Секс ба нас

Хүний биеийн бүх үйлээс онцгой чухал үйл бол бэлгийн үйл ажиллагаа, ялагуяа түүний цөм болох үр удмаа үлдээх гол үүрэг нь нас хэмээх хүчин зүйлээс шууд шалтгаална. Швейцарийн эрдэмтэн А. Жаст бүр үр хөврөлийн үеэс бэлгийн булчирхай, төмсөгний үйл ажиллагаа илэрч байдгийг тогтоосон. Гэвч бэлгийн бойжилт эхлэхээс өмнө бэлгийн үйл ажиллагааны ихэнх илрэл нь далдын далд байснаа бэлгийн ид бойжилтын үед ил гарч хүн нөхөн үйлдвэрлэх нас өнгөрмөгц, аажмаар бүдгэрэн буурдаг. Иймээс секс судлалын ухаанд эр хүний бүхий л илрэлийг бэлгийн бойжилтын үе, шилжилтийн үе, ид үе, харих үе, гэсэн 4 үе шат болгон хуваадаг.

1. Бэлгийн бойжилтийн үед бэлгийн дур амь орон хөдөлж ихэвчлэн зүүд нойронд нь анх үрийн шингэн аяндаа ялгаран гарахыг амсах бөгөөд гар хангалгаар бэлгийн дур тачаалаа хангахад /73,50%/ ихээхэн түлхэц болдог. Үүнээс улбаалан өөрийгөө эр хүн гэдгийг үзүүлэх эрмэлзэл нь бэлгийн үйл ажиллагаанд ч бас тодорхой илэрнэ. Энэ үе нь бэлгийн амьдралд хөл тавьснаар буюу голдуу 19-20 насанд шувтарна.

2. Шилжилтийн үе бол угтаа бэлгийн бойжилтийн үеэс заяаны ханиа олж учраа олох хүртэлхийг хамаарна. Чухам энэ үед л бэлгийн харьцаа хөлөө олоогүй тохиолдлын, сонирхлын чанартай гэнэдэж хууртах нь олонтаа байдаг. Тэд яван явсаар заяаныхаа ханьтай учирч гэр бүл болсноор шилжилтийн үе дуусна. Гэр бүл, амьдралын эхэнд ч энэхүү үе нь гараа болж, ор мөрөө хадгалдаг. Үүний нэг илрэл нь өрх тусгаарлан дэр нийлүүлсэн, бал сарын ханахаа мэдэхгүй тачаал болно.

3. Ид үе нь бэлгийн харьцаа тогтворжиж, олонхи хосын загас наадуулах явдал нь бэлгийн чалх, үзэл бодол, амьдрал ахуйн нөхцөлдөө яв цав тохирсон тоо хэмжээ, хэмнэлийг эр нь голдуу зохицуулж, эхнэр нь түүний аясаар учрахын цагт хоёул хослон жаргадаг. Хослон цохилох зүрх хэмээгч энэ буюу. Хэдийд л бол хэдийд, хүссэн цагтаа хэдэн ч удаа энгэр зөрүүлэх боломж байвал гэр бүл болсноор өдөр шөнөгүй унтаж хэвтэх гэж хомхойрч шунах -аа орхино. Ийнхүү биеийн байдал чалхад таарсан дотоод хэрэгцээгээ бүрэн хангасан хурьцахуйн тоо хэмжээ аяндаа тогтоно.

4. Бэлгийн харих үе нь тодорхой эхлэлгүй учраас түүнийг хэмжихэд тусгай цэгнүүр шаардлагатай. Ямар ч гэсэн бэлгийн идэвх аажмаар буурч, хурьцах сонирхол буурсаар байна. Олон улсын хэмжээнд 65-74 насыг өтлөхийн өмнөх хижээл, 75-90 насыг өтөл нас, харин 90-с дээш насыг урт нас гэж үздэг. Секс судлаач, эмч нар хөгширөх үеийг дотор нь бэлгийн үйл ажиллагаа харих /45-50 нас, өтлөхийн өмнө /60-70 нас/ , өтөл үе/70-аас дээш/ хэмээн гурван үечлэлд хуваадаг. Ид наснаас хижээл насанд шилжихэд бэлгийн үйл ажиллагаа харьж, эрчүүдийн үрийн шингэн ялгарах, эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөг алдагдаж өөрчлөгдсөөр сүүлдээ адь аль нь бүрэн зогсдог. Энэ үеийг бэлгийн үйл ажиллагааны харих үе гэж нэрлэдэг. Ер нь энэ нь ойролцоогоор 1-2 жил үргэлжилнэ. Бэлгийн үйл ажиллагаа хямрах явцад мэдрэл, дотоод шүүрлийн булчирхай болон зүрх судасны үйл ажиллагааны талаас үлэмж өөрчлөлт гарч болно. Нойр хямрах, нүүр халуу оргих, зүрх өвдөх, толгой эргэх, алга хөлрөх, ялихгүй юманд уцаарлах, гомдох, түгших, цочрох зэрэг сэтгэцийн өөрчлөлт хамаарагдана. Энэ үед хуял тачаал байвч учиргүй тэсвэр алдахаа болино. Харих үеийн бас нэгэн содон шинж бол хүсэл тачаал өөрөө аяндаа хөдлөхгүй, хурьцал үйлдэхийн тулд хамаг биеэ шавхан дайчлах нь олон тохиолдоно. Эрхтэн нь босохгүй байвал хурьцахуйн өмнөх оршлыг удаашруулж, гэрэл гэгээтэйд урьд өмнө үзээгүй шинэ содон байрлалд энгэр зөрүүлж, гар хуруу, хэлээр шүргэн хүрэлцэх зэргээр чадавхийг сайжруулна. Энэ үедээ эрчүүд залуу эмэгтэйтэй энгэр зөрүүлэхийг сонирхон тэмүүлдэг. 40 гарсан эрийн чалх, энэ үед залуу хүнтэй ханилан суувал бэлгийн чадвар нь сайжирдаг учраас бие нь хөнгөрч сэтгэл тэнийдэг. Өөрийгөө өвгөрсөн хэмээн дур хүслээ албаар хориглох хэрэггүй.

2006.01.18 Үдшийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button