Ахмадын хороо жагслаа

Цуглаанд тавигдсан есөн асуудлыг тодоруулхад
1.Монгол улсын төрийг тогтворгүй байдал руу түлхэн унагахад идэвхитэй оролцож, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах үүргээсээ урваж, нэг намын явцуу сонирхолыг дэвэргэн, албан тушаалын төлөө улайрч байгаа АН-ын гишүүн М.Энхсайхан, Ж.Батхуяг, Ж.Нарандацралт, М.Сономпил, Ард түмний намын дарга Л.Гүндалай, МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат, гишүүн Ц.Батаа, БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон засгийн газрыг огцруулах хүсэлт гаргасан МАХН-ын арван сайдыг улс төрийн тавцангаас татан буулгаж, дахин төрийн ажилд оруулахгүй байхыг шаардаж байна.
2.УИХ-ын 76 гишүүдээс сонгогчдынхоо шаардлагыг ухамсартайгаар хүлээн авч, улс төрийн соёлтойгоор ард түмнийхээ хүсэлтийг үндэслэн гишүүнээсээ татгалзахыг уриалж байна. Сонгогчид давуу эрх эдлэх учиртайг хүндэтгэн үзэж, нэрээ татсан гишүүнийг дараагийн сонгуульд ард түмэн бүрэн дэмжинэ. Сонгогчдын эрхийг үл хүндэтгэсэн гишүүнийг дахин дэвшүүлэхгүй байх ажлыг зохион байгуулна.
3.Монгол Улсын Ерөнхийлөгч нь олон түмний дунд хээл хахуулийн толгойлогч гэсэн нэр зүүсэн. Мөн Монголын төрийг түвшин байлгах, ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой үүргээ умартсан учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардаж байна.
4.Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудалд сөргөөр хандаж, буу зэвсэг бэлтгэн, цагдаа цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд жагсааж, баривчлагаа явуулах бэлтгэл ажил хийж, цуглаанд хөгшид, хүүхэд, эмэгтэйчүүдийг оролцохгүй байхыг сануулсан зарлал явуулж, ард олныг айдаст автуулан, цус урсгахаар бэлтгэж байгаа өнгө аясыг илэрхийлж байгааг эрс эсэргүүцэж байна. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс иргэдийн эсрэг зэрлэг балмад ажиллагаа явуулахгүй байх, өргөн олны эсрэг ямар нэгэн удирдамж гаргахгүй байх, амгалан тайван байдлыг эрхэмлэнэ гэсэн албан ёсны шийдвэрээ яаралтай гаргаж орон даяар олон удаа цацахыг шаардаж байна.
5.Эрх зүйн чадамжгүй Засгийн газрыг ажиллуулж ард түмнээ хуурч байсан ёс зүйгүй УИХ-ыг удирдаж буй УИХ-ын дарга Ц.Нямдоржыг эр зориг гарган хурлаа тарааж, үүрэгт ажлаасаа татгалзахыг шаардаж байна.
6.Төр түшилцэж байгаа намуудын гишүүдэд. Намынхаа хариуцлага алдаж буй удирдлагуудыг татан буулгах хөдөлгөөнийг идэвхитэй өрнүүлж, амжилт олохыг уриалж байна.
7.МАХН-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд болгохыг эрс эсэргүүцэж байна. М.Энхболдыг ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүйг хариуцлагатайгаар сануулж байна. М.Энхболдыг Ерөнхий сайд болгох биш шүүх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэдгийг анхааруулж байна.
8.ТҮ-5, Улаанбаатар, ТҮ-9, Монголын үндэсний телевизүүдийн удирдлагуудад худал мэдээлэл цацаж, үзэгчдийн тархийг угаах ажлаа зогсоохыг сануулж байна.
9.Ардын Түр Хурлыг байгуулах зохион байгуулах ажлыг эхэлж байна. Оролцох боломжтой нам, хөдөлгөөнүүд, Төрийн бус байгууллагууд, хувь хүмүүсийг Монголын чөлөөт ахмадын холбоонд хүлээн авч уулзана гэсэн юм.

