Монгол Улс хүний наймааны илгээгч, дамжуулагч болсон

Энэ төрлийн гэмт хэрэг чанам оронд төдийгүй дэлхий дахинд ямар хандлагатай байгаа, хэрхэн тэмцэж байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссийн Ажлын албаны дарга П.ОЮУНЧИМЭГТЭЙ уулзаж ярилцлаа.

-Охид бүсгүйчүүдийг хил давуулан наймаалсан гэмт хэрэг удаа дараа гарч шүүхээр шийтгүүлсэн. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг манайд хэдий нь бий болжээ. Гэхдээ ямар түвшинд байгаа гэж бодож байна?
-Эмэгтэйчүүд охидыг хил давуулан дамлан наймаалж буй тухай асуудал сүүлийн үед нэлээд эрчимтэй яригдаж байна. Гэхдээ энэ , нь үяэгдэл үү. гамтттиг уу эсвэл эруүгийн шинжтэй болж зохиоп байгуулалтад орсон уу гэдэг нь гарч байгаа хэргүүдээс харагддаг. Тухайлбал монгол охидыг наймаалж, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх зорилгоор гаргаж байгаа нь зохион байгуулалтад орсон гэж үзэж болно. Учир нь өндэр, царай зүс сайтай гэсэн зарлал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй гардаг. Энэ нь хүнийг ажилд шалгаруулж авах гэж байгаа юм шиг мөртлөө хүний эрхийн талаас нь харвал эмэгтэйчүүдийг шууд ялгаварлан гадуурхаж байгаагийн нэг илрэл мөн. Ер нь эмэгтэйчүүдийн ялгаварлалыг шууд болон шууд бус гэж ангилдаг. Харин1 дээрх зарлал нь шууд ялгаварлалын хэлбэр юм. Өндэр цалинтай гэсэн ажлын саналуудын цаана бэлгийн мөлжлөг, өөртөө ашиг олох гэсэн сонирхол байнга дагалдан явж байдаг. Олон сая хүнтэй, өндэр хөгжилтэй улс орнуудын хажууд манай оронд энэ төрлийн гэмт хэрэг тарын арван хуруунд багтах хэмжээнд гарч байгаа ч гэлээ гарч байгаа гэмт хэргийн тоо, хохирч буй хохиролтой харьцуулах юм бол тодорхой хэмжээнд байгаа гэж үзэж болно.

-Эрүүгийн хуульд хүп худалдах гэмт хэргийн заалт орсон байдаг. Энэ заалт нь бусад үле орнуудын жишигт хүрч чадсаи болов уу?
-Хүн наймаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарч байгаа. 2002 онд Эрүүгийн хуулийг өөрчлөхдөө хүн худалдах, худалдан авах гэсэн зүйл ангийг оруулж өгсөн. Гэхдээ энэ зүйл анги нь Олон улсын гэрээ конвенцийн заалтыг жаахан бүрхэгдүүлсэн болохоор бусад хуулиудтай нийцүүлэн хэрэглэхэд бэрхшээлтэй. Угаас энэ нь сүүлийн усд нэлээд өргөжин хурээгээ тэлж байгаа шинэ төрлийн гэмт хэрэг. Ойрын хугацаанд хүн наймаалсан хэд хэдэн гэмт хэргийг шийдвэрлэж байгаа нь манай хуульчид энэ төрлийн гэмт хэргийг бусад төрлийн гэмт хэргээс ялгажойлгож, бүрэлдэхүүн талаас нь анхааран авч үзэж шийдвэрлэж байгаа дэвшил гарч байгаа.

-Бусад орнуудын хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагатай энэ төрлийн мэдээлэл солилцож, хамтарч ажиллаж байна уу?
-Дэлхийн хэмжээнд болж байгаа хүний эрхийн байгууллагуудын уулзалт, цуглаан, семинарт манайхан байнга оролцдог. Хүний эрхийн ундэсний байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзахад Монгол хүмүүс манайд худалдаалагдаж ирээд биеэ үнэлж, бааранд бүжиглэж байдаг гэсэн мэдээллийг өгдөг. Мөн дотоодын төрийн бус байгууллагууд ч хамтарч ажиллах санал тавьдаг. Малайзад монгол эмэгтэйчүүд худалдагдсан тухай мэдээллийг холбогдох байгууллагын санал болгосны дагуу тус улсын Хүний эрхийн үндэсний комисстой холбоо тогтоон хөөцөлдөж үзсэн. Малайзийн Хүний эрхийн үндэсний крмисс монгол эмэгтэйчүүд хаана ямар байлалтай байгаа. эрх нь хэрхэн. зөрчигдож байгаа талаар судалж багц материал цуглуулсан байсан. Хэдийгээр монгол хүн ч гэлээ тухайн орныхоо хуулиар шийтгэгддэг. Гэтэл Малайзийн хуулиар биеэ үнэлсэн бол хүнд ял шийтгэл авах байсан болохоор хууль бусаар хил давж орж ирсэн гэж мэдүүлэн хөнгөн ял авсан юм билээ. Удалгүй үүний дараа Малайзи улсад хүний эрхийн хуралд оролцох үедээ тус улсын комисс дээр нэг өдөр ажиллаж материалуудыг нь цуглуулж авчирсан. Гэхдээ намайг очиход тэдгээр бүегүйчуүд зургаан сарын ял эдлээд нутаг буцеан байсан юм. Зөвхөн энэ жишээ ч биш бүхий л хүн наймаалсан гэх асуудлууд дээр нэг сэтгэл эмзэглүулдэг зүйл нь хохирогч нар нь хууль хяналтын байгууллагуудад ханддаггүй бөгөөд үүний учир холбогдол нь хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөх, өөрийнхөө нэр төрийг сэвтээхээс болгоомжилдогтой шууд холбоотой. Биеэ үнэлсэн, наймаалагдсан гээд нийтэд мэдээлэхээр тухайн хүн хохирогч ч гэлээ нэрээ боддог. Тиймээс үүнийг тусгайлан зохицуулах шаардлагатай. Бас зарын дагуу очиж байгаа хүмүүс цаад эх сурвалжаа сайтар нягталж, шалгадаггүй.
Саяхан нэг эмэгтэй Япон руу ажилчин гаргана гээд охиныг минь авч яваад Макаод очоод биеийг нь унэлуүлж байна гасэн гомдол гаргасан. Яагаад энийг яриад байна гэхээр гэмт хэрэгтнүүд нарийн зохион байгуулалтад орсон байна. Охидыг элсүүлж л байдаг, аваад явж л байдаг. Энэ бухний цаана мөнгөний сонирхол л байгаа юм. Эмэгтэйчүүдийг худалдаалж байгаа гэмт хэрэг гарч байгаа орныг ерөнхийд нь гурав хуваадаг. Илгээдэг, хүлээн авдаг, дамжин өнгөрөөдөг орон гэж үздэг. Манай улсын хувьд илгээдэг болон дамжин өнгөрөөдөг орны тоонд багтдаг. Хүлээн авдаг орон нь ихэвчлэн хун амын нягтрал ихтэй, өндөр хөгжилтэй Энэтэг зэрэг улс байдаг. Сүүлийн үед европын орнууд руу гэрийн үйлчлэгч нэрийдлээр гаргах явдал ажиглаглаж байна.

