Оросын цирк өчигдөр хаалтын тоглолтоо хийлээ

Москвагын цирк Монголын ард түмэнд зориулж энэ сарын 15-наас эхлэн Улсын циркэд долоон хоног тоглож өчигдөр хаалтаа хийлээ. Долоон өдөр тоглоход орж чадалгүй гадаа үлдсэн хүн их байсан бөгөөд Улсын циркд хөл тавих зайгүй байсан юм. Москвагын циркийнхэн тоглолтондоо заан оролцуулсан бөгөөд хүүхэд багачуудад зориулан чихмэл арслан тоглуулж байсан. Москвагын цирк, Улсын цирктэй хамтран цаг 30 минутын тоглолт хийсэн бөгөөд сонирхолтой үзүүлбэрүүд их байсан юм. Москвагын циркийн жүжигчид үзүүлбэр бүрийн дараа хошин шог тоглож үзэгчдыг баясгаж байcан юм.

Баярмаа /Оллоо.мн /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button