Ахмадуудын нэгдүгээр сарын 13-нд гаргасан шаардах бичгийн хариуг өнөөдөр холбогдох газрууд өгсөн юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс
1.Нийслэлийн нийтийн тээврийн үнийг нэмэхгүй байх талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч байна. Тухайлбал нийтийн тээврээр үнэгүй зорчих ахмад настан, оюутан сурагчдын нөхөн олговорт 2005 оны нийслэлийн төсөвт 1.6 тэрбум төгрөг тусгаж зарцуулсан ба 2005 оны 10 дугаар сард дахин 530 сая төгрөг төсвийн орлогын давалтаас нэмж олгосон болно.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2006 оны нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөгийг ахмад настны унааны хөнгөлөлтөд олгохоор тусгаад байна.
2.Нийслэлийн Засаг даргын 2005 оны 1/949 тоот санал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Нийслэлийн Ахмадын хорооны 2005 оны 38 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, Ахмадын хорооны барилгыг буулгаж, шинэ барилга барихыг зөвшөөрсөн юм.
Шинээр баригдах барилгад 500 м2 талбайг нийслэлийн Ахмадын холбоонд эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн Өмчийн харилцааны газар хийсэн болно. Дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гаргасан бөгөөд зөвхөн хурлын даргын шийдвэр биш гэдгийг Та бүхэнд мэдэгдэж байна.
3.Нийслэлийн Ахмадын хорооны байрыг Нийслэлийн Засаг даргын 1999 оны А-209 тоот захирамжаар Нийслэлийн Ахмадын хороонд эзэмшүүлж байгаа бөгөөд тус байгууллага нь Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын зөвшөөрснөөр тус байрны 2 өрөөг, хурлын танхимын хамт танай байгууллага үнэ төлбөргүй ашиглаж байгаа билээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ү хуралдаанаас 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр танай холбоонд хариу өгч, Нийслэлийн өмчийг төрийн бус байгууллагад шилжүүлж өгөх эрх зүйн боломжгүй гэдгээ мэдэгдсэн болно.
Иймд хууль бус шаардлага дахин тавихгүй, нийслэлийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсье.
4.Нийслэлийн хэмжээнд сар шинийн баярыг тохиолдуулан ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажил зохион байгуулагдаж байна. Танай холбооны гишүүн ахмадуудын нэр, хаягийг бидэнд ирүүлбэл харъяалах дүүрэг, хорооноос халамж хүндэтгэлиин арга хэмжээнд хамруулах болно гэсэн юм. Харин ерөнхийлөгчийн тамгын газар дараах хариуг Монголын ахмадын чөлөөт холбоо, Шинэ давалгаа хөдөлгөөн, Хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах төвд ирүүлсэн юм.
1.Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2-т Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэж заасны дагуу Засгийн газар огцорсон. Энэ үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч УИХ дээр болон Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан хэлсэн үг, саяхан гаргасан Уриалгадаа аль нэг улс төрийн намын байр суурийг баримтлаагүй бөгөөд төр, засгийн тогтвортой байдлыг хангах, засаглалын
хийдэл, завсардал үүсгэхгүйн тулд улс төрийн намуудад нэн даруй зөвшилцөж шинэ Засгийн газрыг эмхлэн байгууллахыг уриалсан болно.
2. Хээл хахууль, авилгатай ямар ч холбоогүй гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэг бус удаа илэрхийлсэн бөгөөд Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ үүнийг албан ёсоор мэдэгдсэн. Ерөнхийлөгч Н.Энхбаяр авилга авсан гэх асуудлыг шүүх, хууль хяналтын байгууллагууд ч удаа дараа нягтлан шалгаж энэ нь гүтгэлэг, гүжирдлэг болохыг тогтоож нотолсоныг энэ дашрамд тэмдэглэж байна.
3. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр улсынхаа бүрэн эрх, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бөгөөд цаашид ч чармайн зүтгэх болно. Монгол Улсад байгаа гадаадын иргэдийн асуудлыг хууль тогтоомжийн дагуу үүрэг хариуцлага хүлээсэн холбогдох байгууллагууд зохицуулан шийдвэрлэж байгаа болно.

Энд дарж бичлэг үзнэ үү

Танай холбоо, хөдөлгөөн цаашид Үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж ажиллахыг зөвлөж байна гэсэн юм. Харин УИХ-аас дараах хариуг ирүүлсэн байна.
1 .Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг Улсын Их Хурал хоёр өдрийн турш нэгдсэн хуралдаанаараа нухацтай хэлэлцэж, буй болсон улс төрийн нөхцөл байдалг Үндсэн хуулийн заалтыг удирдлага болгон шийдвэр гаргасан болно.
2.Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуулинд заасны дагуу нийт иргэн улсың ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх тухай Төрийн сүлдэндээ тангараг өргөдөг билээ. Үүнээс өөрөөр ард түмнийхээ өмнө үүрэг амлалт авах тухай хуулийн заалт үгүй болно.
3.Нийтийн тээврийн хөлсийг 200 төгрөг болгох шаардлагыг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч, нэгэнт шийдэж, тэрхүү шийдвэр хэрэгжиж эхлээд байгаа болно.
4.Улсын Их Хурлын даргыг зөвхөн Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуулъд заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нъ огцруулдаг. Улсын Их Хурлын тухай хуулийн 26.8-д зааснаар Улсын Их Хурлын дарга гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг шүүх тогтоосон, эргүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж, түүннйг нъ Улсын Их Хурал хүлээн зөвшөөрвөл бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тухайн албан тушаалаас огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Иймд УИХ-ын даргыг огцруулах хуулъд заасан үндэслэл үгүй байна.
Ахмадууд шаардах бичгийн хариугаа аваад тарсан бөгөөд эргээд холбогдох, нэгдэа санлтай хүмүүсийг байнга хүлээн авна гэдгээ мэдэгдсэн юм.

А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button