Интернэтийн 10 жилийн ойг тэмдэглэлээ

Тэртээх 10 жилийн өмнө манай орон интернэтийн сүлжээнд холбогдсон түүхэн цаг үеэс интернэтийн хэрэглээ өдөр хоногоор өсөж, хүн бүхэнд интернэт гэдэг цай хоол шиг болон дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах болсон явдал бол бидний бахархал юм.
Өнөөдрийн 10 жил гэдэг бол бидний хувьд хөгжлийн шинэ шатанд гарсан түүхэн тэмдэглэлт өдөр.
Монгол улсад интернэт үүсэж хөгжсөний 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан интернэтийн үйлчилгээ үзүүлэгч манай томоохон компаниуд болох Sky C&C, Magicnet, Mobinet, MCS Com, Railcom, Datacom, Wirelesscom, Bodicom зэрэг байгууллагууд өнөөдөр Хаан палас-д интернэтийн хөгжлийн талаар симпозиумыг зохион байгууллаа.
Интернэт гэгч энэ аварга сүлжээг Монгол оронд нэвтрүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Датаком компаний захирал Д.Энхбат болон үйл явдалд түүхэн гавъяатай манай анхны интернэт үйлчилгээний компани болох Датакомыг дурдахгүй өнгөрч болохгүй билээ.
Ингээд уг симпиозумын үеэр Датаком компаний захирал Д.Энхбаттай уулзсан юм.

Бичлэг эндээс үзнэ үү

Бичлэг эндээс үзнэ үү

Түүнчлэн төр засгаас интернэтийн хөгжилд нэлээн анхаарал хандуулан холбоглох байгууллагууд ч бодлогын чанартай ажлуудыг хэрэгжүүлээд байгаа. Тухайлбал интернэтийн үнэ тарифийг шат дараалалтайгаар буулгаж байгаа бөгөөд холболтын хураамжийг 20 доллар хүртэл бууруулах бодлого баримталж байгаагаа энэ үеэр МХХТГ-ын дарга Сайханбилэг хэлсэн юм.
Бичлэг эндээс үзнэ үү


Бичлэг эндээс үзнэ үү

Уг симпозиумд Интернэт бодлого, интернэт технологи, интернэт хэрэглээ гэсэн үндсэн хэсгүүдэд мэргэжлийн хүмүүс илтгэл тавьж байр сууриа илэрхийлсэн юм. Интернэтийн хөгжлийн өнөө ба ирээдүй, Монгол дахь интернэт үйлчилгээний зохицуулалт, Интернэт ба сансарын холбоо, Сүлжээний нууцлал хамгаалалт, 3 дахь үеийн утасгүй холбоон дээр суурилсан интернэтийн техник технологи, Broadband интернэт холболт, түүн дээр суурилсан нэмэлт үйлчилгээнүүд, Е-banking, Аялал жуулчлалын нэгдсэн портол систем, Интернэтийг хөгжлийн гарц болгон ашиглах нь зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьж санал бодлоо солилцсон юм.
Ийнхүү энэ тэмдэглэлт өдрийг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч хэдэн компаниудын хүрээнд даруухан ёслоод өнгөрөв бололтой.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button