Бусад намуудтай зөвшилцсөөр байна

-Засгийн газрыг бүрдүүлэх ажилд МАХН-ын бүлэг ямар оролцоо, байр суурьтай байна вэ?. Зөвшилцөл ид явагдаж байгаа гэж ойлгож болох уу?
-МАХН-ын Бага хурал хуралдаад хамгийн олон суудалтай намын хувьд намынхаа даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Нэр дэвшүүлсэн хүнийхээ тухай асуудлыг парламентад суудалтай бусад улс төрийн намуудтай зөвшилцөж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой. Яг өнөөдөр энэ процесс явагдаж байна. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Нам Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжсэн хариугаа бидэнд ирүүлээд байна. Эх-Орон нам ерөнхийдөө дэмжсэн, Гэхдээ эхлээд цаашид хэрэв Засгийн газартай хамтарч ажиллавал ямар ямар зарчмуудыг баримтлах вэ гэдгээ тохиръё. Үүний дараа та бүгдэд албан ёсны хариу өгье гэсэн байр суурьтай байгаа. АН-ьтн ҮЗХ өнөөдөр хуралдаж энэ асуудлыг хэлэлцэж байна, тэндээс ямар хариу ирэх нь тодорхойгүй байна. Тэгэхлээр зөвшилцөл явагдаж байна гэж ойлгож болно, Уг хариу өнөөдөртөө багтаж ирвэл манай намын удирдлагууд асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д асуудлыг оруулж ирэх байх. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх болов уу. Хэдийгээр хавар ойртож байгаа ч өвлийн хахир хатуу буураагүй байна, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эдийн засгийн хүрээнд шийдвэрлэх асуудал олон, Иргэд Засгийн газрыг түргэн бүрдүүлж, хурц асуудлыг яаралтай шийдвэрлээсэй гэж хүлээж байна. Энэ намрын чуулганы төгсгөл, өөрөөр хэлбэл, энэ сарын 27-ноос өмнө Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдах байх аа.

-МАХН-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийн гол учир шалтгаан юунд байв. Өрсөлдөгч нэр дэвшигч байсан эсэх дээр эргалзээтэй асуудлууд ярйгдаж байгаа. Энэ талаар тодруулна уу?
-Манай улс парламентын засаглалтай, чөлөөт сонгуулиар төр, засгаа бүрдүүлдэг тогтол-цоонд шилжээд 16 жил боллоо, Олонхи болсон нам нь бусад намуудтайгаа зөвшилцөж байж намынхаа даргыг Ерөнхий сайд болгодог, ингэж байж бодлого нь Засгийн газрьщ үйл ажиллагаа болж хэрэгждэг ийм тогтолцоо, дэг жаяг байдаг. АН 1998 онд намынхаа даргыг Ерөнхий сайд болгож байсан, 2000-2004 онд манай намын дарга Ерөнхий сайд байсан. Энэ утгаараа ардчилсан тогтолцооны дэг жаягийг харгалзан үзэж намын даргын нэрийг дэвшүүлсэн. Дээр нь М.Энхболд улс төрийн олон шалгуурыг давж, сүүлийн долоон жилд Нийслэлийн Засаг даргаар, ажилласан. Мөн энэ хугацаандаа Нийслэлийн МАХН-ын хорооны даргаар тасралтгүй ажиллаж, хот дүүргийн ИТХ-д олон удаа сонгогдсон. 2004 оны сонгуульд манай намын 1200 төлөөлөгч орсон Их хурлаас нууц санал хураалтаар МАХН-ын даргаар. 2005 оны наймдугаар сард болсон УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд 78.9 хувийн санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Энэ бүхэн олны итгэлийг хүлээсний нэг баталгаа юм. Ийм олон шалгуурыг давсан хүн Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хийж чадна. Хийхээс өөр арга байхгүй гэж үзэж байна. Гадуур зарим хүмүүс өөр байр суурийг илэрхийлж байгаа. Энэ бол ардчилсан, чөлөөт нийгэмд юу бодож, санаж байгаагаа илэрхийлэх эрхтэй учраас байж болох зүйл. Гэхдээ нийгэмд хүлээн зөвшөнрөгдсөн хүн гэдэг тгь олон шалгуураар батлагдаж байна. Тийм учраас манай намын даргыг Ерөнхий сайд болоход эргэлзэх зүйлгүй.

