Д.Сүх-Эрдэнэ Их өрд хүү бодогдож байгаагүй

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 14 жилийн ойн өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр радио, телевизээр ард түмэндээ хандай үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ жил бур 100 сая төгрегийн хүү нэмэгдэж байсан Орост төлөх их өрийг өөрийнх нь тэргүүлж байсан Засгийн газрын үед тэглэсэн тухайгаа дурдсан юм. Гэвч 1990-ээд оны эхээр Улсын банкны ерөнхий хорооны гадаад тоопооны газрыг толгоилж байсан Д.Сүх-Эрдэнэ өрөнд хүү бодогдож байсан гэдгийг няцаалаа. Түүнчлэн Ерөнхийлөгч хээл, хахуулийнхаа хэргийг илрэхээс айж тэвдсэндээ ямар ч ярих шаардлагагүй байсан өрийг сөхсөн байж магад хэмээн үзэж байна. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагаа толилуулъя.

-Хойд хөршид төлөх өрөнд үнэхээр хүү бодогдоогүй байсан гэдгийг та яаж батлах вэ?
-Эхлээд манай улс ОХУ-д хэзээ ч өртэй байгаагүй, тэр тусмаа 11,4 тэрбум ам.долларын тухай ярих ч хэрэггүй байсан гэдгээ хэлье. Харин Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улс /ЗСБНХУ/ -д 11,4 тэрбум шилжих рублийн өртэй байсан нь Улаанбаатарт одоогийн Монголбанк, Москвад Внешэкономбанкинд бүртгэгдэж үлдсэн байсан л даа. Би 1991 онд Улсын банкны ерөнхий хорооны гадаад тооцооны газрыг толгойлж байхдаа Орост төлөх бүх өрийн тооцоог гаргаж хүүг нь зогсоосон байсан юм. Гэтэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр Үндсэн хууль батлагдсан ойн мэндчилгээндээ гэнэт элий балай юм шиг зүйл ярьсан л даа. Эхлээд ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлснээ дараа нь хээл, хахуулийн хэрэгт өөрийг нь гүтгэж байна гэсэн утгатай юм дурдаад тэгээд ямар ч ярих шаардлагагүй Оросын өрийг тэглэсэн тухай гаа дурссан. Тэгэхдээ жил бур хүү бодогдож байсан хэмээн худлаа ярьсанд нь миний дургүй үнэхээр хүрсэн.

-Их өрийг тэглэсэн ч тодорхой хэмжээний мөнгө хэн нэгний халаасанд орсон гэдэг хардлага их байдаг. Яагаад ийм сэжиг төрөх болсон гэж та боддог вэ?
-Оросын өрийг хуйвалдаан маягаар шийдсэн, 50 сая ам.доллар нь алга болсон гэдэг нь их магадлалтай. Өрийг тэглэхдээ Орос яг хичнээн хэмжээний мөнгө нэхсэн, манай улс 250 сая ам.долларыг ямар нэхэмжлэлийг үндэслэн ямар тоот дансаар яаж шилжүүлсэн бэ гэсэн банкны мэдүүлэг, хуулбар баримт огт байхгүй байгаа юм. Энэ нь хардлагыг төрүүлэхээс гадна Бүртгэлийн тухай хуулийг зөрчиж байгаа. Ер нь өр авлагыг бий болгосон этгээдүүд нь тухайн хоёр улсын төр боловч шийдвэр гаргаж байсан нь ЗХУ-ын Коммунист нам, МАХН. Ху намынхан энэхүү өрийн ачаар л өнөөгийн Монгол Улс энэ хэмжээнд явж байгаа юм гэж байнга ухуулдаг. Гэвч МАХН Монголын хөгжлийг хойш татсанаас урагшлуулаагүй. Ерөнхийлөгч бас иргэдийн хөдөлгөөн цуглааныг барэг больцгоо, хууль бус гэсэн утгатай юм хэлнэ лээ. Ард түмний хөдөлгөөн хэзээ ч хуулийн хүрээнд болдоггүй юм.

-Уг нь МАХН таны өвөг эцгээс үндэслэгдэж ирсэн нам биш гэж үү, та яагаад гадаадын нам гээд байна аа?
-1921 онд байгуулагдсан Монгол Ардын Нам /МАН/-ыг халж МАХН-ыг заавал байгуулах шаардлагыг оросууд гаргасан. Яагаад гэвэл МАН-ынхан социализмын агуу их утгыг нь ойлгохгүй байсан юм. Тэгээд хэдэн хүнийг ца.аш харуулаад намын нэрийг сольсон учраас би гаднаас гарч ирсэн гадаадын нам гэж үзэж байгаа юм. Үнэхээр МАХН-ын үусэл гарлыг хэн ч мэддэггүй шуу дээ. Хөнөөгдсөн хүмүүсийн нэг нь миний их өвөг эцэг Дамдины Сүхбаатар гэдэгт би эргэлздэггүй. Ингэж л манай улс 80-аад жил буруу замаар бу даа тээж явсан. Өнөө жил тулгар төр байгуулагдсаны 800 жил л гэнэ. Гэтэл 1924-1990 он хүртэл манай улс тусгаар тогтноогүй байсан.

