Ардчилсан холбооноос цуглаан зохион байгуулна

Төр түмний өмчийг айшиггүйгээр идэж ашигласан, төсвийн мөнгөн хөрөнгийг хуөааж завшсан, Төр засгийн өндөр албан тушаалд авилга авч хөлжсөн, поп коммунистууд ард түмний ардчилсан засаглалын эсрэг төрийн эргэлт хийлээ.

Монгол орны байгалийн ашигт малтмал, эрдэс баялаг, алт эрдэнэсиин үлэмж хэмжээний орлогыг төрийн өндәр албан тушаалаар дамжуулан завшиж Гааль, Нийтийн тээвэр, Нийслэлийн газрын харилцааны алба, Улаанбаатар сангийн мөнгөн хөрөнгийг гувчуулснаа хаацайлсан авилгачдын эсрэг ард түмний язгуур эрх ашгийг урьдын адил хамгаалан Монголын Ардчилсан Холбоо, улс төрийн тэмцлийн хамгийн хатуу хэлбэрт шилжиж байна.

Монголын Ардчилсан Холбоо нэр бүхий авилгачдыг төрийн хэргээс нэн даруй шахан зайлуулах болно.
Цуглаан 2006 оны нэг-дүгээр сарын 24-ний өдрийн 11.00 цагт Эрх чөлөөний талбайд болно.
Цуглаанд нийт 21 аймаг, нийслэл, сум дүүргийн Ардчилсан Холбоо, туүний гишүүд, дэмжигчид зохион байгуулалттайгаар оролцохыг үүрэг болгож, улс төрийн нам, хүчин, Иргэний нийгмийн байгууллагууд, шударга ард иргэд өргөноөр дэмжиж оролцохыг уриалж байна.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО
(өдрийн сонин 2006-01-20 016)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button