Булсара Бид мөнгөний төлөө карер хөөдөггүй.

Юуны өмнө энэ өдрийг мэнд хүргье. Хоёулаа ярилцлагаа анх яагаад хамтлаг байгуулах болсон тухайгаасаа эхлэх үү?
Хамтлаг байгуулах болсон шалтгаан нь миний бага настай холбоотой. Өөрөөр хэлбэл 7-р ангид байхдаа л рок хөгжим сонсож эхэлсэн. Рокын бүх л урсгал чиглэлийг гадаад дотоодын гэлтгүй сонсодог байсан. Улмаар санаа нийлсэн хүнтэй хамтарч тоглоё, хамтлаг байгуулъя гэсэн бодол төрсөн. Өнгөрсөн 2003 оны 2-р сарын 8-нд таван хүний бүрэлдэхүүнтэйгээр манай хамтлаг байгуулагдаж байсан. Одоо бол дөрвөн гишүүнтэй. Басс гитарчин Сайханаа, бөмбөрчин Дайми,…. тэгээд би. Мөн хамтлагын ар талыг хариуцдаг техникч Мааяа гээд үндсэндээ тавуулаа байгаа. Хамтлагын нэг гишүүн, басс гитарчин Бат-Эрдэнэ маань Герман луу суралцахаар явсан.
Та нар ямар чиглэлээр дуулдаг вэ?
Блеедер металл чиглэлийг бид сонгож амьдаар тоглохыг зорьж байгаа. Блеедер гэдэг нь цус асгаруулсан гэсэн утгатай бөгөөд блеедер метал гэдэг нь цус асгаруулсан металл гэсэн үг юм.
Та бүхэн Татар хамтлагтай нэгэн дуу гаргасан байсан энэ талаар?
Энэ АLL UP дууны хувьд хөгжим жилийн өмнө бэлэн байсан. Блеедер метал хэрнээ хип хоп өнийг агуулсан даацтай бүтээл гаргахыг эрмэлзсэн. Гадаадын хамтлагууд мөн хип хоп өнгө аясыг агуулсан байдаг. Манай хамтлагынхан ч ийм төрлийн дуу их сонсдог байсан. Улмаар хип хоп өнгө аястай дуу хийх санаа төрж аяа бэлэн болгосон байсан болохоор Татар хамтлагтай санаа нэгдэн энэ дууг дуулах болсон доо.
Та нар гадны хамтлаг дуучидыг сонсдог гэлээ ихэвчлэн ямар чиглэлд багтах вэ?
Повер металлын Пантера гэж хамтлагыг манай хамтлаг их сонсдог л доо. Ер нь тэр хамтлагыг хүндэлж, биширч явдаг.Ер нь тоглож байгаа байдал зэрэг нь бидэнд их таалагддаг. Гадаадын дрим театр, Корн гээд гадаадын олон хамтлаг байдаг. Тэднээс тоглох ерөнхий чиг хандлагаа авч, ингэж тогловол олон нийтэд хүрэх юм байна гэж ойлгодог. Энэ нь ч сонсогчидод таалгаддаг байх гэж бодож байна.
Дуугаа хэрхэн зохиодог вэ? Хип хоп болон бусад хамтлагуудыг харвал өөрсдөө бичсэн байдаг?
Дууны үгийг бид ихэвчилэн хамтран бичдэг. Гол санааг нь ярилцаж байгаад гаргадаг даа. Ихэвчлэн Сайханаа бичдэг гэх үү дээ. Зарим нэмэж, хасах зүйлээ ярилцаж байгаад хийдэг.
Булсара нэр ямар учиртай нэр вэ? Яагаад энэ нэрийг сонгох болов?
Булсара гэсэн хамтлагын маань нэр гурван утгатай. Yүнд 1. Бямбын Ринчен гуайн төрсөн газрын нэр, хоёрт нь Фреди Меркури гэж Queen хамтлагын дуучны нэр. Түүний эцэг эхнээс оноосон нэр нь Фарух Булсара. Харин гурав дахь утга нь Булсара гэж товчилсон нэр. Бүх Уйтгар Лалар Санагдахад Амтад Рашаан Асгарна гэж бид нар өөрсдөө товчилсон нэр өгсөн.
Шинэ цомогын талаар товч танилцуулвал?
