Шинэ сайдуудын сураг чимээ

АН болон ИЗН шинэ Засгийн газрыг бүрдүүлэхэд оролцохгүй гэдгээ нэгэнт зарласан. Ах намын Бага хурлын дүнг харзнасаар хэд хоног хойшлуулсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа АН өчигдөр хийж сөрөг хүчний байр суурь баримтлахаа зарлаатахлаа. Гэхдээ Ц.Элбэгээгийн эсрэг санал өгч намаасаа хөөгдех дээрээ тулаад байгаа М.Энхсайхан тэргүүтэй дөрвөлд бялуунаасаа хувь хуртээх санал тавьсан МАХН-ынхны хүсэлтийг хүлээж авсан. МАХН-ынхан шадар сайдын суудлаа М.Энхсайханд өгөх сонирхолтой байгаа ч Эх орон намын дарга Б.Эрдэнэбат энэ албан тушаалд очих хүсэлтэйгээ ичиж зоволгүй дуулгаж яваа гэнэ.
Чухам үүндээ шантааж хийж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжиж байгаа эсэхээ одоо болтол албан ёсоор мэдэгдээгүй юм байх. Анх Элбэгээгийн Засгийн газарт хоёр суудалтай байсан Эх орон намын хан энэ байр сууриа хадгалж үлдэх сонирхолтойн дээр дахин нэг яам хуваарилуулах хүсэлтээ эрээлэлгүй хэлжээ.
Бүр дээр нь хэд хэдэн дэд сайд, агентлагийн даргын суудалд санаархаж байгаа нь МАХН-ын зарим удирдлагын дургүйг хүргэснийг эх сурвалж нотолж байна. АН-ын эсэргүү дөрвийн нэг Ж-Наранцацралтад Барилга хот байгуулалтын яамыг өгөх санал дээр зарчмын өөр байр суурьтай хүн гараагүй сурагтай. АН-ын эртний урвагчийн нэг Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар томилох мессеж байгаа ч Ц.Элбэгээгийн Засгийн газрыг огцруулах санал хураалтын үед сүүлчийн найдвар болгосон гуйлтыг биелүүлээгүйнх нь төлөө унагах сонирхол хүчтэй байгаа гэнэ. Энэ яамыг МАХН мэдэлдээ үлдээх санал ч бий бөгөөд эл хувилбараар бол Л.Одончимэд сайд болох магадлал тун өндөр.
Харин Б.Жаргалсайханыг Үйлдвэр худалдааны юм уу Зам тээвэр аялал жуулчлалын сайд болгох яриа байна. Гэхдээ одоогийн Үйлдвэр худалдааны яамнаас уул уурхайг нь салган Эрдэс баялгийн яам байгуулж Сү.Батболдыг сайдаар тавих гэнэ. Зам тээвэр, аялал жуулчлалын яамыг МАХН авах санал хүчтэй дэмжлэг авсныг бас дурдах хэрэгтэй байх. Түлш эрчим хүчний сайдаар Ц.Цэнгэлийг томилох нь тодорхой болсон гэнэ. Засгаа унагах бичигт гарын үсэг зурж Ц.Элбэгдоржийн араанд орсон 10 сайдаас Сү.Батболд, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Ц.Мөнх-Оргил нар Засгийн газрын гишүүн хэвээр үлдэх аж. Харин Т.Гандийг Нийгмийн хамгааллын сайд болгох сурагтай. Хамгийн чухал Сангийн яамыг МАХН өөрөө авч энэ сунгаанд Ч.Улаан, Н.Баяртсайхан хоёр ы г өрсөлдүүлэх ажээ. Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайдын суудлыг Эх орон намд өгч И.Эрдэнэбаатарыг суулгах дээр барьцаад байх тал гараагүй гэсэн. Батлан хамгаалахын сайд болох сонирхолоо М.Сономпил МАХН-ынханд дуулгаж байгаа ч энэ чухал яамаа мэдэлдээ үлдээх сонирхол туе намынханд бий. Хууль зүй дотоод хэргийн сайд -болоод удаагүй Су.Батболдыг үлдээх сонирхол МАХН-ынханд унэндээ алга. Хэт нас залуу гэж бодсон уу Байнгын хорооны даргаас нь буулгачихаад хоосон үлдээгээд яахав гэсэн үү түүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг өгчихье гэж ярьж тохирчээ.
Намын найдвартай хамгаалагч болохоо харуулсан У.Хүрэлсүхииг Онцгой байдлын сайдаар хэвээр үлдээх дээр ах намынхнаас өөр байр суурьтай хүн одоогоор гараагүйд мань залуу олзуурхаж яваа гэсэн. Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт орох сонирхолтой янз бүрийн хүн МАХН-ын даргын өрөөний үүдээр эргэлдэж хаалга нь заваар тун муу байна.

(Өнөөдрийн монгол 13/183)
Н.БААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button