Гадаадын иргэн, харъяатын тухай болон бооцоот тоглоомын асуудлаарх ажлын хэсгийн дүнг сайшаав

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн оны 12 дугаар сард байгуулсан ажлын хэсгийнхний хяналт шалгалтын ажилтай Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж өнөөдөр танилцлаа.
Дээр дурдсан 18338 иргэний 582 нь түр ирэгч, 553 нь хувийн хэргээр, 13754 нь албаны хэргээр удаан хугацаагаар, 1074 нь байнга оршин суугч, 2314 нь цагаач, 81 нь харъяалалгүй хүмүүс байна. Гадаад иргэдийн тоо сүүлийн жилүүдэд байнга өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд 2005 онд 2001 оныхоос 33.1 хувиар өсчээ. Эдгээр нь бүртгэлтэй гадаадын иргэдийн тоо бөгөөд харин бүртгэлгүйгээр манай улсын нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн тоог нэгдгэн дүгнэх ажил үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар дүгнэхэд бүртгэлгүйгээр манай нутаг дэвсгэрт нэвтэрсэн иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэлээд хэмжээгээр нэмэгдсэн байж болзошгүй байгаа аж. Эцсийн тоо удахгүй гарна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч мэдээллээ.
Гадаадын иргэн, харъяатын тухай Монгол Улсын хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчил, авагдсан арга хэмжээ ч жил тутам нэмэгдсээр байгааг сайдын үүрэг гүйцэтгэгч дурдлаа. 2005 онд 5950 гадаадын иргэнийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн 512 аж ахуйн нэгж, байгууллага, уригч иргэн, зөрчил гаргасан 63 орны 4152 хүнд арга хэмжээ авчээ. Цаашид гадаадын иргэн, харъяалалгүй хүний бүртгэл, зөвшөөрөл, хяналтын тогтолцоо, түүнчлэн тэдгээрийн талаар төрийн байгууллага хооронд бүртгэл, мэдээлэл харилцан солилцож буй тогтолцоог улам боловсронгуй болгож сайжруулдах шаардлагатайг ажлын хэсгийн гишүүд онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж дотоод, гадаадын иргэд, орон гарч байгаа зорчигчид, жуулчдыг нарийвчлан бүртгэж, тэдний үйл ажиллагаанд тавьж буй хяналтыг сайжруулах ажлыг үе шаттай авч хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэн, Засгийн газрын эхлүүлээд байгаа энэ ажлыг дараагийн Засгийн газар үргэлжлүүдлэн хэрэгжүүлнэ гэж найдаж байна гэлээ. Їүнийг тэрээр гадаадын иргэд, харъяалалгүй хүмүүсийн бүртгэл, хяналттай төдийгүй сүүлийн жилүүдэд түргэн хурдацтай цэцэгдэн хөгжиж буй төлбөрт таавар, бооцоот тоглоомын бизнестэй холбогдуулан хэлсэн юм.
Ажлын хэсгийн бас нэгэн чиг үүрэг нь бооцоот тоглоом, таавар, сугалаа, тэдгээрийн эрх зүйн болон татварын орчныг боловсронгуй болгох, энэ бизнесээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаварыг урьдчилан судалж, сэргийлэх, цаашид уг асуудалд төр, засгаас ямар байр суурь баримтлах талаар бодлого боловсруулах явдал юм. Сайдын үүрэг гүйцэтгэгчийн мэдээлснээр 2006 оны 1 дүгээр сарын 9-ний байдлаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 151 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авсан байна. Эдгээрээс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 54, ажиллагаагаа түр зогсоогоод байгаа 22, тусгай зөвшөөрлөө өөрийн хүсэлтээр хүчингүй болгуулсан гурав, зөвшөөрлийн хугацаа дууссан дөрөв, үйл ажиллагаа эхлээгүй 68 аж ахуйнг нэгж байгаа аж. Їйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь электрон хүрд, 10 хувь нь бусад автомат тоглоом ажиллуулж буй юм. Одоогийн байдлаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу олгож буй бөгөөд эдгээрийг цаашид улам боловсронгуй болгох, нарийвчлан сайжруулах шаардлагатай гэж Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч тэмдэглэлээ.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж энэ төрлийн бизнесийн ор тас хориглох биш, харин гадаадын иргэдэд үйлчилдэг тусгай газар байдлаар хөгжүүлж, улсын төсөвт орлог оруулдаг салбар болгоход анхаарч ажиллах шаардлагатайг дурдав. Їүний зэрэгцээ иргэдийн бүртгэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох замаар бооцоот тоглоом, төлбөрт тааврын бизнэсээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн нас, албан тушаалын хориг хязгаарлалтыг хэрэгжүүлэх нь зүйтэйг тэмдэглэлээ. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болон ажлын хэсгийн гишүүд гадаадын орнуудад 23-аас доош насны хүмүүс, мөн төрийн албан хаагчид ийм тоглоом тоглох эрхгүй байдаг талаар ярилцаж, иргэний бүртгэлийн системийн электрон картын зарчимд шилжүүлснээр казино болон бооцоот тоглоомын бизнест тавих хориг, хязгаарлалтыг хэрэгжүүлэх боломжтой гэдэг дээр санал нэгтэй байлаа.
Уулзалтын эцэст Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Батболд тэргүүтэй ажлын хэсгийн богино хугацаанд хийсэн хяналт, бүртгэлийн ажлыг сайшаан, энэ ажлыг орхигдуулалгүй цаашид үргэлжлүүлэн бүртгэл, хяналтыг нэгэн мөр цэгцэлж авахыг зөвлөлөө.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ
2006.01.19

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button