-Яагаад, манай улс тусгаар нэг улс байсаар ирээгүй гэж үү?
-Үгүй ээ чи бод л доо. 1960-аад онд манай улс Хойд хөршдөө 16 дахь Бүгд Найрамдах Улс чинь больё гэж гуйж байсныг. Тиймээс манай улс тусгаар тогтносон улс байж чадсан уу. Ялангуяа МАХН-д тусгаар тогтнол гэж ярих эрх байхгүй гэж би бодож байгаа. Тусгаар Монгол Улсын Ерөнхий сайдууд, улс төрийн, цэргийн нэрт зүтгэлтнүүдийг ЗСБНХУ-ын Москва хотноо туун хүргүүлж, шүүхтэй, шүүхгүй цаазалдаг байсныг ямар тусгаар тогтнол гэх юм бэ. 1921 оноос хойш өөд болсон, төрийн бараг бүх толгойлогчид большевик намын оролцоотой хөнөөгдсөн гэх үндэслэлүүд манай улсын МАХН-ын түүхэнд олон. Харамсалтай нь монголчууд биднээс тас нууцлагдаж МАХН-ын архив, тэдний эзэд агсан ЗХУ-ын коммунист намын архиваас гарахгүй байна. Энэ зээл, өрийг эрчимтэй тавьж, шийдвэрлүүлж байсан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар ямар өвчнөөр, яаж өөд болсон тухай өвчний оношийг баримтаар хэлэх монгол эмч байна уу. Большевик оросуудын зааснаар шашинтай тэмцэж олон арван нам хувраг, шавь нарыг сүм хийдүүдтэй нь устгасан. Сүм хийдийнх нь эд хогшлыг ЗСБНХУ-д гаргаж байсан нь нэгэнт нууц биш болсон шүү дээ. Гурав, дөрвөн жилийн өмнө 500-гаад ламын шарил бүхий нууц булш олдоход ноён Намбарын Энхбаяр эхнэрээ 100 мянган төгрөгтэй гүйлгэж хамгийн түрүүнд хандив өргүүлж харамсч байсан. Гэтэл дараа нь өр гэж 250 сая ам.долларыг хуйвалдааны аргаар гуйвуулчихаад баяр хөөр болохын учир юу юм бэ.

-Эдийн засагч хүний хувьд та Худалдаа хөгжлийн банкны хувьчлалыг бас хууль бус болсон гэж уздэг. Ингэж үзэх бас нэг сэжим танд байгаа болов уу?
-Энэ асуудлыг улс төртэй хутгамааргүй байна Хуулийнхан л шийдэх хэрэгтэй байх гэж боддог. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч О Чулуунбат, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын оролцоо их байсан гэсэн таамаг өндөр. За тэгээд авилгал хээл, хахуультай тэмцэж байсан Засгийн газрыг огцруулж байгаа өнөөгийн байдлаас харахад хууль, шүүхийнхэн тиим ч сайн ажиллаж чадахгуй байх л даа. Гаалийн Х.Баатар, Улаанбаатар сан, авилгал гээд хууль бус үйлдлүүдээ илчлэгдэхээс айж Үндсэн хуулийн зүйл ангийг ашиглаад эрх зүйн чадамжгүй гэдгээр Засгийн газрыг унагасан. Үүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийн үгийг үл тоомсорлож, бүр доромжилж тэгэхээс тэгэх гэсэн юм шиг МАХН-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд болгохоор зүтгүүлж байна. Ху намын гишүүдийг хулгайч нараас намаа авраач гэж уриал маар байна. Гэхдээ хулгайч гэдгийг би доромжилж хэлж байгаа юм биш шүү. Аав, ээжийгээ хэрхэн яаж мөнгө олж байгааг үр хүүхдүүд нь мэдэж л байгаа. Тиймээс хулгайч нар гэж МАХН-ын удирдлагууд хэлүулэхээс ичих хэрэггүй байх. Ху намын нэ-рийн бичгийн дарга Отгонбаяр гэж нэг их ухаантай хүн хариуцлагыг нь бид хүлээнээ, тэр нь 2008 онд мэдэгдэнэ гэж бүр хэд хэдэн удаа хэлсэн Энэ нь бүр анхаарал татаад байгаа Энэ удаа л яаж ийгээд хээл, хахуулийн хэргээ илчлүүлэлгүй шиг дараад авбал 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр байсан ч байгаагүй ч яахав гэсэн утгатай байх шиг байгаа юм. 2004 оны УИХ-ын сонгуульд ард түмэн уг нь МАХН-тай хариуцлага тооцож санал өгсөн. Гэвч Ардчилсан нам зөвшилцөл, гэрээ хэлэлцээрээ хийж чадсангүй. Урьд нь хууртагдаж байгаагүй юм шиг зөвшилцөл гээч нь нэг ёсондоо бүжиг дэглэлт болж сайд нарын наймаа л явагдсан даа.

Б.АЛТАН
(өдрийн сонин 2006-01-20 016)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button