Авилгалтаи тэмцэх Монгол Улсын газрын зураг гарлаа

иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, судлаачид удаа дараа онцлон дурдаж байгаа билээ. Монгол Улсын Засгийн газар авилгалын асуудлаар орон даяар олон нийтийн хэлэлцүүлэг өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулсан юм. Уг арга хэмжээ нь авилгалтаи тэмцэх ажлыг эрчимжүүлэх, нийтийн анхаарлыг энэхүү тулгамдсан асуудалд төвлөрүүлэхэд дорвитой алхам болсон бөгөөд Засгийн газрын зүгээс хүнд суртлыг багасгах, шаардлагагүй дүрэм, журмуудыг хүчингүй болгох зэрэг ажлыг шат дараалан хэрэгжүүлсээр байна. Үүний дүнд авилгалыг үл тэвчих уур амьсгал нийгмийн дунд өсөн нэмэгдэж, Засгийн газраас үр дүнтэй тодорхой алхам хийхийг хүссэн хүлээлт бий болсон юм.

Иймд Засгийн газар Авилгалтаи тэмцэх үндэснии хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх 10 алхам-ыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстои ажил хэмээн үзсэн билээ. Эдгээр 10 алхмыг Засгийн газар ард иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд болон бусад сонирхогч дэмжигч талуудын өргөн оролцоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилсан юм. Энэ оны нэгдүгээр сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар Авилгалтай тэмцэх энэхүү 10 алхмын тухай танилцаж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц Элбэгдоржийн захирамжаар батлахаар болсон байна. Ийнхүү Авилгатай тэмцэх үндэснии хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх 10 алхам батлагдаж, Авилгалтаи тэмцэх Монгол Улсын газрын зураг гарч ирлээ. Энэ чиглэлээр төр, захиргааны бүх шатны байгууллага, нийт ард иргэд. иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллага, бусад сонирхогч, дэмжигч талуудыг хамтран ажиллаж, өргөнөөр оролцохыг уриалж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн Ажлын алба

(өдрийн сонин 2006-01-19 015)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button