-Хүүхдийн дотор эрхтэнийг авсан байжээ гэх мэдээлэл цацагдаж байсан. Траншейны тэнэмэл хүүхдүүд цөөрөөд байгааг үүнтэй холбон ярих юм.
-Монгол улсын хэмжээнд хүүхэд болон эд эрхтэнийг худалдсан гэмт хэрэг гарсан тохиолдол бүртгэгдээгүй. Хил хязгаартай улсын хувьд хамгаалах байгууллага байдаг. Орж гарч байгаа хүмүүсийг шалгадаг гаалийн байгууллага байж байна. Гэтэл энэ олон шалгалтыг хүүхэд дагуулчихаад давж гарч байна гэж бодохгүй байна. Хамгийн гол нь үрчлэлтийн асуудалд л анхаарах хэрэгтэй. Монгол хүүхдийг үрчлэн авах саналыг гадаадын аль нэг улсын иргэн өргөдөл гаргахад Нмйгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үндсэндээ шийдэж байна. Хүүхэд үрчлүулнэ гэдэг нэг яамны эрх бүхий албан тушаалтан шийдэх асуудал мөн үү. Гэтэл монгол улсын харъяатаас гарахыг Ерөнхийлөгч шийддэг. Адилхан Монгол улсын иргэн байхад яагаад насаар нь ялгаварлан шийдэж байгаа юм бэ. Үрчлэгдээд явсан хүүхдийн араас хяналт тавьж байна уу, мэдээлэл авч байгаа эсэх нууцлаг хэвээр байна. Азийн орнууд бага насны хүүхдийг 8-10-тай байхад нь европын орон руу гаргаж худалдаж сексийн болон албад-лагын хүнд хөдөлмөр эрхлүүлдэг. Сүүлийн үед залуу эрэгтэйчүүдийг мөн л сексийн зорилгоор худалдаалдаг болсон байна.

-Хүн наймаалах гэмт хэрэг бохир мөнгө угаадаг, хамгийн өндэр ашиг олдог далд бизнесийн нэг. Манай улс энэ талаар эрүүгийн хуульдаа хэр сайн тусгаж өгсөн байдаг юм бол?
-Хар тамхи, мөнгө угаах, хүн наймаалах гэсэн олон улсын хэмжээнд яригддаг томоохон төрлийн гэмт хэргүүдийн нэг нь энэ төрлийн гэмт хэрэг байдаг. Эдгээрийн мөнхийн ашиг сонирхол нь мөнгө. Хэдий хэмжээнд зохион байгуулж чадна тэр хэмжээгээрээ мөнгө олж чаддаг. Муу үр дагавар нь маш их. Улс үндэсний аюулгүй байдалд хүрч яригддаг. Гэтэл манайд гадаадад худалдагдаж яваад ирсэн эмэгтэйчүүдийг наад зах нь эмнэлгийн урьдчилан сэргийлэх узлэгт тэр болгон оруулж чадаж байна уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Манай улс гэхэд хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай ямар нэг гэрээ, конвенцид нэгдэж ороогуй. Харин холбогдох хууль тогтоомжид энэ төрлийн гэмт хэргийн талаар заалт оруулж өгсөн нь урьдчилан харж, сэрэмжилж чадсан хэрэг. Хэрвээ гэрээ, конвенцид нэгдэж орвол тухайн олон улсын гэрээ конвенциүдийн заалтыг дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн тусгаж таарна. Мөн энэ төрлийн гэмт хэргийг шалган тогтооход хуулийн байгууллагын ажилтнуудыг тусгайлан мэргэшүүлж, чадваржуулах зайлшгүй шаардлагатай.

(өнөөдрийн монгол 2006-01-20 184)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button