Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай мэдээлэл

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шуурхай мэдээллийн төвд иргэдээс 343 санал хүсэлт гомдол, мэдээлэл хүлээн авч зохих журмын дагуу ирсэн асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 96 хувийг шийдвэрлэж ирлээ. Иргэдээс ирсэн санал хүсэлт8 гомдол мэдээллийг ангилвал
Орон сууц нийтийн аж ахуйн талаар 292 буюу 65%
Цахилгаан эрчим хүчтэй холбоотой 40 буюу 11.6%
Хот байгуулалт газартай холбоотой 8 буюу 2.5 %
Хот тохижолт, Хог хаягдал ТҮК-тай холбоотой 15 буюу 4.5%
Аж ахуйн нэгж байгууллагуудтай холбоотой асуудлаар 64 буюу 16.6 %
Бусад асуудлаар 20 буюу 5.6 %
Гамшиг ослын холбогдолтой мал, амьтан, шувуу үхсэн 5 дуудлага ирсэн байна.Эдгээрээс хугацаандаа бүрэн шийдэгдэхгүй иргэдииг бухимдуулж байгаа дараахи асуудлууд байна.
Хотын хэмжээнд орчин үеийн ялтсан бойлуур тавьсан үүнд тохиргоо алдагдах, халаалтын градус муу, халаалтаа голж иргэд бухимдан гомдол санал нилээд ирлээ.
Хувийн хэвшилийн нийтийн тээврийн автобус, микронуудын үнэ харилцан адилгүй байгаа өглөө, оройд Зайсан, Дамбадаржаа, Улиастай, Дарь-Эх чиглэлийн автобусууд явахгүй хүүхдүүд хичээл, сургуулиас байнга хоцордог, сургууль тараад автобус хүлээгээд ихэд даарч байгаад нийслэлийн ард иргэд их бухимдаж байна.

А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button