Гадаадын иргэдийг саатууллаа

Хууль бусаар амьдарч байсан тус иргэд нь нэг давхар шавар байшинд чихэлдэн амьдарч байгаа бичлэгийг тус албаныхан өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд үзүүлэв. Энэ хэвлэлийн хуралд тэдгээр хятад иргэдийн 10 нь оролцсон юм. Түүнчлэн тус албанаас өчигдөр өглөө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд орших хуучин мебелийн үйлдвэрийн хашаанд дотор байрлаж байсан найман хятад иргэнийг мөн саатуулсан байна. Мебель үйлдвэрлэж байсан энэ иргэдийг гаднаас цоожилж орхидог байсан гэнэ. Саатуулах байр байхгүй учраас дээрх 44 гадаад иргэн одоо тус албаны байранд байрлаж байгаа гэнэ. Учир нь өмнө нь бичиг баримтын зөрчилтэй гэдгээр 72 цаг цагдаагийн газарт саатуулагддаг бол энэ журам үгүй болсноор цагдаагийн газраас хүлээж авахгүй байгаа аж.
Саатуулагдсан хятад иргэдийн нэг Мөрөн гэгч өвөрлөгч хүн 2004 оны дөрөвдүгээр сард Монголд орж ирсэн. Алтайн суварга гэдэг компанийн Долгормаа гэдэг хүн Монголд ороод ир, ажил байна гэсэн тул би нэг хятад хүнтэй хамт 19 хүн оруулж ирсэн юм. Тэгээд Ү сургуулийн тэндэх барилга дээр, дараа нь Зайсангийн хойдох барилга дээр өдрийн 15 мянган төгрөгийн цалинтай ажилласан. Гэсэн ч Долгормаа цалингаа өгөлгүй алга болчихсон тул бид өнгөрсөн намар нутаг буцаж чадаагүй. Тэр Долгормаагийн хуучин гар утас нь 99895258 гэхчилэнгээр ярьж байлаа. Дээрх иргэд нь саатуулагдах үедээ Эх орондоо харимаар байна, нутаг буцаагаад өгөөч гэж гуйж байсан гэнэ.
Гадаадын иргэн манай улсад ажил эрхэлсний хураамжид сард 85 мянган төгрөгийг төлөх ёстой байдаг. Үүнийг ажиллуулж байгаа тухайн компани, эсвэл иргэн өөрөө төлөх ёстой байдаг аж. Гэтэл дээрх иргэд нь хураамж, торгуулиа төлөх ямар ч чадваргүй гэнэ. Тэр ч байтугай буцах зардал ч байхгүй гэцгээж байна. Хөдөлмөр эрхэлсэн хугацааны хураамжийг нь ажиллуулж байгаа компаниар нь төлүүлэх гэхээр захиалагч газар болчихоод Бид гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн гэдэг. Гүйцэтгэгч компани гэдэг нь нэг хятад нөхөр байдаг бөгөөд тэр нь алга болчихдог зовлонтой гэнэ. Ер нь хятад иргэдийг мөнгө авч зуучилж Монголд авчирчихаад орхичихдог хүмүүс олон байдаг аж. Дээрх иргэдийн зарим нь 15 мянган юань төлж байж Монголд ирсэн гэж мөн ярьж байлаа.
Монголд 10 мянган доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулсан гадаад иргэн хөдөлмөр эрхлэх хураамжаас чөлөөлөгддөг журамтай. Ийм иргэдийг Үйлдвэр, худалдааны яамны харьяа Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын газар бүртгэж Хөрөнгө оруулагчийн карт гэгчийг олгодог байна. Гэтэл энэ карт 10 мянган доллартай байтугай дансандаа 80 мянган төгрөг ч үгүй хятад иргэдэд олноор очсон байдаг аж. Тэр хүмүүс нь ийм карттай ч хаана ямар хөрөнгө оруулснаа мэддэггүй гэнэ.
2001 оноос хойш манай улсаар орж гарсан, дамжин өнгөрсөн таван сая 300 мянга гаруй иргэдийн тухай бичиг баримтыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар нь ЦЕГ, Хил хамгаалах газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвтэй хамтран тулгалт хийж үзэхэд ойролцоогоор 20 мянган гадаад иргэн Монголд үлдсэн байж болзошгүй гэсэн тооцоо гарсан байна.

С.СОД
(өдрийн сонин 2006-01-20 016)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button