Хоосон амласан хулхи барилгууд хэдийд ч нурж магадгүй

Дээр нь тохилог, дулаан, тансаг гээд бүх талын чанар, үзэмжийг амласан орон сууцны реклам шөнийн од шиг телевизийн эфирийн цагийг эзэгнэнэ. Барилгыи чанараар биш рекламынхаа сайхан амлалт, үгээр үнээ тогтоож байгаа гэхэд хилсдэхгүй. Хүний нүд хуурсан хуурамч барилгуудыг Улсын мэргэжлийн хяналтын газраас шалгажээ.
Тус газраас нийслэлийн зургаан дүүрэгт баригдаж байгаа болон шинээр ашиглалтад орох барилгуудын нэгд нэгэнгүй шалгах аж. Шалгалт Баянзүрх дүүргээс эхэлжээ. Тус дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн зураг төсөл, угералтын ажлын чанарыг шалгаж дуусчээ. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 50 гаруй барилга шинээр баригдаж байгаа. Энэ нь тийм ч бага тоо биш. Ганцхан дүүрэгт 50 байгаа нь үнэхээр олон барилга баригдаж байгаагийн илрэл. Манайхан барилгын мэдлэг тааруу болоод ч тэр үү эсвэл өөрийнхөөрөө хялбарчилж боддог юм уу угералтын ажлын зураг төслийн дагуу гүйцэтгэдэггүй аж. Мөн даацын бүтцийг тооцоолдоггүй, инженерийн тооцоолон гаргасан схемийн дагуу ажилладаггүй, зураг төслийг дур мэдэн өөрчилдөг байна. Үүгээр үл барам чанаргүй барилгын материал хэрэглэдэг, угсралтын ажлын норм дүрэм баримтладаггүй. Мөн гадна, доторын сантехник, цахилгааны болон заслын ажлыг стандартад нийцэхгүй, зориулалтын буе чанаргүй материалаар хийснээс оршин суугч, үйлчлүүлэгчдийн тав тухыг төдийлөн хангаж чаддаггүй болохыг илрүүлсэн байна. Барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувийг Хятад, 20 хувийг хүүхэд эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн статистик судалгаа байдаг. Түүнчлэн Хятад улсаас манай оронд өнгө үзэмж,төгс чанар чансаа сайн барилга барьж өгөхөөр ирэгсдийн дийлэнх нь мэргэжлийн буе буюу ажиллах эрхийн үнэмлэхгүй хүмүүс байдаг ажээ. Сэтгэл татсан сайхан рекламтай барилгууд ганцхан сарын ч ая даахгүй байгаа нь аргагүй биз. Дулаахан, тохитой. хямдхан гэх орон сууцууд яг үнэндээ хятадын хямдхан эд материалаар бүтэж байдаг юм. Зарим барилгын компаниуд урдаас хэдэн хүн авчирч барилгынхаа ерөнхий ажлыг гүйцэтгүүлчихээд харин засал чимэглэлийг 100 айлаас барилгачин хөлслөн хийлгүүлдэг гэнэ. ИргэдиЙн толгойг эргүүлеэн чамин, амлалттай реклам, сурталчилгаанд баахан мөнгө харамгүй цацдаг хэрнээ ажилчиддаа тусгай зориулалттын хувцас, хамгаалах хэрэгелээр хангаж чадахгүй компаниуд байх юм.
Мөн нийгмийн даатгалын шимтгэлээс зайлехийсэн хэд хэдэн компани байна. Тухайлбал, Ж энд, Тэвхэн, Хүрэл гантиг, Чай юу, Нахиа импекс зэргийг дурьдаж болох байна. Бидний реклам нь өдөр бүр телевизээр үзэж, ичнээ танил болсон Глоб констракшн компанийн Баянзүрх дүүрэг дэх 32 айлын орон сууцны барилга дээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-нд сантехник, цахилгааны ноцтой зөрчил илэрчээ.
Зөрчлийг арилгаж, засахаас өмнө ажиллах боломжгүйг анхааруулсан боловч өнөөг хүртэл зөрчилөө арилгаж чадаагүй мөртөө үйл ажиллагаагаа явуулсаар л байна. Энэ орон сууцанд суугаа оршин суугчид цахилгааны угсралтын ажлын алдаанаас галын аюул болон сантехникиин томоохон осолд хэзээ ч өртөж болох нөхцөл бүрдчихээд байгаа юм. Иргэн Н.Чинбатын захиалгаар тус дүүргийн хоёрдугаар хорооны нутагт баригдаж байгаа орон сууцны Их Өвөр хорооллын барилгыг барихдаа бохир уены төв шугам дээр барьснаас цоолон гэмтээжээ. Үүний улмаас нэлээд хэмжээний хохирол учирсан аж. Зөрчил арилгах хүртэл ажиллах эрхийг хассан, зөрчилев арилгах нь бүү хэл одоог болтол ажиллаж байгаа.
Гэтэл тэрбээр барилга барих зөвшөөрөлгүй байсан аж. Илэрсэн зөрчлийг барилга угералтын явцад засаж залруулж, бэхлэх асуудал төвөгтэй бөгөед хөрөнгө хүч их шаардлагатайгаас гадна зарим тохиолдолд засах боломжгүй, нураахаас өөр аргагүй байдалтай барилга байгууламжууд шал-галтын явцад их таарлаа гэж Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ш.Уранчимэг ярьсан юм. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд Тэдмэнт компанийн захилгаар баригдаж байгаа Американ дэнж орон сууцны хорооллын барилга зураг төсөл угералтын ажил бүрэн дуусаагүй, зөвшөөрөлгүй.
Туе дүүрэгт баригдаж байгаа дийлэнх барилга зөрчилтэй гэсэн үнэлгээг авчээ. Нарантуул худалдааны төвийн саравч 2000 онд нуран унаж хүний амь эрсдэж байсан. Гэтэл саравчаа засахыг огт хүсээгүй бололтой. Одоо хүртэл бахь байдгаараа байна. Нарантуул худалдааны төвөөр өдөрт хамгийн багадаа 1000 гаруй хүн орж гардаг гэсэн. Худалдааны саравч хэзээ ч нурж хэдэн ч хүний алтан аминд хүрч болохоор байгаа юм билээ. Энэ мэтчилэн тоочоод байвал зөрчил дутагдалгүй барилга байгууламж олдохгүй болох нээ.

(Өнөөдрийн монгол 13/183)
Д.Цэнгэлмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button