Tамхилмаар санагдах бүртээ шарласан шүдээ толинд харан дахин татахгүй гэж өөртөө амла

Ихэнх нь танд итгэлгүй хандах нь мэдээж, зарим нь бүр танаар доог тохуу ч хийж магад. Гэвч танд тамхинаас татгалзах сэтгэлийн тэнхээ, чадвар байгаа гэдэгт итгэ. Та бусдын амны зугаа болж, хэлсэндээ хүрэх чадалгүй амьтан, тэсвэр тэвчээргүй гэж хэлүүлэхийг хүсэхгүй байга биз дээ. Бусад хүмүүс татахгүй байж болж байхад яагаад би чадахгүй гэж, би чинь өөрийгөө захирах чадвартай, тамхи бол тоглоом, түүнийг хаана ч хаяад явж болно гэсэн бодлыг тархиндаа хад. Тамхи татдаг хүмүүсийг татдаггүй хүмүүстэй харьцуулан сайтар хар, бод. Тамхи татмаар санагдах бүртээ шарласан шүдээ толинд харан тамхинаас заавал гарна гэж өөртөө амла. Татмаар санагдмагц амаа угаа. Өдөр бүр тамхи татахдаа зарцуулдаг мөнгөө цуглуулан өөрт хэрэгтэй зүйлд зарцуул. Ингэхдээ та ямар нэг таашаал, баяр баяслыг заавал мэдэрнэ. Эсвэл хүүдээ, охиндоо бэлэг ав, үрийнхээ баярласан сэтгэл гэрэлтсэн нүднээс та аз жаргалыг олж харна. Тамхи татна гэдэг бол ердөө ч зуршил. Танд хэвшсэн рефлекст үйл ажиллагаа юм. Энэхүү тогтсон зуршлыг хязгаарлан барьж чадах туйлын амархан, танд тамхинаас гарахсан гэсэн хүсэл сэтгэл л байх хэрэгтэй. Тамхи татдаг хүмүүс ихэвчлэн даарч хөрөх, өлсөх, уйдах, ядрах үедээ л хэрэглэдэг. Тиймээс өөртөө зав чөлөөг бүү өг, гараа сул байлгалгүй, ямар нэг зүйлийг хийж бүтээхэд оюун санаагаа төвлөрүүл. Тамхи таны залуу сайхан насыг, хийж бүтээх цагийг тань ямар их хумсалдагийг тооц.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button