Ерөнхийдөө анх байгуулагдаад цомогтоо анхаарал тавьсан гэж хэлж болно. New media гэж компанитай хамтарч ажиллахаар болсон. Бичлэгийн хувьд сонор Рекордостой хамтарч ажиллаж байгаа. Цомог мань таван дуутай Сингл цомог. Булсара гэж хамтлагыг олон нийтэд таниулах үүднээс Булсара гэж нэрлэсэн. Одоо бас нэгэн цоо шинэ цомог гаргахаар бичлэгэндээ орж байгаа. Энэ цомогт маань нийт 13-15 дуу багтана гэж төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл Булсара хамтлагын цомог гэдэг утгаар гарна.
Одоо ажиллаж байгаа цомог ямар нэрээр гарах вэ?
Шинэ цомогтоо нэр өгч амжаагүй байгаа. Энэ тал дээр ч нэг их бодож амжаагүй бодохыг ч хүсээгүй байгаа. Ямар ч байсан цомогийн бичлэг дуусахаас өмнө нэр бодож олно гэж бодож байна.
Хамтлагийн гишүүдээ танилцуулвал?
Басс гитарчин Сайханаа бол зураач мэрэгжилтэй. Хамтлагын Логог хийсэн авъяаслаг залуу. Бөмбөрчин Дайми бол дуу хөгжмийн багш мэргэжилтэй. Баадигын хувьд гитарчин. Гитарны талаар урдаа хүн гишгүүлэхгүй гэхэд болно доо. Дуучин миний биеийн хувьд ШУТИС-ыг төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Ер нь товчхондоо нэг иймэрхүү дээ.
Танай Логог хүмүүс түвд үсэг гэж ярьдаг тэгвэл биш гэсэн үг үү?
Хамтлагын лого бол огт Түвд бичиг биш. Сайхнаагийн өөрийнх нь зохиож зурсан зураг. Цэвэр зохиомж юм. Тэрнээс биш ямар нэгэн юмыг хараад хуулбарлаад ч юм уу хулгайлаад хийсэн зүйл огт байхгүй.

Дуу хөгжимд ийм байдаг байж харин спортод?
Манайхан бүгд л спортод элэгтэй. Ер нь спортын бүх л төрөлд сайн байхыг хичээдэг шүү. Сумод ч гэсэн ялгаагүй таргалж байгаад цупари хийж л орхино дөө. Манай Дайми чинь арван жилдээ хөнгөн атлетик, гимнастикар хичээллэдэг. Воллейболын тэмцээнд орж медаль хүртэл авч байсан түүхтэй шүү дээ.
Нийт рок хөшжим сонирхгчдод хандаад юу гэж хэлмээр байна?
Сүүлийн үед рокерууд их болжээ. Саяхан болсон Playtime дээр 1000 хол давсан хүн ирсэн Баянзүрх паласт багтахгүй, гадаа орж үзэх хүн их байдаг, тасалбар нь дуусаад…. ер нь хэцүү байсан. Хүмүүс рок их сонирхдог болсон байгаа нь эндээс зүгээр жишээ болон харагдаж байгаа биз дээ. Рокер ч гэлтгүй рок сонсдог хүн их болсон байна лээ. Урьд нь хип хоп сонирхдог байсан хүмүүс рокыг цус асгаруулсан амиа хорлодог гэх буруу ойлгодог байсан. Одоо харин харьцангуй өөр ойлголттой болсон. Энэ ойлголтуудыг устган өөр болгохыг төлөө манай хатлаг явж байгаа даа.
Танай хамтлаг гадны дууг дуулах хуулбарлах бодол байдаг уу?
Гадны хамтлаг дуучдаас хуулбарлах бодол байдаггүй. Харин суралцах хүсэл байнга дагадаг. Ер нь сэтгэлээсээ хийвэл сайхан шүү дээ. Өөрийн хийсэн уран бүтээл олон нийтэд таалагдвал сайхан шүү дээ. Тийм ч учраас зовж хийсэн дуу маань нийт биднийг сонсдог хүмүүст маань хүрсэн байдаг.
Мөнгө энэ амьдралыг тодорхойлодог болоод байна. Энэ тал дээр?
Бид мөнгөний төлөө карер хөөдөггүй . Бид өөрсдийнхөөрөө л байдаг. Ер нь мөнгө байхгүй байхад автобус микро гэхгүй алхаад л явчихна. Харин алхах даа ч ер нь хаа ч байсан хөгжмөө бол хэзээ ч орхихгүй сонсоод л явна даа.
Рок урсгал хөгжүүлэх үйлст тань амжилт хүсье.
Баярлалаа. Рокeрууд мандтугай.
Т.Оргил /olloo mn/