Бизнест амжилт гаргая гэвэл харилцагчаа сонсож сур

1.Ярилцаж буй хүндээ хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүл. Бусдыг сэргээж зоригжуулж чаддаг хүн ертөнцийг байлдан дагуулна, харин чадахгүй бол ганцаараа үлдэнэ.
2.Бусдад чин сэтгэлээсээ санаа тавьж сур.

З.Аливаад инээмсэглэж ялдам хандаж бай

4.Сайн сонсогч байж сур, өөрийнхөө тухай ярих гэсэн бусдын сонирхлыг дэмж.

5.Ярилцаж байгаа хүндээ өөрийг нь их чухалчлан үзэж байгаагаа ойлгуул. Гэхдээ чин сэтгэлээсээ хандаарай.

б.Маргаанд ялан дийлэх ганц арга бол маргаанаас зайлсхийх явдал.

7.Бусдын үзэл бодлыг хүндэтгэж сур. Ямар ч хүнд та буруу ярьж байна, буруу бодож байна гэж бүү хэл.

8.Хэрвээ та өөрийн буруудсаныг мэдвэл үүнийгээ хурдан шийдэмгий хэлж буруугаа хүлээж сур.

9. Анхнаасаа л нөхөрсөг, найрсаг уур амьсгал орчныг бүрдүүлээрэй

10.Харилцан ярилцаж буй хүнээрээ За гэж хэлүүлж сур.

11. Ихэнхдээ та биш нөгөе хүн ярих ёстой. Хэрвээ хамтран ярилцаад оновчтой шийдэлд хүрвэл энэ нь гавьяа, ухааны үр гэдгийг хүлээн зөвшөөр.

12.Бусдын хүсэл, үзэл бодлыг аль болох ойлгохыг хичээ.

13.Өөрийн саналыг хамгийн сонирхолтой хэлбэрээр илэрхийлж сур.

14.Уулзаж буй хүнээ чин сэтгэлээсээ магтаж, давуу талыг нь биширдэгээ илэрхийлж уулэалтаа эхэлж сур.

15.Бусдад тушаан зааварлахын оронд асууж зөвлөсөн маягтайгаар хандаж ажлаа хийлгэж занш.

16.Түүний алдааг илүү тод хэлэхээс зайлсхий. Тохиромжтой үедээ зөөлрүүлэн хөнгөн маягаар хэлж сур.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button