Налайхын халуун усны байр өнөөдөр Хятадуудын мэдлийн янхны газар болжээ

Тэднийг эх нутгаасаа хөөн явуулах сонирхол төр, засгийн эрх баригчдад бараг үгүй бололтой. Яагаад гэвэл цаадуул нь манай хэдэн дарга нарыг давхар тэжээж байгаа учраас тэр. Тэд яваад өгвөл хэдэн дарга нарын маань амьдрал хөөрхий болох учраас тэр. Өнөөдөр нийслэлийн хаяанд орших Налайх дүүрэгт л гэхэд хятад иргэд жинхэнэ галзуурч юу дуртайгаа хийж байна. Ер нь энд 1940-өөд оны сүүлчээс хятадууд олноор суурьших болсон бөгөөд 1960-аад оны дундуур ихэнх нь гарч явсан хэдий ч тэдний үр сад үлдсэн юм. Ардчиллын буянаар харин тэд толгой өндийж ирэхдээ өмнөд хөршөөс хужаа ах дүү нараа ийнхүү бөөн бөөнөөр нь даллан ирүүлэх болоод байна. Монголд түр хугацаагаар амьдрах эрх олж авахдаа тэд манайхны эрх мэдэлтэй хэн нэг даргыг бараадах буюу аль нэг компанид хөрөнгө оруулалт хииж, хамтран ажиллагч болж хугацаагаа сунгуулсан болоод жинхэнэ монгол болж хувирдаг ажээ. Одоо Налайхад бүрэн бус мэдээгээр хоёр мянгаад хятад хууль бусаар орогнож байна. Зарим нь хэд хэдэн тоосгоны үйлдвэр байгуулсан байхад зарим нь янхны газар ч нээжээ. Мөн нүүрсний 10-аад цооногт гар аргаар малталт хийж байна. Энэ бүхнийг тэд монгол хүний нэр дээр л авдаг юмсанж. Тэдгээртээ монгол ажилчдыг ажиллуулдаг ч авдаг цалин нь сард ердөө л 50-60 мянган төгрөг, харин Хятад, Өвөрмонголоос ирсэн хүмүүсээ бол доод тал 200 мянгаар цалинжуулдаг гэнэ. Монголчууд өглөөний зургаагаас орой 21 цаг хүртэл хүнд хүчир ажилд нухлагддаг боловч цалин хангамжийн ийм хол зөрүүг үл анзаарсан шинжтэй тоох ч үгүй явж байгаа нь тун харамсалтай юм. Мөн хужаа нар монгол охидоор шөнийн зугаагаа гаргаж байгаа юм. Гэвч энэ талаар ихээхэн юм яриад байвал ажилгүй болох тул амаа хамхихаас аргагүйд хүрдэг биз ээ. Харин Э.Оргил гэдэг залуу ингэж ярьсан юм.

-Налайхад хятадууд өнгөт тоосгоны үйлдвэр хэд хэдийг оруулж ирсэн боловч зарим нь үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа гэл үү?
-Тоосгоны үйлдвэрүүдийн зарим нь яагаад ажиллахгүй байгааг сайн мэдэхгүй юм. Налайхын засаг дарга хятадуудад газар өгсөн юм билээ. Тоосгоны дөрвөн үйлдвэр байгуулсанаас одоо гурав нь ажиллаж байгаа. Үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа тэр үйлдвэрийн нь ажилчид гэж 30-аад хятад өвөл нь нутаг буцаж зун нь ирдэг. Ирээд тэд монгол охидоор зугаагаа гаргахаас өөр хийгээд байх юмгүй шахуу л байж байгаад явдаг бололтой. Манай энд чинь тэд хэд хэдэн янхны газар нээчихээд байгаа шүү дээ.

-Янханы газар аа. Хэн зөвшөөрсөн хэрэг вэ. Албан ёсны янхны газар гэж манайд байхгүй шүү дээ?
-Манайхан тэгж л ярьдаг юм. Хууль ёсоор зөвшөөрсөн янхны газар байхгүй ч гэсэн нийслэл хот маань бараг тэр чигээрээ янхны газар болчихоод байна. Налайх дүүрэг ч үүнээс хоцорсонгүй. Тэр бүгдийн цаад жинхэнэ эзэд нь хятадууд л байгаа юм. Манай Налайхад гэхэд Засаг дарга нь байсан нөхрийн хувьчилж авсан хуучин халуун усны байр одоо янхны газар болчихоод байгаа. Засаг дарга асан Дамдинсүрэн уг нь тэр халуун усны газартаа өөр үйлдвэр, үйлчилгээ нээж болох л байсан байх. Хятадуудад яагаад ингэж найр тавих болсныг би сайн ойлгохгүй байгаа. Тэнд зочид буудал нэртэй юм нээж хятадуудаа байнга хүлээн авдаг. Анх тэр байрыг нэг хужаад түрээсээр өгсөн юм гэсэн. Мөнгө олохыг хүсэхгүй хэн байх вэ. Гэхдээ удам угсаагаа ингэж харийнханд доромжлуулж болохгүй биз дээ. Монгол маань өнөөдөр ядуу байна. Монгол охид арга буюу биеэ үнэлэх замаар амь зууж байгааг бас буруутгах аргагүй. Үүнийг бид хуулиар зохицуулах л шаардлагатай байгаа юм.

-Цагдаагийн байгууллага арга хэмжээ авдаггүй юм уу?
-Ер нь хаа сайгүй л зочид буудал нэртэй янхны газрууд байна. Цагдаа нар тоож ч байгаа юм алга. Манай Налайхад мөн ялгаагүй. Тэр хэдэн хужаа нарт хэн ч, юу ч хэлдэггүй юм.

-Тоосгоны үйлдвэрт монголчууд ажилладаг уу?
-Олон хүн ажиллаж байгаа. Залуухан охид ажиллахад нэлээд хүндрэлтэй. Яадаг вэ гэхээр, нөгөө хятадууд чинь тэдний цалин дээр мөнгө нэмж өгнө гээд татаж чангаадаг юм. Өөрөөр хэлбэл ахиухан мөнгө өгч тэднийг садар самуун.явдал уруу байгаа хэрэг шүү дээ. Тоосгоны үйлдвэрийн дотоод дэг журам маш чанга. Өглөө 6 цагаас ажил нь эхэлдэг. Өдрийн хоол тэндээсээ өгдөг нэртэй ч зарим үед хүн идэх нь байтугай нохой тоож шиншилмээргүй зүйл өгдөг. Адууны гэдэс дотроор хийсэн шар будаатай тэр хоолыг нь манайхан арай чамай нэг юм хоолой давуулдаг байх. Нутгийн ард түмэн тэдэнд юу ч хэлж чаддаггүй юм.

-Дамдинсүрэн гэдэг хүн чинь халуун усны байраа хятадуудад их өндөр үнээр түрээсэлдэг үү?
-Яг хэдэн төгрөгөөр түрээсэлж байгааг нь мэдэхгүй юм. Түүний л нэр дээр байдаг байр юм гэсэн. Одоо тэр байранд нь баар нэмэгдсэн. Тэнд нь хятадууд монгол охидоор ажлаа хийлгээд өндөр цалин өгөөд тэр охид нь бас биеэ үнэлдэг л байхгүй юу. Засаг даргын сэнтийд байхдаа ийм бизнес хийхийн оронд хятадуудын дураараа авирлаж байгааг зогсоох л хэрэгтэй байсан юм. Гэтэл хүний шунал гэж хэцүү юм хойно тэгж чаддаггүй л юм байна.

2006.01.20 Ноцтой мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button