-АН-ын нэр бухий дөрвөн гишүүнийг намаас нь хөөх тухай ярьж буй. Хэрэв ийм явдал болбол МАХН болон намын бүлэг хүлээж авах боломжтой юу?
-Энэ асуултад тэд өөрсдөө хариулах байх. Миний хариулах асуулт биш. Ямар ч байсан тэр дөрвөн гишүүний чуулган дээр өөрийгөө авч явсан байдал, Засгийн газрыг огцруулахад өгсөн санал зэрэг нь намынхаа эсрэг биш, харин ч өөрийнхөө намын төрийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө тавьсан хүчин чармайлт гэж ойлгож байгаа. АН-ын нэрийн өмнөөс нэр дэвшиж сонгогдсон хүмүүс, төр, засгийн үйл хэрэгт байнга оролцож, санал бодлоо илэрхийлж байх ёстой. Харин оролцоогүй хүмүүс нь бурууг хүлээх ёстой баймаар. Оролцсон хүмүүс нь сонгогчдынхоо итгэлийг улам бүр дааж, төрийн ажилд идэвхтэй оролцож байгаагийн баримт гэж ойлгох хэрэгтэй,

-Сүүлийн үед улс төрийн хөдөлгөөнүүдийн зүгээс МАХН-ын нэр хүнд, УИХ дахь танай намын бүлгийн гишүүдийн нэр хүндтэй холбоотой гүтгэн доромжлох явдал ихэсч, үүнд МАХН-ын жирийг гишүүд, дэмжигчид хэт хүлээцтэй хандаад байгааг шүүмжлэх боллоо. Энэ талаар таны байр суурийг сонирхмоор байна.
-МАХН-ын эсрэг явуулж байгаа гүтгэлгүүдийг зохиомол, цөөн хүний санаачилж, зохион байгуулсан ажил гэдгийг монголын ард иргэд, ахмадууд, залуучууд аль аль нь ойлгож хүлээж авах болов уу. Ардчилсан нийгэмд хувь хүн санаа бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй хэдий ч олон жилийн түүхтэй, туршлагатай намыг ингэж доромжлох, гишүүдийг нь харааж зүхэх, авлигачид болгож гүтгэх, намын байр руу довтлох, эд хөрөнгиЙг нь сүйтгэх зэрэг нь үнэхээр нийгмийн тэвчиж болшгүй буруу үзэгдэл. Ийм үйлдэл хийсэн хүмүүс үүнийг ойлгож, цаашдаа ийм явдал гаргахгүй байх гэж бодож байна. Манай нам улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж байна, цаашдаа ч ажиллах болно.

-Танай намын дарга хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайд болбол МАХН улам илүү үүрэг хариуцлага хүлээх нь тодорхой. Намын бага хурлаараа цаашид хнйх ажил, хүлээх хариуцлагын талаар нэлээд өргөн хүрээтэй хэлэлцсэн байх.
-Бага хурлаас бид эхний есөн алхмаа тодорхойлсон баримт бичгээ боловсруулсан. Үүнд нийгмийн хамгаалал, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, төрийн байгууллагын ажиллагааг төвөг чирэгдэлгүй болгох, авлигын асуудлуудыг цэгцэлж, нийгэмд зөв ойлголт бгөх, ашигт малтмалын нөөцөөс иргэд тэгш хувиар хүртдэг байх гэх мэт асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхээр ажиллах зарчмаа тодорхойлсон. Энэ нь одоохондоо манай намын байр суурь, Цаашид Засгийн газар бүрдээд ирэхээр бусад намын санал бодлыг нэгтгэн Засгийн газрын хөтөлбөрийг тодотгох болно. Засгийн газар цоо шинэ хөтөлбөрийг боловсруулахгүй. Урьд нь боловсруулж, батласан хөтөлбөр дээр нэмэлт шаардлагатай зүйлүүдийг оруулж, хэрэгжүүлэхээр ажиллана.

(Өнөөдрийн монгол 13/183)
У.Оргилмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button