү өвчнийг хүмүүс тоолгүй, зүгээр өнгөрөх нь маш осолтой гэдгийг сана. Таны өвчин дөнгөж эхэлж байна. Өөрт тань эдгэрэх найдлага байна шүү.

БЭЛГИЙН ҮҮ НЬ БЭЛЭГ ЭРХТНИЙ ХОРТ ХАДВАР ҮҮСГЭХ СУУРЬ ӨВЧИН

-Кондилом гэдэг өвчин бүрэн төгс эдгэрэх үү?
-Кондилом буюу бэлгийн үү өвчин нь сүүлийн үед нэлээд элбэгших хандлагатай байгаа. Бэлгийн замын халдваруудын нэг юм. Үү нь вирусээр үүсгэгддэг тул бүрэн төгс эмчлэгддэггүй өвчний нэг. Өөрөөр хэлбэл ургасан үүг нь эмчилж арилгах боловч үүсгэдэг вирус нь таны биед насан турш хадгалагдан үлдэх тул дахин өвчлөх магадлалтай.
Гэхдээ та бүү санаа зовоорой. Учир нь эмчлүүлсний дараа бэлгийн ариун цэврийг сайн сахидаг, хамгаалалттай бэлгийн харьцаанд ордог. Зөвхөн нэг найдвартай бэлгийн хавьтагчтай байх зэрэг зан үйлийн өөрийн зуршил болгож чадвал өвчин насан туршид чинь дахихгүй байх болно. Харин бэлгийн үү нь бэлэг эрхтний хорт хавдар үүсгэдэг суурь өвчнүүдийн тоонд ордог учраас цаг зав гарган хавдрын эмчээс зөвөлгөө аваарай.

(өнөөдрийн монгол 2006-01-18 182)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button