Хэлснээсээ илүү хийсэн зүйлтэй хүн М.Энхболд

саналаар дэвшүүллээ. Манайхан өөдөлж өгсөж яваа нэгнийхээ улыг шагайх дуртай улс. Энэ ч ёсоороо түүний тухай нэг талыг барьсан үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл *тамын тогооны үлгэр* лугаа тэнүүчлэх болсонд гайхах зүйлгүй. Хүнийг муулахаасаа түрүүн эхлээд хийсэн бүтээснийг нь олж харж хийж бүтээх хувь хүний чадвар чадамжийг нь бодитоор үнэлж цэгнэж баймаар. Энэ удаад ард түмнийхээ итгэлийг дааж Монголынхоо төр түшилцэж яваа энэ хөвгүүнийг сайлж муулахыг зорьсонгүй. Зөвхөн хийсэн бүтээсэн нь хэлсэн ярьсанаасаа илүү энэ хүний тухай иргэний бодлоо хуваалцахыг зорьлоо.
МАХН-ын нийт гишүүдийн гуравны нэгийг эгнээндээ нэгтгэсэн Нийслэлийн байгууллагыг есөн жил толгойлсон энэ хүнийг хэн туршлагатай улс төрч биш гэж хэлэх билээ. Тийм ч болоод нам нь намынх нь 156000 гишүүд нь түүнд итгэл хүлээлгэж 100% саналаар намын даргаараа сонгосон. Монгол улсын нийслэл гэдэг их айл. Энд Монгол улсын хүн амын тал бараг талаас илүү хувь нь ажиллаж амьдарч сурч байна. Энэ их айлын гал голомтыг өрхийн тэргүүн шиг авч явсаныг нь аль ч дүүргийн иргэн хэлнэ.
Тэрээр Улаанбаатар хот бол амьдралын маань салшгүй нэг хэсэг. Хот надад их зүйлийг сургасан. Монголын нийт хүн амын бараг тал шахам хувь нь ажил, амьдралаа холбосон энэ л хотдоо хийх ажил их бий. Миний ажилласан он жилүүдэд Улаанбаатар хот бүтээн байгуулалтын төлөө тэмүүлсэн он жилүүд байлаа гэж ярьж байсан нь үнэхээр энэ хүний тухай эгэл үнэнийг өгүүлнэ. .
Түүнийг яаж ажилласан юу хийж бүтээсэн тухай ганцхан тоо жишээ татахад хангалттай байх. Түүнийг анх ажил авч байх үед хотын замд 200 сая төгрөг зарцуулж байсан бол өнөөдөр тэрбум 800 сая төгрөгийг хотын замыг засахад зарцуулдаг болжээ. 1999 онд жилдээ 200 орчим айлын орон сууц дөнгөн данган ашиглалтанд орж байсан бол өнгөрөгч таван жилд 6000 шахам айлын орон сууц ашиглалтанд ороод байна. Гэхдээ энэ нь шинээр барьсан нийтийн орон сууц шүү дээ. Хот хэрхэн ажилласныг дүгнэдэг ард түмэн, Засгийн газар гэж бий. Түүний удирдсан багийнхан сүүлийн 5 жил дараалан ажлын үзүүлэлтээрээ улсын хэмжээнд эхний байруудад дүгнэгдэж ирсэн нь түүний гавъяа яахын аргагүй мөнөөс мөн.
Улсынхаа нүүр царай болсон нийслэл хотоо ард түмнийхээ талаас илүү хүн амтай нь нуруун дээрээ үүрээд ирсэн түүнийг, мэдлэг чадвартай туршлагатай хүүгээ улс эх орон нь , нам нь , ард түмэн нь итгэж УИХ-д суулгасан. Энэ нь түүнд Монгол улсаа бүхлээр нь даах чадвар бий хэмээн үнэлснийх буйзаа. Өнөөдөр түүнд Монгол улсын ерөнхий сайдад суух итгэл хүлээлгэж байна. Хэлснээсээ илүү хийсэн зүйлтэй хүүгээ эх орон ард түмэн нь хүлээж байна.
Түүнд улам их амжилт хүсэн ерөөх л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button